”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ши Жиньпин Хүбэй мужийн төлөөлөгчдийн багийн хэлэлцүүлэгт оролцов

Ши Жиньпин Хүбэй мужийн төлөөлөгчдийн хэсгийн хэлэлцүүлэгт оролцов.

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 24-ний үдээс хойш Хүбэй мужийн төлөөлөгчдийн хэсгийн хянан хэлэлцүүлэгт оролцохдоо, онц ноцтой цар тахал болон олон нийтийн гэнэтийн аюул эрсдэлээс сэргийлэх нь үндэсний аюулгүй байдал, хөгжил, нийгэм улс төрийн ерөнхий чиг хандлагын тогтвортой байдалд холбогдох асуудал юм. Ерөнхийд нь төлөвлөх, системтэй сэргээх, бүх талаар дээшлүүлэх, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, тогтоон барих системийг шинэчлэхийг баримтлан, цар тахлын хяналтын урьдчилсан сэрэмжлүүлэх болон эсрэг тэмцэх хүчин чадлаа нэмэгдүүлж, онц ноцтой тахлаас авран эмчлэх системийг боловсронгуй болгож, олон нийтийн эрүүл мэндийн яаралтай зохицуулах хууль тогтоолыг боловсронгуй болгож, эх оронч эрүүл мэндийн хөдөлгөөнийг гүнзгий өрнүүлэн, тогтолцоо, механизмын түвшнөөс зохицуулах, үүрэг хариуцлагаа эрчимжүүлэхийн тулд хичээн чармайх хэрэгтэй гэв.

Лүө Же, Яньжы, Жан Вэньши зэрэг таван төлөөлөгч олон нийтийн эрүүл мэндийн системийн бүтээн байгуулалтыг чангатгах, бодит эдийн засгийг дэмжихээ нэмэгдүүлэх, хот суурингийн анхан шатны засаглалын түвшин, ядуу уулархаг нутгийн зам харилцааны бүтээн байгуулалт, ядуурлаас гаргах аж үйлдвэрлэлийн хөгжлийг дээшлүүлэх, түүнчлэн цар тахлыг тогтоон барьж, сэргийлсэн нь Хятад улсын тогтолцооны давуу талыг харуулав зэрэг сэдвээр санал дэвшүүлэв. Ши Жиньпин төлөөлөгчидтэй санал бодлоо гүнзгий солилцов.

Төлөөлөгчдийн саналыг сонссоны дараа Ши Жиньпин илтгэл тавив. Тэрбээр хэлсэн үгэндээ: “Хүбэй мужийн ард түмэн, Үханий ард түмэн цар тахлыг тогтоон барих, сэргийлэхэд чухал хувь нэмрээ оруулж, мөн асар их үрэгдэл гаргав. Үхань бол яг үнэндээ нийцсэн баатарлаг хот юм. Хүбэй мужийн ард түмэн, Үханий ард түмэн баатарлаг ард түмэн юм. Би энд суугаа та нараар дамжуулан Хүбэй мужийн аливаа үндэстний боловсон хүчин, ард олонд чин сэтгэлийн мэндчилгээ, талархлаа дамжуулъя” гэв.
Ши Жиньпин хэлсэн үгэндээ, одоогоор, хилийн чандад цар тахал газар авч буй чиг хандлага үр дүнтэй хориглогдоогүй байна. Улсын дотоодын зарим бүс нутагт цар тахал мөн гарч байна. Хүбэй мужийн хувьд заримдаа оношлогдсон тохиолдол гарч, өвчний илрэлгүй халдвар авагсад өдөр бүр шинээр нэмэгдэж байна. Цар тахлыг тогтоон барих, сэргийлэхийг өчүүхэн ч сулруулж болохгүй. Халдвартай тэмцэх ажилд Хятадын нийгмийн эрүүл мэндийн тогтолцоо, эмнэлгийн үйлчилгээний тогтолцоо чухал үүрэг гүйцэтгэсэн боловч зарим дутагдал ч оршиж байна. Бид одоо байгаа бэрхшээлд зөвөөр хандан, шинэчлэлийн хүчин чармайлтыг нэмэгдүүлж, дутагдлыг нөхөх, давуу болон сул талуудыг анхаарч үзэх хэрэгтэй. Урьдчилан сэргийлэх нь хамгийн хэмнэлттэй, үр дүнтэй эрүүл мэндийн стратеги юм. Урьдчилан сэргийлэх ажлыг илүү нарийвчлалтай, үр дүнтэй болгох, өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах байгууллагуудын үйл ажиллагааг нарийвчлах, эмнэлгийн болон урьдчилан сэргийлэх зохицуулалтын механизмыг боловсронгуй болгох, эмнэлгийн бүх түвшинд өвчнөөс урьдчилан сэргийлэх, хот хөдөөгийн иргэдийн хамтын ажиллагааны механизмыг боловсруулж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн үйлчилгээний төвүүдийн үүрэг хариуцлагыг бэхжүүлж, урьдчилан сэргийлэх, хамтарсан хяналтыг хамтран хэрэгжүүлэх үндэс суурийг тавина гэв.

Найруулагч:Saraa
Эх сурвалж:www.xinhuanet.com
Мэдээ үзсэн:2003
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой