”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

ХIII сонгуулийн БХАТИХ-ын Ⅲ чуулганы нээлтийн ёслол

ХIII сонгуулийн БХАТИХ-ын Ⅲ чуулганы нээлтийн ёслол

ХIII сонгуулийн БХАТИХ-ын Ⅲ чуулган 22-ны үдээс өмнө Ардын их хурлын ордонд нээгдэв.

Ши Жиньпин, Ли Кэчян, Ван Ян, Ван Хү-нин, Жао Лэ-жи, Хань Жэн, Ван Чи-шань болон их хурлын тэргүүлэгчдийн гишүүд тэргүүлэгчийн тайзанд суув.

ХIII сонгуулийн БХАТИХ-ын Ⅲ чуулганд 2956 төлөөлөгч оролцох ёстой байсан юм. 22-ны үдээс өмнөх хуралд 2897 хүн оролцож, 59 хүн оролцож чадаагүй. Чуулганд оролцсон хүний тоо хуулийн заалтад тогтоосон хүний тоонд нийцсэн байна.

Үдээс өмнөх 9 цагт чуулганы тэргүүлэгчдийн багнгын дарга, гүйцэтгэх дарга Ли Жаньшү БНХАУ-ын ХIII сонгуулийн БХАТИХ-ын Ⅲ чуулган нээгдсэнийг зарлав.

Дараа нь, чуулганд оролцсон нийт хүмүүс цар тахлын эсрэг тэмцэлд нас барсан баатарчууд болон нас барсан элэг нэгтнүүдэд гашуудал илэрхийлэв.

Чуулганы хөтөлбөрийн ёсоор Ли Кэчян Төрийн зөвлөлийг төлөөлөн чуулганд засгийн газрын ажлын тайлан хийв. Уг тайлан 8 хэсгээс бүрдсэн байна. Тухайлбал нэгд, 2019 он болон энэ оны ажилд дүгнэлт хийв. Хоёрт, энэ оны хөгжлийн гол зорилт, дараачийн шатны ажилд ерөнхий төлөвлөлт хийв. Гуравт, макро бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэн, компаниудын хөдөлмөр эрхлэлтийг тогтвортой болгохыг онцлов. Дөрөвт, зах зээлийн цогцын амьжиргааны хүчийг өөрчлөхөд түшиглэн, хөгжлийн шинэ хөдөлгөх хүчийг нэмэгдүүлэх. Тавд, дотоод эрэлт хэрэгцээг өргөтгөн, эдийн засгийн хөгжлийн арга хэлбэр, шинэчлэлтийг түргэтгэх. Зургаад, ядуурлаас гаргах зорилтыг биелүүлэхийг баталгаажуулан, хөдөө аж ахуйн ургацыг нэмэгдүүлэн тариачдын орлогыг нэмэгдүүлэх. Долоод, гадагшаа нээлттэй хөгжихийг нэн өндөр түвшинд хүргэж, гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын үндэс суурийг тогтвортой болгох. Наймд, иргэдийн амьжиргааг сайжруулан баталгаажуулж, нийгмийн үйлсийн өөрчлөлт хөгжлийг ахиулах эдгээр болно.

Найруулагч:Б.Сүлдээ
Эх сурвалж:Синьхуа агентлаг
Мэдээ үзсэн:4650
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой