”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Засгийн газрын ажлын тайланд дурдсан гол зүйлүүд

Засгийн газрын ажлын тайланд дурдсан гол зүйлүүд

 Ерөнхий сайд Ли Кэчян 05-р сарын 22-ны өдөр Засгийн газрын ажлын тайлан хийсэн бөгөөд гол зүйлүүд нь дараах байдалтай байна.
1. Өнгөрсөн жил, энэ жил хийсэн ажлын тойм
ДНБ нь 99.1 их наяд юаньд хүрч, 6.1 хувиар өсчээ.
Цар тахлын халдварыг харьцангуй богино хугацаанд үр дүнтэй хяналтдаа авч, ард түмний суурь амьдралыг хамгаалсан нь маш хүнд хэцүү ажил байсан юм.
Олон нийтийн эрүүл мэндийн яаралтай тусламжийн менежмент олон сул талтай байна.
2. Энэ жилийн чухал зорилтууд
Жилийн эдийн засгийн өсөлтийн талаар тодорхой зорилт дэвшүүлээгүй.
Хотын ажил эрхлэлт есөн сая гаруй хүнээр нэмэгдэж, хотын ажилгүйдлийн түвшин 6  орчим хувьтай байлаа.
Одоогийн жишгийн дагуу хөдөөгийн бүх ядуу хүмүүсийг ядуурлаас гаргаж, ядууралд нэрвэгдсэн бүх шянийг ядуурлаас ангижруулна.
3. Энэ жилийн гол ажлын нэг хэсэг
Төсвийн идэвхтэй бодлогыг илүү идэвхтэй хэрэгжүүлнэ.
Тогтвортой мөнгөний бодлогыг илүү уян хатан, оновчтой байлгана.
"14-р таван жилийн төлөвлөгөө" -г боловсруулна.
Халдварт өвчний эсрэг: Урьдчилан сэргийлэх, хянах чадварыг эрс сайжруулж, дахин тархахаас урьдчилан сэргийлэх болно. Хүбэй мужийн хөгжлийг дэмжих багц бодлогыг хэрэгжүүлнэ.
Санхүү: Төсвийн алдагдал өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад нэг их наяд юаниар нэмэгдэж,  халдварт өвчний эсрэг нэг их наяд юаний тусгай бонд гаргана.
Татвар бууруулах: Аж ахуйн нэгжүүдэд бүтэн жилийн турш 2.5 их наяд юаний татварын хөнгөлөлт үзүүлнэ гэж тооцоолж байна.
Ажлын байраар хангах: Ажлын байрын үндэслэлгүй хязгаарлалтыг цэвэрлэж, ажил олголтыг дэмжих арга хэмжээ хэрэгжүүлнэ.
Инноваци: Инновацийн шинэчлэлийн цогц туршилтуудыг шинэ шатанд гүнзгийрүүлэх
Хэрэглээ: Цахим худалдааг дэмжиж, хөдөө орон нутагт шуурхай хүргэлт хийнэ. 5G программуудыг өргөжүүлнэ.
Хөрөнгө оруулалт: Орон нутгийн засаг захиргааны тусгай бонд гаргахад 3.75 их наяд юань,  Төвийн төсөвт 600 тэрбум юаний хөрөнгө оруулалт хийнэ.
Мөнгөний гүйлгээ: Томоохон арилжааны банкуудын жижиг, бичил аж ахуйн нэгжүүдэд олгох зээлийн өсөлтийг 40 хувиас дээш байлгана.
Ядуурлыг бууруулах: Одоо байгаа ядууралд нэрвэгдсэн шяниуд, тосгонуудыг ядуурлаас гаргах ажлын эрчмийг нэмэгдүүлнэ.
Хөдөө аж ахуй: 80 сая мү /1мү=1.5га/ шинэ өндөр стандартын тариалангийн талбай гаргана.
Боловсрол: Хөдөө орон нутаг, ядуу бүс нутагт коллеж, их дээд сургуулийн элсэлтийн  хүрээг өргөжүүлнэ.

Нийгмийн баталгаа: Нийгмийн баталгааны доод түвшний баталгааны цар хүрээг өргөжүүлж, хот, хөдөөгийн амьдрал бэрхшээлтэй айл өрхийг бүрэн хамруулна.
Нээлт: Экспоны гуравдугаар форумыг зохион байгуулна. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны эхний шатны хэлэлцээрийг хамтран хэрэгжүүлнэ.
Хонконг, Макао, Тайвань: Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгай засаг захиргааны бүсийн хууль эрх зүй, сахиулах механизмыг боловсруулж, сайжруулна.

Найруулагч:С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:www.xinhuanet.com
Мэдээ үзсэн:3607
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой