
05-р сарын 21-ний өдрийн үдээс хойш XIII сонгуулийн УТЗЗ-ний БХ-ын хорооны III чуулган Бээжинд эхэллээ. УТЗЗ-ний гишүүн, Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн намын дэд дарга буюу захирал Алтансан хуралд оролцож санал дурдсан байна. Тэрээр “Интернэт сүлжээ + монгол хэлний вичатын олон нийтийн тавцан”-г илүү сайжруулахыг сануулав.
Тэрээр хэлэхдээ, үндэстний хэл гэдэг нь цөөн тоот үндэстний гадаадтай харилцах чухал хэрэгсэл болно. Хэвлэл мэдээл, интернэт сүлжээ, ухаалаг цаг үеийн үндэстний үг хэл үсэг бичгийг уламжлан тархаах мэргэжил нь тухайн газрын ард иргэдийн үйлдвэрлэл амьдралтай холбогдож, мөн нийгмийн байдал болон иргэдийн санааг цаг даруйд нь оновчтой мэдээлэх ба Хятад улс урт хугацаагаар амар амгалан байхтай холбогдож байна гэв.































































