ХIII сонгуулийн БХАТИХ-ын Ⅲ чуулганд оролцож байгаа Өвөр Монголын төлөөлөгчид 05 дугаар сарын 27-ны өдөр Ардын дээд шүүхийн ажлын тайлан болон Ардын дээд прокурорын ажлын тайланг баг хуваан үргэлжлэн хэлэлцсэн байна. Ардын дээд шүүх болон Ардын дээд прокурорын ажилчин онлайн видео бичлэгээр дамжуулан төлөөлөгчдийн санал бодлыг сонсов.
Төлөөлөгч Линь Шаочүнь хэлэхдээ:
- Ардын дээд шүүх болон Ардын дээд прокурорын ажлын тайлан нь “Хууль зүйн талд иргэн нэг бүрийг шударга, эрх тэгш байлгахаар хичээн зүтгэх” зорилгын тойронд иргэдийн төлөө төв шударгаар хууль хэрэгжүүлэхийг баримтлан, хуулиар төрөө засах, иргэдээ дээдлэх үзэл баримтлалыг тодруулж, нийгмийн шударга ёсыг сахин хамгаалах, өөрчлөлт шинэчлэлийн үзэл сэтгэлгээ дүүрэн харагдаж байна гэв.





























































