”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Дэмжлэгийн хөрөнгө мөнгийг шууд үндсэн шатанд хүргэнэ

Дэмжлэгийн хөрөнгө мөнгийг шууд үндсэн шатанд хүргэнэ

Тавдугаар сарын е28-нд Бээжинд Хятадын Ерөнхий сайд Ли Кэчян хэлэхдээ: Хятадын Засгийн газар халдварыг даван туулахын тулд хэрэгжүүлж байгаа хүндрэл бэрхшээлийг зохицуулах хөрөнгө мөнгө үндсэн шат, иргэдийн амьжиргаанд шууд хүрсэн байх хэрэгтэй гэжээ.

БХАТИХ-ынжил тутмын ээлжит чуулган өндөрлөсний дараа, Ли Кэчян дотоод гадаадын сэтгүүлчид оролцсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: Энэ онд хэрэгжүүлж байгаа цар хүрээтэй бодлого нь бэрхшээлийг арилган зах зээлийн идэвх чанарыг бадраах зорилготой. Үүнд ажил олголтыг тогтворжуулах, иргэдийн амьжиргааг баталгаажуулахыг чухалчилж, 70 орчим хувийн хөрөнгө мөнгөөр оршин суугчдын орлогыг шууд баталгаажуулж, хэрэглээг ахиулан зах зээлийг идэвхжүүлэх болно. Түүнчлэн үр ашигтай хөрөнгө оруулалтыг өргөжүүлж, голцуу шинэ хэлбэрийн дэд бүтэц, шинэ хэлбэрийн хотжилт болон улс ардын аж ахуй, ардын амьжиргаанд холбогдсон том чухал төсөлд хөрөнгө оруулна гэжээ. Тэрээр хэлэхдээ: холбогдох төслийг шинжлэх ухаанаар нотолж, үр ашигтай мөртөө хүртээмжтэй байхыг баталгаажуулна гэжээ. Тэрээр цохон тэмдэглэхдээ: шат бүрийн засгийн газар зардлаа хэмнэж, бүсээ чангалах хэрэгтэй. Холбогдох хөрөнгө мөнгийг аж ахуйн нэгж онцгойлон дунд жижиг аж ахуйн нэгжид хүртээж, нийгмийн даатгал, орлогогүй айл өрх, ажилгүйдэл, өндөр настны асрамж болон хүнд хэцүү амьдралтай хүмүүсийн амьдралыг баталгаажуулах хэрэгтэй. Худал хуурмаг зүйл яасан ч хийж болохгүй. Нийгэм нийтээрээ хянан шалгахыг сайшаана гэжээ.

Найруулагч:Б.ХУРЦ
Эх сурвалж:news.cn
Мэдээ үзсэн:2867
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой