Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Иран улсаас Хятадад суугаа элчин сайд: Хятад улсын ”Амь нас эрхэм дээд” үзэл баримтлал хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөнө

Иран улсаас Хятадад суугаа элчин сайд: Хятад улсын ”Амь нас эрхэм дээд” үзэл баримтлал хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөнө.

    "Цар тахал өвчний онцгой нөхцөл байдалд зохион байгуулагдсан Хятадын хоёр чуулган нь маш чухал ач холбогдолтой юм. Хоёр чуулганаас гаргасан шийдвэр нь Хятад, бүс нутаг төдийгүй дэлхий даяар чухал ач холбогдолтой юм" хэмээн хоёр чуулганы үеэр Иран улсаас Хятад улсад суугаа элчин сайд Кшаварзадзад өгсөн ярилцлагадаа хэлжээ.

    - Сүүлийн хэдэн сарын хугацаанд дэлхий даяар Хятад улсын цар тахалтай тэмцсэн тэмцлийг нүдээр харсан. Энэхүү тахал маш аюултай байсан ч Хятад улсын Засгийн газар болон ард түмний хамтарсан хүчин чармайлтаар тархалтыг богино хугацаанд хяналтдаа авч чадсан.

    Кшаварзадзад хэлэхдээ, Хятад улсын цар тахлын эсрэг үйл явцад илэрхийлсэн "Амь нас эрхэм дээд" гэсэн ойлголт нь хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж байна. Дэлхийн аль ч улс эдийн засгийн хөгжлийг чухалд үздэг, ялангуяа 1.4 тэрбум хүн амтай том улс болох Хятад улсын хувьд чухал ач холбогдолтой юм. Гэсэн хэдий ч, тахал гарсантай холбогдуулан Хятадын засгийн газар ард иргэдийн амь насны аюулгүй байдлыг чухалчилж, үүний тулд эдийн засгийн асар их золиос гаргахад бэлэн байна гэжээ.

    Кшаварзадзад хэлсэн үгэндээ, энэ хоёр хуралдааны үеэр хоёр удаа тахлын улмаас нас барсан хүмүүс болон ажилтнуудад эмгэнэл илэрхийлсэн. Хоёр чуулган шиг улс төрийн ийм чухал үйл явдалд гашуудал илэрхийлж байгаагаа нь ард иргэдийн амь насыг эрхэм дээд хэмээн үзэж байгаа явдал юм гэжээ. 04-р сарын 04-нд ханшны үеэр Хятад улсад болсон үндэсний гашуудлын арга хэмжээ түүнд гүн сэтгэгдэл үлдээсэн гэдэг. Тэр өдөр Иран улсаас БНХАУ-д суугаа элчин сайдын яам мөн төрийн далбааг хагас буулгасан. Элчин сайдын яам "Хятад улс тахлын улмаас хохирогчдыг тус улсын нэрийн өмнөөс хүндэтгэл үзүүлсэн. Энэ нь Хятад хүний хувийн нэр төр, амь насыг хүндэтгэж байгаа явдал юм. Түүнчлэн 1.4 тэрбум Хятадын иргэдийн эв нэгдэл, хүч чадлыг харуулжээ." хэмээн олон нийтийн цахим хуудсандаа бичсэн байна.

Кшаварзадзад, цар тахал нь хүн төрөлхтний нийтлэг дайсан бөгөөд ямар нэгэн улс ганцаараа тэмцэх замаар ялах боломжгүй гэж үздэг. Олон улсын хамтын нийгэмлэг хамтран ажиллаж, бие биедээ туслах ёстой. Хятад улс нь халдварт өвчний эсрэг туршлагаас бусад орнуудад лавлагаа мэдээлэл өгсөн. Дэлхийн улс орнууд тахал өвчинтэй тэмцэж эцсийн ялалтыг авч чадна гэдэгт би итгэж байна гэжээ.

Найруулагч:Saraa
Эх сурвалж:people.com.cn
Мэдээ үзсэн:6811
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7