”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Гишүүн Же Шиньминь-ний дэвшүүлсэн санал

Гишүүн Же Шиньминь-ний дэвшүүлсэн санал

        Тэмээ бол хүн төрөлхтний үйлдвэрлэл амьдралын шилдэг гишүүн бөгөөд малчдын сайн хань. “Торгоны замын гэрэлт сувд, цөл элсний онгоц, говь нутгийн сүр сүлд” гэсэн сайхан алдартай. Алшаа аймаг бол манай улсын хамгийн олон тэмээтэй бүс нутаг. 5000 гаруй жилийн тэмээ гаршуулан малласан түүхтэй “Тэмээт нутаг” гэдгээрээ алдаршсан. УТЗЗ-ийн гишүүн, ӨМӨЗО-ы Орон сууц ба хот хөдөөгийн бүтээн байгуулалтын тэнхимийн орлогч дарга Же Шиньминь олон удаа Алшаад очиж ажлын байдалтай танилцсан юм. Тэрээр хэдийгээр 2002 оны 08-р сард Алшаагийн хос бөхт тэмээг улсын зэрэглэлийн мал жигүүртний үүлдрийн нөөцийн хамгаалалтын жагсаалд оруулж, Алшаагийн хос бөхт тэмээний улсын зэрэглэлийн хамгаалалтын орон ба үүлдэр хамгаалах талбайг байгуулав. Гэсэн хэдий ч “Хятад улсын тэмээт нутаг” болох Алшаа аймаг тэмээг хамгаалах холбогдох бодлогын дэмжлэг, арга хэмжээ, хөрөнгө мөнгөний талаарх нөхцөлүүд бүрдээгүй ба үр дүнтэй менежментийн тогтолцоог хараахан байгуулаагүй зэрэг шалтгааны улмаас хос бөхт тэмээний аж ахуйн хэтийн хөгжлийг хязгаарлаж байсан юм.

     Байгалийн нөхцөл ба эдийн засгийн шалтгаанаас болж, хос бөхт тэмээний тоо толгой түргэн буурсан болохоор хос бөхт тэмээний үүлдрийн нөөц баялгийг хамгаалах явдал тулгуу шаардагдаж байна. Алшаа аймаг бол бүх улсын хос бөхт тэмээний гол газар болсны хувьд 1982 онд тэмээний тоо толгой нь 251.5 мянгад хүрч байсан бол 2003 он болоход бүх Алшаа аймгийн тэмээний тоо толгой 55.9 мянга болсон. 2016 оны 06-р сарын сүүлч болоход Алшаа аймгийн тэмээний тоо толгой 115.4 мянга болон өсч, бүх улсын тэмээний бүх тооны гуравны нэг хувийг эзэлсэн байна.

       Дээрх нөхцөл байдалд чиглүүлэн Гишүүн Же Шиньминь дараах саналуудыг дурдав. Тухайлбал:       

1. Хос бөхт тэмээний хамгаалалтын орны хамааралтын үүрэг чадавхи ба тогтолцоог аль болохоор түргэн байгуулж, бүрэн төгөлдөр болгох хэрэгтэй. Эдийн засгийн оруулалтын эрчмийг чангаруулж, хамгаалалтын орны бүтээн байгуулалт ба хөгжлийг дэмжиж, экологийг хамгаалах ба тэмээг хамгаалахыг органикаар уялдуулах хэрэгтэй. Хамгаалалтын орны доторх малчдыг идэвхтэйгээр дайчлан, тусгай мэргэжлийн, томоохон хэмжээний, хоршооны хэлбэрийн тэмээ маллах замаар замнуулах хэрэгтэй.

2. Тэмээний аж ахуйг хөгжүүлэх нөөц мөнгөний дүрмийг тогтоох хэрэгтэй. Хөрөнгө  мөнгийг  санхүүгийн төсөвт оруулж, тэмээний шинжлэх ухааны судалгааны мэргэжлийг дэлгэрүүлэх ба бүтээгдэхүүнийг судлан нээхийг тусгайлан дэмжиж, тэмээний ашиг шимийг боловсруулах аж ахуйн нэгж зэргийг тэтгэн дэмжиж, тэмээний аж ахуйн хөгжлийг   түлхүү дэмжих хэрэгтэй.

3.Тэмээний аж ахуйн суурин газрын бүтээн байгуулалтыг ахиулах хэрэгтэй.  Бохирдолгүй, цэвэр байгалийн тэмээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж боловсруулах сууринг бүтээн байгуулж, тэмээний борцолсон мах, тэмээн тавагтай амтат хоол, тэмээн сүүний эрүүл мэндийн бүтээгдэхүүн зэрэг онцлогт бүтээгдэхүүн үйлдвэрлэж боловсруулахыг дэмжиж,  зах зээлийн хангалтыг нэмэгдүүлэх хэрэгтэй.

4. Зүй зохистойгоор мал маллах өрхийн хоорондох нутаг билчээрийн зөрчил болон ашиг тусын тэнцвэрт бус байдлыг зохицуулж, нутаг бэлчээрийг үр ашигтай ашиглаж, тэмээн сүргийн тоо толгойг нэмэгдүүлэх хэрэгтэй.

5. Тэмээний ноолуур хурааж хадгалах тогтцыг байгуулах хэрэгтэй.

6. Тэмээн соёлыг уламжлан залгамжлах үйл ажиллагааг өргөнөөр хөгжүүлэх хэрэгтэй. Тэмээн соёлын найр наадам зохион байгуулах үйл ажиллагаагаар дамжуулан, тэмээн соёл, монгол үндэстний тэмээ уралдах уралдаан зэргийг ашиглан тал нутгийн онцлогт аялал жуулчлалыг ихээр хөгжүүлэх хэрэгтэй.

Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:people.com.cn
Мэдээ үзсэн:3169
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой