
Хятад улсын дарга Ши Жиньпин 05-р сарын 22-нд XIII сонгуулийн БХАТИХ-ын III бүгд чуулганд оролцсон Өвөр Монголын төлөөлөгчидтэй уулзав.
Гурав дахь удаагаа оролцож байгаа БХАТИХ-ын төлөөлөгч, ӨМӨЗО-ы Хөгжил, Шинэчлэлийн хорооны нарийн бичгийн дарга Гүн Минжөү хэлэхдээ, Ши Жиньпин дарга Өвөр Монголын бүх ажлын хөгжилд анхаарлаа хандуулж, Өвөр Монголын 25 сая гаруй үндэстний ард түмэнд халуун мэндчилгээ дэвшүүлсэн гэв.
Ши Жиньпин Өвөр Монголын төлөөлөгчидтэй уулзахдаа бас нэг удаагаа ард иргэдээр гол болгосон хөгжлийн үзэл баримтлалыг баталж, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын стратегийн чадавхыг бэхжүүлж, экологийг тэргүүлэх байр суурь болгон, ногоон хөгжлөөр чиглэл болгосон өндөр чанартай хөгжлийн шинэ арга замыг хайж, эко системийг хамгаалан, бохирдлын эсрэг тэмцэх хэрэгтэй гэж онцолсон байна.
Гүн Минжөү бас хэлэхдээ, Ши Жиньпин даргын чухал яриа нь Өвөр Монголын бодит байдалд анхаарлаа хандуулсан, шинэ цаг үеийн Өвөр Монголын цаашдын ажилд чиглүүлсэн үндсэн чанартай, стратегийн удирдах ач холбогдолтой илтгэл юм гэв.





























































