
Хятад улс нэгэнт ОХУ-ын цар тахлын эсрэг тэмцэлд үргэлжлэн дэмжлэг туслалцаа үзүүлсээр байна. Ерөнхийлөгч Владимир Путины удирдлага ба Оросын нийт ард түмний хамтын хүчин чармайлгаар цар тахлын эсрэг ялалт байгуулж чадна гэдэгт өөртөө итгэлтэй байна. Түүнчлэн агуу их Оросын үндэстнүүд цар тахлын дараа улам ч амжиргааны шинэ соргог дүр төрхийг бий болгож чадна гэж хэлсэн юм.
Цар тахал гарснаас хойш Хятад улсын дарга Ши Жиньпин олон удаа Ерөнхийлөгч Путинтай утсаар ярьж, өндөр төвшний стратегийн харилцааг баримталсан байна. Оросын эмчилгээний тусламжийн баг Хятадад хамгийн тэргүүнд хүрэлцэн ирж дэмжлэг үзүүлсэн. Хятад улс ОХУ-д эд зүйлсийн дэмжлэг үзүүлсэн хамгийн хүчирхэг орон болно. Хоёр орны худалдаа эерэг өсөж байна. Хятад улсын чухал худалдааны түнш орнуудаас Оросоос импортлох хэмжээ нь нэгдүгээр байранд байдаг.
Эдүгээ үндэслэлгүй халдлагат байдалд тулгарч, улс орны нэр төрийг гутаах үзэгдэл гарч байна. Үүнд Хятад, Орос хоёр орон бие биеэ дэмжиж, харилцан итгэлцэж “Улс төрийн вирус”–ын нэвтэлж чадахгүй хүчтэй бэхлэлт болж, Хятад, Орос хоёр улсын өндөр төвшний стратегийн хамтын ажиллагааг харуулж чадсан байна. Хятад улс Орос улс лугаа энерги зэрэг салбар дахь хамтын ажиллагааг тогтворжуулах төдийгүй цахим худалдаа, эм эмнэлэг зэрэг шинээр үүсч буй салбарт хамтын ажиллагаагаа хурдтай хөгжүүлнэ. Цар тахлын дараа хоёр орны эдийн засгийн сэргэн хөгжилд шинэ өсөлтийн цэгийг бий болгоно гэж мэдэгдлээ. Хятад улс Орос улстай стратегийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, НҮБ байгуулагдсаны 75 жилийн ойг тохиож, дэлхийн хоёрдугаар дайны ялалтын үр бүтээлийг хамгаалж, НҮБ ба олон улсын харилцааны үндсэн зарчмыг баримтлан ажиллахад Хятад улс бэлхэн байна гэдгээ илэрхийллээ.





























































