Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Дэлхийн улс орнуудтай хамт “Нэг бүс нэг зам”-ыг түлхүү сайжруулна

Хятад улс дэлхийн улс орнуудтай хамт “Нэг бүс нэг зам”-ыг түлхүү ахиулах итгэл сэтгэл огт хувираагүй.

    

   “Нэг бүс нэг зам”-ын үндэс суурь бол дэлхийн бүх улс орнуудын ард түмний үндсэн ашиг тус юм. Хятад улс долоон жилийн турш 138 улс оронтой “Нэг бүс нэг зам”-ын хамтын ажиллагааны бичиг материалд гарын үсэг зурав. 2000 гаруй хамтын ажиллагааны төслийг эхлүүлэн ажилласан төдийгүй, олон мянган хүнийг ажлын байраар хангасан байна. Цар тахлын хугацаанд “Нэг бүс нэг зам”-ын олон дэд бүтэц ба иргэдийн амжиргаатай холбоотой төсөл ажлууд "COVID-19"-ийн эсрэг тэмцэлд чухал үйлдэл үзүүлсэн байна. Жишээлбэл, Хятад улс ба Пакистаны эдийн засгийн коридорын эрчим хүчний төслийн ажил хэвээр ажиллаж, Пакистан улсын цахилгаан хүчний гуравны нэг хувийг хангаж чадсан. Орон нутагт өргөн хэмжээгээр нислэг зогссон байдалд Хятад-Европын галт тэрэг 1-4-р сарын хооронд аялсан. Бараа тээвэрлэлтийн хэмжээ мөн үеэс 24 ба 27 хувиар нэмэгдэв. Түүнчлэн цар тахлын эсрэг бүртгэлээр 8000 орчим тонн туслалцааны эд бараа тээвэрлэж, Европ, Ази эх газрын хооронд “Амь насны зам” болсон байна.

    Хятад улсаас “Нэг бүс нэг зам”-ын дагуух шууд хөрөнгө оруулалт долоон жилийн туршид 110 тэрбум ам.долларт хүрчээ. Хэдийгээр цар тахлын нөлөөнд автсан боловч энэ оны нэгдүгээр улиралд Хятад улсаас “Нэг бүс нэг зам”-ыг хамтдаа бүтээн байгуулах үндэсний хөрөнгө оруулалтын хандлага эерэг өсөлт 11.7 хувь, худалдааны өртөг нь 3.2 хувиар өссөн байна. Хятад, Лаосын төмөр зам, Комбожийн цахилгаан станц, Унгар-Сербийн төмөр зам зэрэг төслүүд тогтвортойгоор ажиллаж, "COVID-19-өөс шалтгаалсан нэлээд олон төсөл, ажлууд эдүгээ ажил үйлдвэрлэлээ сэргээж эхэлсэн байна. Эдгээр нь эл улсын цар тахлын эсрэг ялалт байгуулах, эдийн засгийн сэргээн босголтод хүчирхэг дэмжлэг үзүүлж байна.

  “Нэг бүс нэг зам”-ын ирээдүй бол хамтын ажиллагааны шинэ салбарыг эрчимтэй нээн хөгжүүлэх болно. Цар тахлын дараа эл улсын эдийн засгийг хөгжүүлэх, иргэдийн амжиргааг батлах хүсэл мөрөөдөл улам батжина. Түүнчлэн нийтийн эрүүл хамгааллын салбар дахь хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлнэ. Хятад улс “Нэг бүс нэг зам”-ын дагуух улс оронтой “Эрүүл мэндийн торгоны зам”-ыг бүтээн байгуулахыг хүчтэй дэмжиж, эл улсын ард түмний эрүүл энх, аюулгүй байдлыг хамгаалахад бэлэн байна.

    Хятад улс ба дэлхийн олон улс орон лугаа “Нэг бүс нэг зам”-ыг хамтдаа түлхүү дэмжих итгэл сэтгэл огтхон ч хувираагүй. Бид үргэлжлэн нээлттэй, экологийн цэвэр, нэгдмэл байдлын үзэл баримтлалын дагуу өндөр стандарт, иргэдэд ашиг хүртээх, үргэлжлэн хөгжих зорилтыг биелүүлж, “Нэг бүс нэг зам”-ыг хөгжлийн зам, хамтын ажиллагааны зам, эрүүл энхийн зам болгон хөгжүүлэх болно гэж илэрхийлсэн байна.

Найруулагч:ХАНЬ ХУНШЯ
Эх сурвалж:http://www.xinhuanet.com
Мэдээ үзсэн:7030
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7