
● Чиньлин уулын экологийн сайн хамгаалагч болж, хэрхэвч алдаагаа дахин давтахгүй, яаж ч байсан муу нэрийг түүхэнд үлдээхгүй.

● “Ядуу” гэдэг малгайгаа тайлах нь эцэс төгсгөл биш. Харин шинэ амьдрал, шинэ хүсэл тэмүүллийн төлөөх тэмцлийн эхлэл юм.

● Ажилтай байж гэмээнэ амар тайван амьдарч чадна. Ажил олголтын асуудлыг сайн шийдэж байж сая нүүлгэсэн ард иргэд тогтвортой нутагшиж, алхам алхмаар чинээлэг амьдралд хүрч, дахин ядуурахаас сэргийлж чадна.

● Олон нийтийн эрүүл мэндийн үйлчилгээний сул талыг түргэн эрчимжүүлж, хөдөө орон нутаг, нийгэм дүүрэг зэрэг анхан шатны цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналтандаа байлгах чадварыг нь илүү бэхжүүлье.

● Боловсролын эрх тэгш байдлыг сайжруулж, ядуурал үе дамжин үргэлжлэх эрсдэлийг таслан зогсооё.

● Хүн ард унаган байгалиа чин сэтгэлээсээ хайрлавал эх байгаль хүмүүсийг гомдоохгүй.

●Үйлдвэрлэх үйл ажиллагаа бол үндэсний аж ахуй, эдийн засгийн амин сүнс. Төрийн өмчит том аж ахуйн нэгжүүд заавал гол хүчний үүргээ гүйцэтгэх хэрэгтэй.

● “Баруун зүгт нүүсэн үзэл санаа”-г сайн идэвхжүүлж, шинэ аяллын замдаа манай энэ үеийн хүмүүст хамаарах түүхт амжилтаа бүтээлцье.

● Шинжлэх ухаанчаар цар тахлаас урьдчилан сэргийлж хяналтандаа байлгасан эхний нөхцөлд дэлгүүр худалдаа, зах зээлээ эмх цэгцтэй сэргээж, амьдралын дэг журмыг хэвийн байдалдаа оруулахын төлөө хичээж ажиллая.

● Үйлдвэрлэлийн эргэн тойронд инновацын гинжийг бий болгож, инновацын эргэн тойронд үйлдвэрлэлийн гинжийг зохицуулъя.

● Иргэдийн амьжиргаа бол ард түмний аз жаргал, нийгмийн эв нэгдлийн үндэс суурь.

● Янь Аний үзэл санаагаар өргөн олон намын гишүүд, боловсон хүчнийг бэлтгэж , Янь Аны үзлээр уг санаагаа дэлгэрүүлэн, сэтгэл зүрхээ ариусгах. Энэ дундаас итгэл үнэмшлийн эрч хүчийг авч, намч чанарын зөрөөгөө тольдон харж, урагшлах чиглэлээ улам тодорхой болгоё.





























































