”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Бүх Хятадын “Хоёр чуулган” өндөрлөв

Бүх Хятадын “Хоёр чуулган”

Тавдугаар сарын 27-ны үдээс хойш ХIII сонгуулийн УТЗЗ-ний бүх Хятадын хорооны III чуулган Бээжин хотноо хаалтаа хийсэн. Харин ХIII сонгуулийн БХАТИХ-ын III чуулган өнөөдөр үдээс хойш өндөрлөлөө. Мөн тухайн өдрийн үдээс хойш Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян Хэвлэлийн бага хурал хуралдуулж, дотоод, гадаадын сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. 

       Хятадын "Хоёр чуулган" дэлхий нийтэд чухам юуг уламжилсан бэ?

    ОХУ-ын Москвагийн Үндэсний Олон улсын харилцааны хүрээлэнгийн ахлах судлаач Игорь Денисов "Оросын сонин"-д өгсөн ярилцлагадаа:

Хятадын "Хоёр чуулган" чуулж байгаа нь “COVID-19”-ийн дэгдэлтийг нэгэнт хяналтандаа авсныг Хятадын нийгэм төдийгүй, гадаад улс орнуудад харуулж байгаа улс төрийн дохио юм гэж хэлсэн байна.

       Сүүлийн өдрүүдэд олон улс орнуудын улс төрийн нам, Засгийн газраас Хятадын Коммунист Намын Төв Хорооны Гадаадтай харилцах албанд хандан Хятадын "Хоёр чуулганд баярын цахилгаан ирүүллээ. Энэ нь Хятад улсын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналтад авах ажил томоохон стратегийн үр дүнд хүрч, цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналтад авах ажил болон эдийн засаг, нийгмийн хөгжлийг зохицуулах Хятад улсын тууштай шийдвэрийг уламжилж, дэлхийн хөгжилд итгэл найдвар, эрч хүчийг дамжууллаа гэж үзэж байна.

       Үргэлжлүүлээд "Хоёр чуулган"-ы холбогдох агуулгатай танилцъя.

       Бүх талаар чинээлэг нийгмийг бүтээн байгуулах:

Цар тахлын дэгдэлт дэлхийн эдийн засгийн уналтад нөлөөлсөн ч Хятад улсын бүх талаар чинээлэг нийгмийг бүтээн байгуулах цагийн хуваарьт өөрчлөлт ороогүй. Энэ жил Хятад улс хамгийн сүүлийн 5.51 сая маш ядуу буурай хүн амыг тэтгэн дэмжиж ядуурлаас гаргах юм. Түүнчлэн туйлын ядуурлыг түүхэн байдлаар эцэслүүлэх болно. Ядуурлын эсрэг тэмцэл бүх талаар чинээлэг нийгмийг бүтээн байгуулахад ялалт байгуулж, ХКН-ын "Ард түмнээ дээдлэх" засаглалын үзэл баримтлалыг тайлбарласан байна. Ши Жиньпин дарга үүнийг Хоёр чуулганы үеэр удаа дараа онцолсон.

       Хятад улс "Иргэний хуулийн эрин үе"-ийг угтан авч ирсэн:

Иргэний хуулийн эмхэтгэл төслийг хэлэлцүүлэгт оруулж, Бүх Хятадын АТИХ-аас баталсан. Энэ хуулийн бичигт ард түмний эрх ашгийг дээд зэргээр хамгаалах зорилгыг бүрэн тусгасан. Өөрөөр хэлбэл, эдийн засгаас илүүтэй ард түмний амь нас, эрүүл мэндийг нэн тэргүүнд тавьж байна. Цар тахал нүүрлээд байгаа энэ эгзэгтэй үед Хятад улс анхнаасаа хүмүүсийн амь нас, эрүүл мэндийн аюулгүй байдлыг тэргүүнд тавих тодорхой санал гаргаж байсан. Хятад улсын хэмжээнд шилдэг сайн эмч, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, нэн шаардлагатай байгаа эх үүсвэрүүдийг дайчлан, бүхий л хүчээ халдварт өвчнийг эмчлэхэд зориулж, эмчилгээний зардлыг төрөөс хариуцсан.

Хятадын эдийн засгийн хөгжлийн зорилт өөрчлөгдөөгүй:

Хятадын засгийн газрын энэ жилийн ажлын илтгэлд бүтэн жилийн эдийн засгийн өсөлтийн бодит зорилтыг дурдаагүй. Харин ажил олголт, амьжиргааг сайжруулахын тулд энэ жилийн 8.74 сая их, дээд сургууль төгсөгчид, 200 сая гаруй тариачин гаралтай ажилчид, ядуу буурай орон нутгийн хэдэн арван сая хөдөлмөрлөх хүч зэрэг бүлэгт анхаарлаа хандуулсныг нийгэмдээ "ухаалаг арга" гэж үэзж байна. Энэ нь ДНБ-ний өсөлтийн түвшинг авч үзэхгүй, харин өндөр чанартай хөгжилд тулгуурлан ард түмнээ улам илүү зол жаргалтай байлгах тууштай байдлыг харуулж байна.

       Хятадын зах зээлийн гол цогц нь 100 саяас давж, олон тооны жижиг, дунд, бичил аж ахуйн нэгжүүдийн хөдөлмөр эрхлэлтийг шингээх гол хүч болсон. Цар тахлын нөлөөллийг бууруулахын тулд Хятадын Засгийн газар их хэмжээний татвар, хураамжийг бууруулж, санхүүгийн дэмжлэгийг улам бэхжүүлэхийн зэрэгцээ аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэл, үйл ажиллагааны зардлыг бууруулахад дэмжлэг үзүүлсэн. Зах зээлийн гол цогцын итгэл найдвар гүнзгийрч, эрч хүч нь сэргэж байна.

       Түүхэн хөгжлийн чиг хандлагын зөв талд зогсож байна:

- Хятадын дипломат харилцааны ирээдүй нь нийт улс орнуудын хамт Хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг бий болгохыг дэмжиж байна гэж Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И хэлсэн юм. Мөн тэрээр "Хятад улс хөгжөөд ямар ч түвшинд хүрсэн бид дэлхий нийтэд илүүрхэхгүй, дэлхийн бүх улс орны нийтлэг ашиг сонирхол, түүхэн хөгжлийн чиг хандлагын зөв талд үргэлж зогсож байх болно гэж хэлсэн юм.

 

 

 

Найруулагч:Б.ХУРЦ
Эх сурвалж:СОЛОНГО
Мэдээ үзсэн:2882
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой