БХАТИХ-ын төлөөлөгч, Өвөр Монголын Хянган аймгийн Улсын гол чухал ойн бүсийн хяналт удирдлагын товчооны ажилтан Жөү Ижэ ойн бүсийн аж үйлдвэрлэлийн тэргүүн фронтод ажиллаад 40 жил болжээ. Энэ хугацаанд өмнөх 35 жилд нь голдуу мод огтлох ажил хийж байсан бол сүүлийн 5 жилд тэрээр мод огтлохоо больж, ойжуулах, ой мод арчлах ойн хамгаалалтын ажилтан болж, түүнчлэн цалин хөлс нь нэмэгдсэн байна. 25-ны үдээс хойш Жөү Ижэ Хятад улсын “Хоёр чуулган”-д мод огтолдог ажилтан байснаасаа ой хамгаалагч болсон түүхээ ярьсан байна.
Тэрээр хэлэхдээ, тухайн жилд ойн аж ахуйн нэг цэгт өвөлдөө 20 мянган шоо метр мод огтолдог байсан бөгөөд улсын олон газраас хүмүүс модон материал худалдан авахаар ирдэг байсан. Гэтэл 2015 оны 04-р сарын 01-нээс эхлэн улсаас мод огтлохыг зогсоохыг шаардсан юм. Өмнө нь бидний цалин өвөлдөө модон материал үйлдвэрлэхэд түшиглэдэг байсан. Одоо харин бид ойг хамгаалж, арчлан галаас хамгаалан, ойжуулж, улирал бүрд хийх ажилтай болсон. Түүнчлэн цалин хөлс ч ихээхэн нэмэгдсэн гэжээ.






























































