Өвөр Монголд суугаа бүх улсын УТЗЗ-ний гишүүд 05-р сарын 23-ны өдөр XIII сонгуулийн УТЗЗ-ний БХ-ын хорооны III чуулганд оролцож Засгийн газрын ажлын тайланг ярилцсан байна.
Ярилцлагын талбайд гишүүд өөр өөрийн ажилтайгаа уялдуулан санал бодлоо дэлгэв. Ерөнхий сайд Ли Кэчяны хийсэн Засгийн газрын ажлын тайлан нь Ши Жиньпиний шинэ зууны Хятад улсын онцлогтой социалист үзэл суртлыг хэрэгжүүлж, илтгэлийн улс төрийн зогсоц өндөр, ажлын дүгнэлт бодит байж, бодит асуудалд шууд хандан, ард түмний анхаарал тавьж байгаа асуудалд хариулт өгч, халдвараас сэргийлэх ба эдийн засаг нийгмийн хөгжлийг нэгдсэн байдлаар төлөвлөх тухай намын төв хорооны ерөнхий төлөвлөлт болон шаардлагыг илрүүлсэн сайн тайлан болсон гэж үзэцгээв.
Гишүүд тайланд дурдсан ажлын эргэн тойронд Өвөр Монголын бодит байдалд уялдуулан, арга бодлого дэвшүүлсэн бодит арга хэмжээ дурдан, оюун ухаан хүч чадлаа нэмнэ хэмээн илэрхийлсэн байна.





























































