Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хүндрэл бэрхшээлийг даван туулж зоригтойгоор урагшлаарай

Хүндрэл бэрхшээлийг даван туулж зоригтойгоор урагшлаарай.

Жил бүр хийдэг Хятадын Засгийн газрын ажлын тайлан бол тухайн жилийн эдийн засгийн хөгжил, бодлогын чиг хандлагын чухал үзүүлэлт юм. 05-р сарын 22-нд Хятадын Засгийн газраас хамгийн дээд эрхт байгууллага болох БХАТИХ-д өргөн барьж хянан хэлэлцүүлэх 2020 оны Засгийн газрын ажлын тайланд бүтэн жилийн эдийн засгийн өсөлтийн бодит зорилтыг тодорхой дурдаагүй. Харин энэ онд хөдөлмөр эрхлэлт, иргэдийн амьжиргааг тэргүүлэх байранд тавьж, ядууралтай тэмцэх ажилд ялалт байгуулж, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах зорилтыг биелүүлэхийг онцолсон бөгөөд хот, сууринд шинээр ажлын байр бий болгох, оршин суугчдын хэрэглээний үнэ зэрэг макро эдийн засгийн зохицуулалтын салбарын талаар тоон үзүүлэлт гаргахыг санал болгосон байна. Энэхүү зорилтын системүүд нь энэ оны Хятад улсын эдийн засаг, нийгмийн ажилд зохицуулалт, чиг хандлагыг тодорхойлж өгснийг харж болно.

1. Эдийн засгийн эргэлт ерөнхийдөө тогтвортой

99.1 их наяд юань

-Хятад улсын ДНБ нь 99.1 их наяд юаньд хүрч, 6.1 хувиар өссөн байна.

-Хот, сууринд 13.52 сая шинэ ажлын байр шинээр бий болж, ажилгүйдлийн түвшин 5.3 хувиас доогуур байв.

-Иргэдийн хэрэглээний үнэ 2.9 хувиар өссөн байна.

-Олон улсын орлого зарлага үндсэндээ тэнцвэртэй байна.

 

2. Эдийн засгийн бүтэц, бүс нутгийн зохицуулалтыг сайжруулсаар

40 их наяд юань

-Өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн борлуулалтын хэмжээ 40 их наяд юаниас давсан бөгөөд хэрэглээ нь удирдлагын -голлох үүргээ үргэлжлүүлэн харуулав.

-Дэвшилтэт үйлдвэрлэл, орчин үеийн үйлчилгээний салбар хурдацтай хөгжив.

-Хүнсний үйлдвэрлэл нь 0,65 их наяд килограммаас дээш хэвээр байна.

-Байнгын оршин суугчдын хотжилтын түвшин анх удаа 60 хувиас давж, томоохон бүс нутгийн стратегиудыг гүнзгий хэрэгжүүлэв.

 

3. Хөгжлийн шинэ эрч хүч нэмэгдсээр

10000 гаруй өрхөөс дээш

-Технологийн шинэчлэлд хэд хэдэн томоохон ололтууд гарсан.

-Хөгжиж буй салбарууд үргэлжлэн хөгжиж, уламжлалт үйлдвэрүүд шинэчлэлээ хурдасгав.

-Ажил, бизнес эрхэлж шинийг санаачилж буй компаниудын тоо өдөрт дунджаар 10000-аас дээш нэмэгдэв.

 

4. Шинэчлэл, нээлт нь чухал алхмуудыг алхав

2.36 их наяд юань

-Нийлүүлэлтийн тал дахь бүтцийн шинэчлэл гүнзгийрч, чухал салбарт шинэ нээлтүүд хийв.

-Татварын хөнгөлөлт, хураамж 2.36 их наяд юанийг бууруулав. Үйлдвэрлэл, жижиг, бичил аж ахуйн нэгжүүд хамгийн их ашиг тус хүртжээ.

-Засгийн газрын шинэчлэлийн үүргээ биелүүлэв.

-"Үйлчилгээг чөлөөлөх" шинэчлэл гүнзгийрэв.

-Шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн зөвлөл байгуулав.

-"Бүс ба зам"-ыг бий болгоход шинэ ололтууд гаргав.

-Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн хэрэгжилтийн журмыг сурталчилж, Шанхайн чөлөөт худалдааны туршилтын бүсийг шинээр байгуулав.

-Гадаадын хөрөнгө оруулалт тогтвортой байна.

 

5. Гурван том боомт тулаан гол ахиц дэвшил гаргасан

11.09 сая

-Хөдөөгийн ядуу буурай хүн ам 11.09 саяар буурч, ядуурлын тохиолдол 0.6 хувь хүртэл буурч, ядуурлыг бууруулах шийдэмгий амжилтад хүрсэн байна.

-Бохирдлоос урьдчилан сэргийлэх ажил үргэлжлэн явагдаж, гол бохирдуулагч бодисын урсац буурсаар, нийт экологийн орчин сайжирсан байна.

-Санхүүгийн үйл ажиллагаа ерөнхийдөө тогтвортой байна.

 

6. Хүмүүсийн амьжиргааны түвшин сайжрав

30 мянган юань

-Оршин суугчдын нэг хүнд ногдох орлого 30 мянган юаниас давсан байна.

-Хөгшрөлтийн суурь тэтгэвэр, эмнэлгийн тусламж, амьжиргааны доод түвшинг нэмэгдүүлэв.

-Хот суурингийн баталгааны байшингууд, хөдөө орон нутагт эвдэрсэн байшингуудыг шинэчлэх ажил өндөр түвшинд хүрэв.

-Сурагчдын амжиргааны тэтгэмжийн тоо бараг 40 хувиар нэмэгдэж, дээд мэргэжлийн коллежид элсэгчдийн тоо 1 саяар нэмэгдэв.

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:Хятадын Ардын Өдрийн Сонин
Мэдээ үзсэн:6800
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7