Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Дарга Ши Жиньпиний яриа том нөлөө үзүүлэв

Дарга Ши Жиньпиний яриа том нөлөө үзүүлэв.

Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин ХIII сонгуулийн БХАТИХ-ын Ⅲ чуулганы Өвөр Монголын төлөөлөгчдийн багийн хянан зөвлөхөд оролцох үеийн чухал яриа том нөлөө үзүүллээ.

Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Өвөр Монголын төлөөлөгчдийн багийн төлөөлөгчийн хувиар ХIII сонгуулийн БХАТИХ-ын Ⅲ чуулганы Өвөр Монголын багийн хянан зөвлөхөд хоёр жил дараалан оролцов. 05 дугаар сарын 22-ны үдээс хойш Өвөр Монголын төлөөлөгчдийн багийн хянан зөвлөхөд оролцож, Өвөр Монголын Өөртөө Засах Орны эдийн засаг нийгмийн хөгжилд урам хайрлаж,  заавар зөвлөгөө өглөө. Ерөнхий нарийн бичгийн дарга Өвөр Монголын төлөөлөгчдийн багийн хянан зөвлөхөд оролцох үеийн чухал ярианы үзэл санаа Өвөр Монголын БХАТИХ-ын төлөөлөгч, Өвөр Монголд суугаа БХУТЗЗ-ний гишүүдийн дунд том нөлөө үзүүллээ.

БХАТИХ-ын төлөөлөгч, Шилийнгол аймгийн дарга Хүө Жаолян ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинд аймгийн байгаль орчныг урьдаар бодож бохирдолгүй хөгжлийг баримталж, нутаг бэлчээрийн байгаль орчныг бүх хүчээрээ хамгаалж байгааг тайлагнав. “Аймгийн орон нутгийн 60 гаруй хувийг байгаль орчны хамгаалалтын улаан шугамд оруулж, тал нутагт дахиж шинээр уурхай нээх төрөл зүйлийг оруулахгүй гэж хэлэхэд ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин зөвшөөрч байгаагаа илэрхийлж, тэр хэвээр нь үлдээгээрэй, үр хойчдоо өв болох юм гэсэн” хэмээн Хүө Жаолян яриад: - Бид энэхүү чухал түүхт үүргийг үүрч, Хятад улсын умардын байгалийн халхавчийг бэхжүүлнэ гэлээ.

Энэ жил бол чинээлэг нийгмийг бүх талаар биелүүлэх, ядуурлаас ангижруулах дайны сүүлийн жил болно. Одоогоор Өвөр Монголын улсын зэрэглэлийн ядуу буурай  31 хошуу шянь бүгд ядуурлаас ангижирч, үлдсэн  ядуурлаасаа ангижраагүй 16 мянгхн хүн ам Улаанцав хот, Улаанхад хот зэрэг 7 аймаг хотод тархаж байна. БХАТИХ-ын төлөөлөгч, Улаанцав хотын дарга Фэй Дүнбинь ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинд орон нутгийнхаа сүүлийн хэдэн жилийн ядуурлаас ангижруулах ажлыг тайлагнав. “Ерөнхий нарийн бичгийн дарга маш нарийн нягт асууж, зарим бодит байдлыг асууж сураглаж байв. Мөн энэ удаагийн тахлын байдал ард иргэдийг дахин ядуурах  нөхцөл байдал үүсгэсэн эсэхийг онцлон асуув. Бид улстайгаа хамтдаа бүх талын чинээлэг нийгэмд дэвшин ороход итгэл төгөлдөр байна” хэмээн ярив.

