Өнгөрсөн зургаан өдөр хагасын хугацаанд Өвөр Монголын 26 гишүүн бүх Хятадын олон муж орноос оролцсон гишүүдийн хамт үүрэг хариуцлагаа гүйцэтгэн, үнэтэй санал бодлоо солилцсон бол хурлын үеэр Өвөр Монгол гишүүдийн зүгээс нийт 90 санал дэвшүүлсэн байна.
- Манай нам төр ард түмнээ дээдлэх, ард түмэндээ ойр байх, ард түмэнд үр өгөөжөө өгөх, ард түмнээр үндэс болгохыг цаг ямагт баримталдаг бөгөөд үйл ажиллагаагаараа гүйцэтгэн хэрэгжүүлж байдаг гэдгийг би энэ удаагийн хуралд оролцохоор дамжин маш гүн ойлгосон. Энэ бол улс орны давуу тал, мөн ард түмний аз буян гэж УТЗЗ-ний гишүүн, Жалан-Айл хотын орлогч дарга Дү Мин-Янь ярилаа. Цаашдын ажлын явцдаа ард иргэдээр төв болгох хөгжлийн үзэл баримтлалыг баримтлах, баталгаажуулж хэрэгжүүлэх талд анхаарал тавьж, цар тахлаас шалтгаалсан сөрөг нөлөөллийг даван туулах, “зургааг тогтвортой байлгах”, “зургааг баталгаажуулах” ажлыг сайн хийж, ядуурлаас ангижруулах, чинээлэг нийгмийг бүрэн хэмжээнд байгуулах үүргийг биелүүлэхээр хичээн зүтгэх болно гэдгээ тэрээр мөн илэрхийллээ.
Хурлын үеэр Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хуралд оролцсон эдийн засгийн салбарын гишүүдтэй уулзаж, тэдний санал бодлыг сонссон юм.
- Онцгой цаг үед Ерөнхий нарийн бичгийн даргын чухал илтгэл бидэнд маш их урам зориг өгч, итгэл төрүүлсэн. Хувийн аж ахуйн нэгжүүд идэвхтэй үүрэг гүйцэтгэж, менежмент, инновац, өртгийн талд анхаарлаа төвлөрүүлэн, нийгмийн үүргээ идэвхтэй гүйцэтгэж, ажилчдаа цомхтгохгүй, халахгүй байдлаар ажлын байрыг тогтвортой байлгах талд хувь нэмэр оруулах ёстой гэж УТЗЗ-ний гишүүн, Өвөр Монголын Мэн Дэ группийн ТУЗ-ийн дарга Шы Лэй хэллээ.





























































