
2020 он бол Хятад улс ядууралтай тэмцэх шийдвэрлэх жил бөгөөд "Ядуурлыг бууруулах" нь хоёр чуулганы халуун цэг болж гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлыг ихээхэн татаж байна. Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цар тахал Хятад улсын ядууралтай тэмцэх зоригийг мохоохооргүй. Хятад улс энэ жил ядуурлыг бууруулах зорилгоо биелүүлж, Хятад улсын ядуурлыг бууруулах амжилттай туршлагаас бусад орнууд суралцах нь зүйтэй гэж үзэж байна.
Францын "Европын таймс" сонин энэ оныг Хятад улс ядуурлаас ангижруулах хамгийн сүүлийн жил гэж тэмдэглэжээ. Хятад даяар цар тахлыг даван туулахын тулд дорвитой ажилласан. Гэвч ядуурлыг бууруулах ажил нь зогсоогүй, ядуу буурай орнуудын тоо тасралтгүй буурсаар байна. Энэ жилийн үлдсэн хугацаанд ядуурлыг бүхэлд нь бууруулах ажлыг хэрхэн яаж хийх нь Хятад улсын энэ жилийн хоёр чуулганаар чухал асуудал болж яригдаж байна.
"Оросын сонин" мэдээлэхдээ, Хятад улсын Засгийн газрын энэ жилийн ажлын тайланд 2020 он хүртэлх хөгжлийн үндсэн зорилтуудын талаар дурдсанаар одоогийн жишгийн дагуу Хятад улсын бүх ядуу хүн ам ядуурлаас ангижрах болно гэж тэмдэглэжээ. Оросын хятад судлаач Юрий Тавровский хэлэхдээ, сүүлийн хэдэн арван жилд Хятад улс ядууралтай тэмцэж байна. Сүүлийн жилүүдэд энэ тэмцэл илүү хурдацтай хөгжиж байна. 2019 оны байдлаас харахад Хятад улс ядуурлыг бууруулах зорилгодоо хүрч чадна гэж харж болно. Цар тахал дэгдэж байгаа ч Хятад улсын ядуурлыг арилгахад саад болж чадахгүй гэжээ.
Оросын "Чөлөөт медиа" вэб сайтад Хятад улс ядуурлыг арилгахдаа зөв арга барил авч байна гэж мэдээлжээ. Хятадын удирдлага ядуурал ихтэй бүс нутаг, тусламж хэрэгтэй байгаа тосгон, айл өрх бүрийн ядуурлын шалтгааныг судалж, ядуурлаас хэрхэн гарах арга замуудыг хайжээ.





























