Ерөнхий нарийн бичгийн дарга өнгөрсөн жил Өвөр Монголын төлөөлөгчдийн багийн хянан зөвлөхөд оролцох үеэр БХАТИХ-ын төлөөлөгч, Эвенк үндэстний өөртөө засах хошууны Имин сургуулийн захирал Мэй Хуа ерөнхий нарийн бичгийн даргад хадаг өргөн дэвшүүлсэн юм. Нэг жилийн дараа тэр дахин ерөнхий нарийн бичгийн даргатай уулзаж, “үндэстнүүдийн эв нэгдлийн хүмүүжлийг хүүхэд цагаас эхлэх” саналаа хэлэв. “Ерөнхий нарийн бичгийн дарга  Эвенк үндэстний талаар маш олон зүйлийг асууж байлаа. Буцаж очоод нутгийн олондоо хэлнэ" хэмээн Мэй Хуа ярив.

БХАТИХ-ын төлөөлөгч, Өвөр Монголын Тариалангийн Их Сургуулийн профессор Хөхбаатар ерөнхий нарийн бичгийн даргад хүн амьтны тахлын тухай тайлан хийжээ. “Ерөнхий нарийн бичгийн дарга миний мэдүүлсэн амьтны өвчнөөс сэргийлэх тухай асуудлыг онц анхаарч байв. Ерөнхий нарийн бичгийн дарга сэтгэлдээ ард түмнийг бодож байдгийг гүн мэдэрсэн” гэлээ.

Ерөнхий нарийн бичгийн дарга Өвөр Монголын төлөөлөгчдийн багийн хянан зөвлөхөд оролцож, төлөөлөгчдийн хамт төрийн явдлыг зөвшилцсөн нь Өвөр Монголд суугаа БХУТЗ-ний гишүүдийг их зоригжуулав. Тэд ерөнхий нарийн бичгийн даргын Өвөр Монголын төлөөлөгчдийн багийн хянан зөвлөхөд оролцсон мэдээг нарийн хянамгай хүлээн авч үзсэн ба сонсоод ерөнхий нарийн бичгийн даргын чухал ярианы үзэл санааг гүн гүнзгий ойлгов. “Хөгжүүлж байх нь ард түмний төлөө юм. Хөгжлийн үр дүнг ард түмэн хамтдаа эдэлбэл зохино Хөгжүүлж байгаа нь ард түмний аз жаргалыг нэмэгдүүлэхийн төлөө юм” гэж БХУТЗ-ний гишүүн, өөртөө засах орны шинжлэх ухаан техник мэргэжлийн тэнхимийн дарга Сүнь Жюүньчин ярив

БХУТЗ-ний гишүүн, Хянган аймгийн дэд дарга Жан Ливэнь, Ерөнхий нарийн бичгийн дарга Өвөр Монголын төлөөлөгчдийн багийн хянан зөвлөхөд оролцох үеийн 3 удаагийн чухал яриа нь нэгдсэн байсан ба Өвөр Монголын хөгжлийг дээд хэмжээгээр чухалчлан, Хятад улсын умардын байгаль орчны аюулгүй байдлын халхавчийг бүтээн байгуулахад дотно хүсэл эрмэлзэл тавьж байгааг харуулжээ. Бид Ши Жиньпиний байгаль орчны үзэл баримтлалыг эрс хэрэгжүүлж, байгаль орчны эргэн тойрны хамгаалалтыг үнэнхүү чухалчлан, байгаль орчныг урьдаар бодож бохирдолгүй хөгжлөөр удирдамж болгосон чанартай хөгжлийн шинэ замаар замнана гэв.

Төлөөлөгчид гишүүд ерөнхий нарийн бичгийн даргын Өвөр Монголын төлөөлөгчдийн багийн хянан зөвлөхөд оролцох үеийн чухал ярианы үзэл санааг нарийн хянамгай суралцаж,“монгол морины зориг санаа”-г бадрааж, ард түмнээр гол болгох хөгжлийн үзэл санааг баримталж, тахлаас учирсан нөлөөг ялан давж, чинээлэг нийгмийг бүх талд биелүүлэх, ядуурлаас ангижруулах дайны зорилт үүргээ биелүүлнэ хэмээн илэрхийлэв.

Найруулагч:Б.Сүлдээ
Эх сурвалж:Өвөр Монголын Өдрийн Сонин
Мэдээ үзсэн:5006
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7