
Энэ сарын 28-нд XIII сонгуулийн БХАТИХ-ын III бүгд чуулган өндөрлөсний дараа Хятадын Ерөнхий сайд Ли Кэчян дотоод, гадаадын сэтгүүлчдийн асуултад хариулахдаа:
- Ажил олголт нь иргэдийн хамгийн том амьжиргаа юм. Өнөөгийн ажлын байрны орон тоог тогтворжуулахын төлөө Хятад улс бодлого хэрэгжүүлж, хамгийн их хөрөнгө мөнгө оруулах болно гэж хэллээ.
Тэрээр мөн:
- Энэ онд Хятадын хот суурингийн хөдөлмөрчдийн тоо шинээр есөн сая гаруйгаар нэмэгдэж, ажилгүйдлийг зургаан хувь байхаар тогтоосон. Ажил олголтыг тогтворжуулахын тулд үндсэн шатнуудад арга хэмжээ авч аж ахуйн нэгжийн барилгын түрээс, хүү мөнгийг багасгахыг зөвшөөрч, басхүү хөрөнгө мөнгөний туслалцаа хийгээд сургалт зэргээр дамжин ажлын байрны орон тоог тогтворжуулах бодлого хэрэгжүүлнэ. Хятад улс энэ хоёр жилд 35 сая хүнийг ажилгүйдлийн даатгалын мөнгөөр ажлын байрны сургалтад хамруулж, тэдэнд дарамтаа багасгах боломж олгоно. Басхүү нэн олон шинэ ажлын байр бий болгоно. Өнгөрсөн онд Хятад улсад өдөрт 10 мянган аж ахуйн нэгж шинээр бий болсон юм. Энэ онд иймэрхүү чиглэлээр хичээн зүтгэх болно гэж мэдэгдлээ.
Ерөнхий сайд Ли Кэчян:
- Их сургууль төгсөгчид, ажилчин тариачид зэрэг чухал бүлгийн хүмүүсийн хувьд Хятад улс тэднийг дэмжих бодлого хэрэгжүүлж, ажил олголтын үйлчилгээний индэр бий болгон, тэтгэвэрт гарсан армийн ажлын байртай болгох бодлогыг сайтар хийх хэрэгтэй гэж хэлсэн байна.






























































