
Хятадын Сангийн сайд Лю Күнь 22-ны өдөр болсон XIII сонгуулийн БХАТИХ-ын III чуулганаар хийсэн "Сайд нарын ярилцлага" арга хэмжээнд:
- Энэ жилийн санхүүгийн идэвхтэй бодлого нь илүү үүрэг гүйцэтгэж, "чанар чансаа", "тоо хэмжээ" хоёр талыг чухалчлан, “Нэмж”, “Хасах” хоёр төрлийн бодлого хэрэгжүүлнэ гэж хэллээ.
Тэрээр мөн:
- Энэ жил тахлын нөлөөгөөр санхүүгийн орлого буурах болно. Бид алдагдлыг 3.6 хувиас дээш, өнгөрсөн оны мөн үеэс 0.8 нэгжээр нэмэгдүүлэн, нэг их наяд юаний санхүүжилт нэмэгдүүлэхийг санал болгож байна. Төв санхүүгээс мөн цар тахлын эсрэг нэг их наяд юаний тусгай бондыг тараах бөгөөд төв санхүүгээс төрийн төсвийн хөрөнгөөр нэг их наяд юаний санхүүжилтийг шилжүүлсэн байна.
Нөгөө талаар аж ахуйн нэгж, иргэдэд хөнгөлөлттэй байх зорилгоор татвараас чөлөөлөн, зардлыг бууруулна. Хятад улс өнгөрөгч онд нийт 2.36 их наяд юаний татвараас чөлөөлөн, зардлыг бууруулсан юм. Энэ нь тогтолцооны талын төлөвлөлт мөн бөгөөд энэ онд үргэлжлэн хэрэгжүүлнэ. Цар тахлын нөлөөг зохицуулахын тулд Намын төв хороо, Төрийн зөвлөл татвараас чөлөөлөн, зардлыг бууруулах багц бодлого хэрэгжүүлнэ. Түүнчлэн энэ онд татварыг хөнгөлж, зардлыг бууруулах хэмжээ 2.5 их наяд юаньд хүрэх төлөвтэй байна гэж хэллээ.





























































