Хятадын ард түмний Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн ХIII сонгуулийн УТЗЗ-ний бүх Хятадын хорооны Ⅲ чуулган төрөл бүрийн хөтөлбөрөө дуусгасны дараа 05-р сарын 27-ны үдээс хойш Бээжинд хаалтаа хийв. Ши Жиньпин дарга зэрэг Хятадын нам ба төрийн удирдагчид хаалтын хуралд оролцлоо.

Хурлаар Байнгын хорооны ажлын тайлан дахь шийдвэр, санал зөвлөмжийг хянан шалгасан байдлын тайлан, түүнчлэн их хурлын улс төрийн шийдвэрийг баталсан байна.

УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны дарга Ван Ян хаалтын хуралд тавьсан илтгэлдээ:
- Энэ он бол Хятадын үндэстнүүдийн аугаа сэргэн мандлын үйл явц дахь ер бусын нэгэн жил мөн. ХКН-ын удирдсан улс төрийн зохион байгуулалт, ардчиллын хэлбэр болсны хувьд ардын Улс төрийн зөвлөлдөх зөвлөл социализмын зөвшилцөх ардчиллын давуу талыг ашиглан, аливаа нам бүлгүүд болон аливаа үндэстнүүд, аливаа салбарын зүтгэлтнүүдтэй хамтдаа төр улсын үйл хэргийг зөвшилцөн, санал зөвлөмжөөр хангаж, нийтлэг ойлголтыг төвлөрүүлэх хэрэгтэй. Энэ оны зорилтыг чанд мөрдөн, үүрэгт ажлаа хэрэгжүүлэх чадварыг чангатгаж, ажлын үр бүтээмжийг нэмэгдүүлэн, ардын Улс төрийн зөвлөлдөх зөвлөл нь зөвшилцөх тусгай байгууллага болсны хувьд тогтолцооны үүрэг чадварыг дээшлүүлж, Хятадын онцлогтой ардчиллын үүрийг сайтар хэрэгжүүлэн, хувь нэмрээ оруулах хэрэгтэй гэж хэлсэн байна.





























































