Цар тахлын нөлөөнөөс шалтгаалж хойшлуулсан 2020 оны Хятад улсын Хоёр чуулган 05-р сарын 21-нд эхэлсэн. Халдваргүйжүүлэлтийн талаар ямар арга хэмжээ авсан бол? Гишүүд төлөөлөгчид юунд анхаарах ёстой вэ? Үүнийг тодруулахаар Хятад улсын Эрүүл мэндийн зөвлөлийн орлогч эрхлэгч Зэн Ишинээс ярилцлага авснаа хүргэе.
Зэн Ишинь:
- Хятад улсын Хоёр чуулганыг амжилттай явагдахыг баталгаажуулахын тулд хурлын өмнө болон хурлын үеэр халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах янз бүрийн арга хэмжээнүүдийг хийсэн. Тухайлбал, оролцогчдын халдварт өвчний судалгаа, эрүүл мэндийн хяналт, хурлын үеэр харьцангуй хаалттай удирдлага хийх, байр, оршин суугаа газрыг нь цэвэрлэх, халдваргүйжүүлэх гэх зэрэг.
Амны хаалт зүүхтэй холбоотой асуудлын тухайд тэрбээр:
- Цар тахлын халдвар дамжуулах гол зам нь амьсгалын замын халдвар учраас олон нийтийн газар агаар салхи нэвтрүүлэх, амны хаалт зүүж, хүмүүс хоорондоо зайтай байх нь чухал юм. Бид хурлын байрны бүх уулзалтын өрөө, зоогийн газар, цахилгаан шат, бие засах газарт салхи нэвтрүүлэхийг чанга шаардсан юм гэж хэллээ.
Тэрээр мөн:
- Хэдийгээр онолын хувьд агааржуулалт сайтай, хүмүүс хоорондоо тодорхой зайтай байх нөхцөлд амны хаалт зүүх шаардлагагүй ч зарим газар үүнийг хийхэд хэцүү байдаг. Зай хүрэлцэхгүй, агааржуулалт сайн биш эсвэл бусад хүмүүстэй ойрхон байх тохиолдолд Хоёр чуулганы холбогдох ажилтнууд амны хаалт зүүх шаардлагатай болдог гэж цохон тэмдэглэсэн юм.





























































