ХIII сонгуулийн БХАТИХ-ын III чуулганы тэргүүлэгчдийн багийн байнгын зөвлөлийн дарга нарын 3 дахь удаагийн хурал 28-ны үдээс өмнө Ардын Их Хурлын Танхимд болов. Их хурлын тэргүүлэгчдийн багийн байнгын дарга, БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ли Жаньшү хурлыг даргалав.
Хурлаар их хурлын орлогч нарийн бичгийн дарга, БХАТИХ-ын Үндсэн хууль болон хууль эрх зүйн зөвлөлийн дарга, гишүүн Ли Фэйгийн хийсэн их хурлын нарийн бичгийн даргын газрын Иргэний хуулийн төслийн санал санаачилгын санал оруулах нооргийг хянан хэлэлцсэн тайланг сонсов. Мөн түүнчлэн Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хуулийн тогтолцоо, хэрэгжих механизмыг байгуулах, боловсронгуй болгох тухай БХАТИХ-ын шийдвэрийн төслийн санал санаачилгын санал оруулах нооргийн хянан хэлэлцсэн тайланг сонсож, мөн Иргэний хуулийн төслийн санал оруулах ноорог, шийдвэрийн төслийн санал оруулах нооргийг хянан хэлэлцсэн байна.