
Хэвлэлийн төлөөлөгч Гүө Шинь
Хэвлэлийн төлөөлөгч Гүө Шинь:
- ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Цэргийн төв комиссын дарга Ши Жиньпин энэ сарын 22-ны үдээс хойш Өвөр Монголын төлөөлөгчдийн хянан зөвлөх хуралд оролцсон бол энэ нь ерөнхий нарийн бичгийн даргын хувьд гурав дахь жилдээ Өвөр Монголын төлөөлөгчдийн хянан зөвлөх хуралд оролцож байгаа явдал юм. Ши Жиньпин дарга ард иргэдээр төв болгох хөгжлийн үзэл баримтлалын талаар нарийвчлан тайлбарлаж, Өвөр Монголын эдийн засаг, нийгмийн хөгжилд урам хайрлан, бодитой арга бодлого, чиглэл өгсөн байна. Төлөөлөгчид Ши Жиньпин даргын яриаг гүнзгий суралцан, их хурлын хэлэлцүүлэх сэдвүүдийг нарийн хянан зөвлөсний дүнд ард иргэдээр төв болгох хөгжлийн үзэл баримтлал давтагдан дурдагдсаар байгаад санал нэгдсэн байна.
Төлөөлөгч Хөхбаатар их сургуулийн профессор. Тэрээр цар тахлын улмаас хүмүүсийн амь нас, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаар маш их анхаарал тавих болсон. Засгийн газрын ажлын тайланг судалж суралцахын дээр Хөхбаатар ямар санал бодолтой байгааг хуваалцаж байна.

Төлөөлөгч Хөхбаатар
Төлөөлөгч Хөхбаатар:
- Мал амьтны болон зооноз халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах нь ард иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах чухал ажил бөгөөд үндэсний биологийн аюулгүйн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хянах тогтолцооны чухал хэсэг юм. Мал, амьтны тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг үндэсний биологийн аюулгүй байдлын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хянах тогтолцоонд оруулан, махны бүтээгдэхүүний аюулгүй байдлын үндэсний бүтээн байгуулалтыг сайжруулж, тогтолцооны систем, мал, амьтны халдварт тахлаас урьдчилан сэргийлэх холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох, шинэ вакцины судалгаа, шинжилгээг нэмэгдүүлэх, мал, амьтны халдварт тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах, зооноз халдварт өвчний эх үүсвэрийг таслах зэргээр дамжуулан ард иргэдийн эрүүл мэнд, амь насны аюулгүй байдлыг хангах хэрэгтэй.
Хэвлэлийн төлөөлөгч Гүө Шинь:
- Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах ажил болон эдийн засаг, нийгмийн хөгжлийг зохицуулан дэмжих нь энэ жилийн ажлын гол цэг болно. Гүн Минжү төлөөлөгч бол ӨМӨЗО-ы Хөгжил, шинэчлэлийн зөвлөлийн эрхлэгч, тэрээр “Зургааг тогтвортой байлгах” ажлыг хэрхэн сайн хийх, “Зургааг баталгаажуулах” үүргийг хэрхэн биелүүлэх талд илүү анхаарал тавьж байна.

Төлөөлөгч Гүн Минжү
Төлөөлөгч Гүн Минжү:
Бид Ши Жиньпин даргын дурдсан чухал шаардлагыг нарийн нямбай суралцан судалж, эрчимтэй хэрэгжүүлэх болно. Ард иргэдээр төв болгосон хөгжлийн үзэл баримтлал, тогтвортой хөгжүүлэх үндсэн ахиц, шинэ хөгжлийн үзэл баримтлал зэргийг баримтлан, гурван их эцсийн шатны ажлыг сайн хийх, тахлын улмаас шалтгаалсан муу үр нөлөөг даван туулахыг баталгаажуулан, “экологид ээлтэй ногоон хөгжил”-д чиглүүлсэн өндөр чанар бүхий хөгжлийн шинэ замаар замнах болно.





























































