Хятад улс хөдөлмөр эрхлэлтийн түвшинг тогтворжуулж, ард түмний сайн сайхан байдлыг хангах зорилтыг эн тэргүүнд тавиад байгаа бөгөөд энэ онд хот, тосгодод 9 сая гаруй ажлын байр шинээр бий болгохыг зорьж байна хэмээн ХIII сонгуулийн БХАТИХ-ын Ⅲ чуулганы хэлэлцүүлгийн үеэр танилцуулсан Засгийн газрын ажлын тайланд дурджээ.
“Хотын ажилгүйдлийн түвшинг 5.5 хувьд нь хадгалан авч үлдэх бөгөөд 9 сая гаруй ажлын байрыг шинээр бий болгоно” гэж тайланд дурдсан байна.
БНХАУ-д 2019 онд ажилгүйдлийн түвшин 3.62 хувьд хүрч байсан нь эрх баригчдын ажилгүйдлийн түвшин 4.5 хувьд хүрнэ гэж таамаглаж байснаас доогуур үзүүлэлт болсон байна.





























































