
ХIII сонгуулийн БХАТИХ-ын Ⅲ чуулганы тэргүүлэгчдийн багийн Байнгын тэргүүлэгчдийн анхны хурал 05-р сарын 26-ны өдөр болов.
Хурлын үер хурлын нарийн бичгийн газраас Засгийн газрын ажлын тайланг хянан шийдвэрлэх ба засалт хийсэн талаар тайлан хийж, Засгийн газрын ажлын тайлангийн төслийг хэлэлцэв.
Хурлаар БХАТИХ-ын Санхүү, эдийн засгийн хорооны 2019 оны үндэсний иргэний эдийн засаг болон нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилт ба 2020 оны үндэсний эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний төслийг хянан шалгасан үр дүнгийн талаарх тайланг танилцуулж, хяналтын үр дүнгийн тайланг хэлэлцэв.
Хурлаар БХАТИХ-ын Санхүү, эдийн засгийн хорооны 2019 оны Төв болон орон нутгийн төсвийн гүйцэтгэл ба 2020 оны Төв болон орон нутгийн төсвийн төслийг хянан шалгалтын үр дүнгийн талаарх байдлыг танилцуулж, хяналтын үр дүнгийн тайланг хэлэлцэв.
Хурлаар хурлын нарийн бичгийн газрын 2019 оны үндэсний иргэдийн эдийн засаг ба нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн байдал болон 2020 оны үндэсний иргэдийн эдийн засаг ба нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний тогтоолын төсөл, 2019 оны Төв болон орон нутгийн төсвийн гүйцэтгэл ба 2020 оны Төв болон орон нутгийн төсвийн төслийн тогтоолын төслийг тайлагнаж, хоёр тогтоолын төслийг хэлэлцэв.
Хурлаар БХАТИХ-ын үндсэн хууль, хуулийн хорооноос иргэний хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хянан шалгах тайланг хийж, иргэний хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв.
Хурлаар БХАТИХ-ын үндсэн хууль, хуулийн хорооноос БХАТИХ-ын тухай, Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн үндэсний аюулгүй байдлыг хангах эрх зүйн тогтолцоо, механизмын хэрэгжилтийн талаарх шийдвэрийн төслийг хянан шалгасан тухайн тайлагналаа.
Хуралдаанаар дээрх тогтоол, тайлан, шинэчилсэн найруулгын төсөл зэргийг их хурлын тэргүүлэгчийн багийн хоёрдугаар хуралдаанаар хэлэлцэхээр тохиролцов.





























































