”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хувь заяаны цогц нэгдэл

Хувь заяаны цогц нэгдэл.

ХКН-ын 18 дугаар Их хурлын тайлан илтгэл дунд “Хувь заяаны цогц нэгдэл”-ийг Хятад улс болон дэлхий нийтийн хамтын ажиллагаа, хамтын хожлын харилцааны үндсэн онол болгож, тодорхойлон гаргаж иржээ. Үүнээс эхлэн “Хувь заяаны цогц нэгдэл” нь Хятадын Гадаад харилцааны цөм онол болон хөгжиж ирэн, мөн “Нэг бүсНэг зам” санаачилгын бүтээн байгуулалтын гол зорилго болж байна. “Хувь заяаны цогц нэгдэл” нь хөгжлийн онол түүний үзэл баримтлалаа бэхжүүлж, хамтаар аж төрж, хамтаар дэвжин хөгжих харилцаагаа хүндэтгэж, энх тайвнаар зэрэгцэн оршин хамтын хөгжлийг идэвхийлэн зориход чиглэнэ. Улс орны хувь заяа нь тухайн ард түмний гарт байдаг, дэлхийн ирээдүйн хувь заяаг ч гэсэн улс орнууд хамтаар жолоодох ёстой. Бүх улс орнууд өөрийн орны эрх ашгийг эрмэлзэх явцад бусад орны эрх ашгийг хүндэтгэн үзэж, өөрийн хөгжлийн явцдаа бусад орны хөгжлийг ч гэсэн хүндэтгэх хэрэгтэй. “Нэг бүс-Нэг зам” санаачилгын бүтээн байгуулалтын үндэс суурь нь ийм “Хувь заяаны цогц нэгдэл”-ийн үзэл санаа юм. “Нэг бүс-Нэг зам” санаачилга нь “Хувь заяаны цогц нэгдэл”-тэй уялдсанаар “Эрх ашгийн цогц нэгдэл болон “Хариуцлагын цогц нэгдэл” дээр суурилж байна. Нэг талаас үзвэл эдийн засаг болон хөрөнгө оруулалтын хүрээний тасралтгүй өргөжиж буй үр ашгийн зангилааны цэг, эдийн засгийн харилцан нөхөх байдлаас хөгжлийн харилцан туслалцах хүчийг бий болгох, мөн нөгөө талаас улс орнууд олон улсын шинжтэй хүндрэл бэрхшээлийн хариуцлагыг үүрч, хамтаар харилцан ашигтай, хамтын хожилтой, хамтын ажиллагааны суурийг бий болгоно.

Найруулагч:Б.БОЛОР
Эх сурвалж:“Нэг бүс-Нэг зам” санаачилга ном
Мэдээ үзсэн:943
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой