Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Нутгийнхаа зон олны өмнөөс мэхийн ёслон талархал илэрхийлэв

Нутгийнхаа зон олны өмнөөс мэхийн ёслон талархал илэрхийлэв

Бээжинд болж буй Хятадын "Хоёр чуулган"-аар Хүбэй мужийн төлөөлөгчид Засгийн газрын ажлын тайланг хянан хэлэлцэх үеэр Үхань хотын Хөнгөн үйлдвэрийн хоёрдугаар сургуулийн багш, Бүх Хятадын АТИХ-ын төлөөлөгч Юй Чэн саналаа ярьж дууссаны дараа босож зогсон хүндэтгэлтэйгээр мэхийн ёсолжээ.

Түүний энэ үйлдэл олон зүйлийг өгүүлж байлаа. Үхань хотод халдварын байдал ноцтой болж хөл хорио тогтоох үеэр багшийн ажилтай тэрээр дүүрэг хорооныхоо сайн дурын ажилтан болж, хорооллын ажилчидтай хамтаар оршин суугчдад үйлчилжээ.

Тэрээр өөрийнхөө эргэн тойронд болсон үйл явдлаас хуваалцлаа. Юй Чэний хамт ажилладаг нэг багшийн гэр бүлийн дөрвөн хүн бүгд шинэ төрлийн коронавирусээр өвджээ. Энэ тухай тэрээр хэлэхдээ: Эхэндээ тэдэнд үнэхээр хэцүү байсан, хэвтэж эмчлүүлэх ор ч олдохгүй байсан юм. Харин удалгүй түр эмнэлэг байгуулагдан, хөнгөн оноштой тэд түр эмнэлэгт орж эмчлүүлсэн байна. Хүргэн нь бүр хүнд оноштой ICU-д орж байлаа. Бүгд эдгэрч эмнэлгээс гарсан гэжээ.

Даралт, сахар, уушгины хуучин архаг өвчтэй 87 настай өвгөн халдвар авч, эмнэлгээс түүнд 9 хүний бүрэлдэхүүнтэй “баг томилон” ажиллуулсны эцэс буурал маш хурдан эдгэрч эмнэлгээс гарчээ. Хүбэй мужийн халдварын байдал ноцтой байх үед Хятадын бусад муж хотуудаас 40 мянган эмч сувилагчийг багтаасан нийт 540 мянган эмнэлгийн ажилтан цаг наргүй ажиллаж, олон хүний амь насыг аварсан байна. Үүнд 80-аас дээш настай 3600 өндөр настныг эмчлэн эдгэрүүлжээ.

Юй Чэн хэлэхдээ: Хуралд оролцохоор наашаа гарахад нутгийн зон олон маань надаар дамжуулан Ши Жиньпин даргад, нам, улс орондоо талархал илэрхийлж, мөн Үханьд туслалцаа үзүүлсэн бүх хүмүүст талархал илэрхийлэхийг хүссэн юм гэжээ. Тэрээр ийнхүү нутгийнхаа зон олны өмнөөс Ши Жиньпин даргад мэхийн ёслон талархал илэрхийлэв.

Найруулагч:т.б
Эх сурвалж:cri
Мэдээ үзсэн:6699
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7