ХIII сонгуулийн БХАТИХ-ын Ⅲ чуулганд оролцож байгаа Өвөр Монголын төлөөлөгчид 05 дугаар сарын 27-ны өдөр Засгийн газрын ажлын тайлан, жилийн төлөвлөгөө, жилийн төсөв зэрэг гурван тогтоолын төслийг баг хуваан хэлэлцсэн байна.
Багийн хуралдааны үеэр Засгийн газрын ажлын тайланг боловсруулах ажлын хэсгээс Засгийн газрын ажлын тайлангийн талаарх Өвөр Монголын төлөөлөгчдийн дэвшүүлсэн санал, сануулгыг хүлээн авсан тухай мэдэгдлийг зарлан уншсан байна. Их хурлын Нарийн бичгийн газрын Товч тайлангийн ажлын хэсгийн нөхдүүд хуралд оролцож, төлөөлөгчдийн санал бодлыг сонссон байна.





























































