Сүүлийн хэдэн өдрүүдэд гадаадын бүхий л давхаргын хүмүүс Хятадын Засгийн газрын ажлын тайланг ярилцаж байна. Тогтвортой, хөгжиж буй, нээлттэй Хятадын эдийн засаг дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг үр дүнтэй олж, дэлхийн эдийн засгийн хөгжлийг дэмжихэд эерэг хувь нэмэр оруулж байна хэмээн үзэж байна.
Энэ жилийн Засгийн Газрын ажлын тайланд эдийн засаг, худалдааны нөхцөл байдал тодорхойгүй байгаагаас шалтгаалан жилийн эдийн засгийн өсөлтийн тодорхой зорилтыг дэвшүүлээгүй бөгөөд Хятад улсын хөгжилд урьдчилан таамаглах боломжгүй олон хүчин зүйлүүд тулгарч байна.
Филиппиний “Филиппиний од” сонины мэдээний тоймч Ли Тяньрүн хэлэхдээ, Хятадын Засгийн Газрын ажлын тайланд эдийн засгийн өсөлтийг бүхэлд нь чиглүүлэх тодорхой зорилт дэвшүүлээгүй болно. Энэ хандлага нь прагматик бөгөөд бодитой юм гэжээ.
UNCTAD-ийн эдийн засгийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Лян Гүөюн, ихээхэн эргэлзээтэй байгаа ч эдийн засгийн хөгжлийн хэлбэрийн өөрчлөхийг чухалчлах шаардлагатай гэж үзэж байна. Засгийн Газрын ажлын тайланд ажлын байраар хангахыг тогтворжуулах, иргэдийн амьжиргааг хамгаалах, зах зээлийн тоглогчдын эрч хүчийг нэмэгдүүлэх, дотоодын хэрэгцээг өргөжүүлэх стратегиудыг хэрэгжүүлэх зэрэг эдийн засгийн үйл ажиллагааг тогтворжуулахыг чухалчилж байгааг онцоллоо.
Тайландын Кайтай Банкны ахлах дэд ерөнхийлөгч Цай Вэйцай хэлэхдээ, Хятадын Засгийн Газар шийдвэр гаргахдаа уян хатан байж, бодит байдлыг бүрэн авч үздэг. Одоогийн байдлаар Хятадын аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийг дахин эхлүүлэх нь идэвхтэй, эмх цэгцтэй явагдаж байгаа бөгөөд Хятадын урт хугацааны эдийн засгийн сайжруулалтын үндсэн нөхцөл байдал өөрчлөгдөхгүй гэжээ.





























































