Хорват улсын Ерөнхий сайд Пленкович энэ сарын 25-нд Хорватын өмнөд хэсэгт орших Пересак гүүрний төслийн үйл ажиллагаатай танилцав. Үүний дараа тэрээр тус барилгын ажлыг хариуцан гүйцэтгэж байгаа Хятад улсын аж ахуйн нэгжид талархал илэрхийлж, цар тахлын халдвар тархаж байгаа хүнд хэцүү үед тулгарсан олон бэрхшээлүүдийг даван туулж, барилгын ажлаа үргэлжлүүлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Тэрээр ажлын байдлыг хянан шалгасны дараа тухайн орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хэлэхдээ: - Гүүрний төсөл нь тус улсын хөрөнгө оруулалтын хамгийн чухал төслийн нэг бөгөөд дууссаны дараа Хорватын нутаг дэвсгэрт маш их ач тусаа үзүүлэх болно. Тахлын нөлөөнөөс болж Хорватын инженер, техникийн ажилтнууд Хятадад хүрч гүүрний холбогдох сэлбэг тоног үйлдвэрлэх ажилд оролцох боломжгүй болж, барилгын ажлын хугацаа хоёроос гурван сараар хойшлогдож магадгүй юм. Гэхдээ Хятад улсын аж ахуйн нэгжийн ажилтнууд бэрхшээлийг даван туулж, төлөвлөснөөр дуусгахын тулд бүх хүчээ дайчлан ажиллах болно гэдэгт итгэж байна гэжээ.






























































