
Gree Electric групп бол эйр кондишн буюу агааржуулагчаар дагнасан цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэдэг компани. Бүтээгдэхүүнээ дэлхийн 160 гаруй улс орон, бүс нутагт борлуулдаг. Одоогийн байдлаар тус групп хэвийн үйлдвэрлэлдээ шилжээд байгаа бөгөөд Засгийн газраас тэдэнд татварын хөнгөлөлт, зээлийн хүүг бууруулах, үнэгүй түрээслэх зэрэг олон талын бодлогын дэмжлэг үзүүлж байна.
- Гэхдээ бид Засгийн газартаа найдаад байж болохгүй, аж ахуйн нэгж болон засгийн газар хамтдаа бэрхшээлийг даван туулах ёстой гэж Electric-ийн ТУЗ-ийн дарга, ерөнхий захирал хатагтай Дүн Минжү хэлсэн юм.

Тэрээр мөн:
- Энэ жил цар тахалтай тэмцэх ажил маш чухал байгаа хэдий ч бид инновацийн шинэчлэл хийхийг огт тасалдуулаагүй. Энэ жилийн дэвшүүлэх саналдаа би инноваци, патентын хамгаалалтын асуудалд голлон анхаарч байна гэж хэллээ.






























































