XIII сонгуулийн БХАТИХ-ын III чуулган 24-нд хэвлэлийн бага хурал хийв. Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Шинэ коронавирусийн халдварын тухайд:
- Эв санаа нэгтэй хамтын ажиллагаа нь халдварыг даван туулах хамгийн хүчтэй зэвсэг юм. Хятад улс хүн төрөлхтний эрүүл мэндийн хамтын цогцыг байгуулахад хүчин зүтгэх болно. , "COVID-19"-ийн халдварын үеэр улс орнуудын ард иргэдийн амь нас, эрүүл мэнд өнөөдрийнх шиг ийм нягт холбоотой байгаагүй. Хүн төрөлхтөн бол хувь заяагаа холбосон хамтын цогц гэдгийг таниулав. Цар тахал хүн төрөлхтөнд аюулын харанга дэлдэж байхад улс төржүүлэх нь цар тахалд завшаан олгож буй явдал юм. Улс орнууд бүс нутаг, улс үндэстэн, түүх соёлын түвшнээс хальж, цаашлаад нийгмийн тогтолцооноос үл шалтгаалан, Хүн хөрөлхтний хувь заяаны хамтын цогцыг хамтдаа байгуулах ёстой. Үүнд бас нэгэн чухал зорилт бол хүн төрөлхтний эрүүл мэндийн хамтын цогцыг байгуулах явдал юм. Хятад улс үүнд өөрийн хувь нэмрээ оруулахад бэлэн байна гэж хэллээ.





























































