Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

”Хоёр чуулган” Хятад болон дэлхийн орнуудад эрч хүч сэлбэв

”Хоёр чуулган” Хятад болон дэлхийн орнуудад эрч хүч сэлбэв.

Хятадын "Хоёр чуулган"-аар тахлаас урьдчилан сэргийлэх, хянахын зэрэгцээ эдийн засгаа хөгжүүлэх эрмэлзэлтэй буйг ойлгосон төдийгүй Хятадын эдийн засаг тогтвортой сэргэж, дэлхийн эдийн засгийн сэргэлтэд итгэл нэмэгдүүлнэ гэдэгт итгэж байна хэмэээ орнуудын найрсаг зүтгэлтнүүд илэрхийлж байна.

Хилийн чанад дахь улс төрийн болон эрдэм шинжилгээний судлаачид хэлэхдээ, өнгөрсөн онд Хятад улсын эдийн засаг тогтвортой өсөлтөд хүрлээ. Коронавирус тархсан хэдий ч Хятад улс эдийн засгийн хөгжилд үзүүлэх нөлөөг доод хэмжээнд барих боломжтой бөгөөд энэ нь дэлхийн хувьд чухал ач холбогдолтой гэжээ.

Оросын Стратегийн судлалын хүрээлэнгийн Ази ба Ази, Номхон далайн судалгааны төвийн судлаач Сизов:

- "Хоёр чуулган"-аар оны эдийн засгийн өсөлтийг хангах тодорхой зорилт дэвшүүлээгүй бөгөөд энэ шийдвэр нь үндэслэлтэй юм. Хятад улс чанартай хөгжлийг баталгаажуулж, ядуурлыг бууруулах, нийгмийн хөгжлийн бусад асуудлыг зохицуулахад түлхүү ажиллана гэв.

Туркийн "Гэгээ сонин"-ы ерөнхий редактор:

- Коронавирус дэлхийн эдийн засагт нөлөөлж, тахлын байдал тодорхойгүй байсаар. Ийнхүү Хятад улс энэ онд эдийн засгийн өсөлтийн талаар тодорхой зорилт тавиагүй нь зүй ёсны юм. Хятадын эдийн засаг нь дэлхийн эдийн засагт шийдвэрлэх хүчин зүйл болж байна. Хятадын эдийн засаг хэрхэн эрч хүчээ сэргээх вэ гэдэгт дэлхий нийт анхаарлаа хандуулж байна. Хятадын эдийн засаг дахин амжилтад хүрч чадна гэдэгт итгэж байна гэжээ.

Этиопийн Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын захирал Дэви Йега:

- Хятад улсын "Хоёр чуулган"-ы үр дүн маш чухал ач холбогдолтой гэж бодож байна. Мөн Африк тивд чухал нөлөө бүхий Хятадын эдийн засаг хэрхэн хөгжинө гэдэгт анхаарал хандуулж байна. Хятад улсын эдийн засаг хэвийн байдалд орох нь бидний тахлаас үүссэн бэрхшээлийг даван туулахад ашигтай байх болно гэв.

 

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:ХОУР
Мэдээ үзсэн:6826
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7