Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр буюу 05-р сарын 24-ний үдээс хойш 15:00 цагт "Хятадын гадаад бодлого болон гадаад харилцаа"-ны хэвлэлийн бага хуралд оролцож, холбогдох асуудлаар Хятад болон гадаадын сурвалжлагчдын асуултад хариулах болно.
Халдвараас урьдчилан сэргийлэх, олон нийтийн эрүүл мэндийг сахин хамгаалах зорилгоор хэвлэлийн бага хурлыг онлайн видео орчноор зохион байгуулна.





























































