Өвөр Монголын төлөөлөгчдийн баг Ардын их хурлын танхимд бүгд хурал хийж Засгийн газрын ажлын тайланг хэлэлцэв.
Хурлыг Өвөр Монголын төлөөлөгчдийн дарга Шы Тайфэн даргалж, орлогч дарга Бү Шяолинь, Ли Шюлин нар хуралд оролцжээ.
Өрөөн доторх уур амьсгал дулаахан, төлөөлөгчид урам зоригтойгоор үг хэлсэн байна. Засгийн газрын ажлын тайланд энэ оны дараагийн үе шатны эдийн засаг, нийгмийн хөгжлийн ажлуудыг системтэй төлөвлөн, ялангуяа цар тахал, өвчний тархалт, Хятадын гадаад орчны өөрчлөлтийн хариуд зохистой төлөвлөгөөтэйгээр бүрэн бүтээн байгуулалт хийх бодлогыг дурджээ гэж төлөөлөгчид үзэж байна.
Төлөөлөгчид ядуурлын эсрэг тэмцэлд тууштай ялалт байгуулах, тал нутгийн экологийн хамгаалалтын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, Хятадын хойд хэсэгт экологийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, хөлсний ажилчдыг баяжуулах тавцанг бий болгох, малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чадварыг сайжруулах, хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зэрэг талаар санал бодлоо хуваалцлаа.





























































