Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

​“Ард иргэд эрхэм дээд” үзэл баримтлалыг харуулав

​“Ард иргэд эрхэм дээд” үзэл баримтлалыг харуулав.

     Хятад улсын дарга Ши Жиньпин энэ жилийн “Хоёр чуулган”-ы үед төлөөлөгчид гишүүд болон олон багийнхантай санал солилцох явцад ард иргэд юунаас ч эрхэм дээд гэсэн сэдвийг олон удаа хөндөн, ард иргэдээр төв болгох гүн зузаан сэтгэлээ илэрхийлсэн юм.

Энэ жил ер бусын жил болж байна. Оны эхэнд БНХАУ-ын түүхэн дэх тархалтаар хамгийн хурдан, халдварын цар хүрээ хамгийн өргөн, урьдчилан сэргийлж хянахад хамгийн бэрхшээлтэй олон нийтийн эрүүл мэндийн хэрэг гарсан юм. Хамтын хүчин зүтгэлээр гурван сар орчим хугацаанд стратегийн чанартай үр дүнд хүрлээ. Хоёр чуулганы үеэр цар тахлаас урьдчилан сэргийлж хянах, эдийн засгийн хөгжил нь хүмүүсийн анхаарал хандуулж буй гол сэдэв болж байна.

Ши Жиньпин дарга 05-р сарын 22-ны өдөр Өвөр Монголын төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцох үедээ “Ард иргэд юунаас ч эрхэм дээд гэдэг нь юуг хэлж байгаа вэ? Нэг өвчтөний төлөө олон хүн зүтгэдэг нь ямар ч үнэ өртөг зарцуулахаас буцахгүй байгааг жинхэнэ харуулсан юм гэсэн байна. Хүбэй мужийн ардын төлөөлөгч сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа:

 - Хүбэй мужид шинэ коронавирусын халдвар авсан 80 насыг давсан 3000 гаруй өвчтөнийг эмчилсэн бөгөөд 87 настай нэг өвчтөнийг 10 гаруй сувилагчид хэдэн арван өдрөөр асран байж эдгээсэн. Энэ түүх надад гүнзгий сэтгэгдэл төрүүллээ гэж Ши Жиньпин дарга ярьж байлаа. Тэрээр ард түмнийг төв болгосон хөгжлийн үзэл баримтлалыг шийдвэр төлөвлөлт болон бодит ажилд хэрэгжүүлж, ард иргэдэд түшиглэн, ард иргэдэд үр өгөөж хүртээхийн гүн гүнзгий утга агуулгыг тайлбарласан юм.

 - Би Хүбэйн төлөөлөгчидтэй заавал уулзах хүсэлт тавьсан. Та нар бол Хүбэй мужийн 60 сая иргэдийн төлөөлөл, би та нартай уулзъя гэсэн юм гэж Ши Жиньпин дарга Хүбэй мужийн төлөөлөгчидийн хэлэлцүүлэгт оролцох үедээ ярьлаа.

03-р сард Ши Жиньпин дарга Үханьд ажилласан бөгөөд олон ажилтай танилцаж, иргэдийн үндсэн амьжиргааг баталгаажуулах хэрэгтэй гэсэн юм.

    Цар тахлаас урьдчилан сэргийлж хянах болон эдийн засгийн хөгжлийн хувьд "Ард иргэд төвтэй" үзэл баримтлалаа хэрэгжүүлсээр ирлээ. Эдийн засгийн үндсэн байдлыг тогтвортой байлгаж, иргэдийн амьжиргааг баталгаажуулах нь Хятадын эдийн засгийн одоогийн чухал үүрэг болж байна. Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн бүх Хятадын хорооны Эдийн засгийн хамтарсан хэсгийн хэлэлцүүлэгт оролцох үедээ дарга Ши Жиньпин Хятад улсын эдийн засагт тулгарч буй нөхцөл байдал болон Хятад улсын давуу талын талаар шинжилгээ хийж, хямралын үед шинэ боломж эрэлхийлж, шинэ нөхцөл байдлыг бий болгох хэрэгтэй гэж онцолсон байна. Дотоодын эрэлт хэрэгцээний хөгжлийн хөдөлгөх хүчээр зорилт болгож, боловсронгуй тогтолцоог бий болгох хэрэгтэй. Үүний зэрэгцээ эдийн засгийн даяаршлын чиглэлээр гуйвшгүй замнаж, нээлттэй, хүлээцтэй, хүртээмжтэй, тэнцвэртэй, хамтдаа ялалт байгуулахын төлөө хичээн зүтгэж, нээлттэй хэлбэрийн дэлхийн эдийн засгийг бүтээн байгуулахыг дэмжих ёстой гэж хэлсэн байна.

"Бид түүхийн зөв талд зогсох ёстой" гэж дарга Ши Жиньпиний дурдсан үзэл бодол нь дэлхийн эдийн засгийн хөгжил, Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах асуудлаар том гүрний удирдагчийн үүрэг хариуцлагаа тууштай ухамсарлаж буйг харуулсан юм.

Ши Жиньпин дарга ядуу амьдралтай хүмүүст үргэлж анхаарлаа хандуулж байдаг. Эдийн засгийн салбарын хамтарсан багийн хэлэлцүүлэгт оролцох үедээ ядуурлыг бууруулах асуудлыг дахин дурдаж, ард иргэд, ялангуяа малчид, тариачдад илүү туслах хэрэгтэй гэсэн юм. Ийнхүү Хятад улсын дээд удирдагчийн ард иргэдээ гэсэн сэтгэл,  халамжийг гүн харуулсан бөгөөд ядуурлыг бууруулах зорилгоо товлосон хугацаандаа биелүүлэх итгэл үнэмшлийг харуулж чадсан.

Дарга Ши Жиньпин "Хоёр чуулган”-ы үеэр ард иргэд төвтэй хөгжлийн үзэл баримтлалаа бүрэн харуулсан юм.

ХКН ард түмнээ удирдан дайчилж хувьсгал, бүтээн байгуулалт, өөрчлөлт хийсний үндсэн зорилго бол ард иргэдийг сайн сайхан амьдралтай болгохын төлөө юм. Хойшид мөн энэ үзэл баримтлалаа эрс хэлбэрэлтгүй баримтлах болно.

Найруулагч:Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж:ХОУР
Мэдээ үзсэн:7937
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7