Төрийн зөвлөлийн Судалгааны албаны захирал Хуан Шөүхунгийн тайлбар:
- Хятад улсын өнөөгийн эдийн засгийн хөгжлийн тулгамдсан асуудал, зөрчилдөөний нэг бол ажлын байраар хангах болон амьжиргааны асуудал юм.
Цар тахлын нөлөөллөөс болж зарим үйлдвэрүүд, ялангуяа үйлчилгээний салбар, зарим аж ахуйн нэгж ба жижиг, дунд, бичил аж ахуйн нэгжүүдэд хүндрэл учруулж, зарим нь ажлаас халах эсвэл цалингийн бууралт үүссэн. Ийм нөхцөлд яагаад “Зургаан баталгаа”-г дэвшүүлж, ажлын байраар хангахыг “Зургаан баталгаа”-ны анхны эгнээнд оруулсан бэ? Учир нь ажлын байраар хангана гэдэг хүмүүсийн хамгийн том амьжиргаа, эдийн засгийн хөгжлийн хамгийн гол сэдэл юм.
Ажлын байраа хангахад юу шаардлагатай вэ? Энэ бол аж ахуйн нэгж, зах зээлийн гол цогцыг тогтворжуулах, ялангуяа жижиг, дунд, бичил аж ахуйн нэгжийг тогтворжуулах явдал болно. Жижиг, дунд, бичил аж ахуйн нэгж нь ажлын байраар хангах гол суваг бөгөөд ажлын байраар хангах 80 гаруй хувь нь жижиг, дунд, бичил аж ахуйн нэгжүүдэд найддаг юм.
Аж ахуйн нэгж, үүнд жижиг, дунд, бичил аж ахуйн нэгжийн өнөөгийн хүндрэл бэрхшээлтэй холбогдуулан Засгийн газрын ажлын тайланд ажлын байраар хангахыг тогтворжуулахад чиглэсэн олон арга хэмжээнүүдийг дэвшүүлэв. Жишээлбэл, аж ахуйн нэгж, ялангуяа жижиг, дунд, бичил аж ахуйн нэгжийн хувьд энэ жил өнгөрсөн оны үндсэн дээр шинээр татварын хөнгөлөлт, хураамжийг 2.5 их наяд юаниар бууруулав. Энэ жил цахилгаан эрчим хүчний үнийг бууруулж, үргэлжлүүлэн сүлжээний төлбөрийг 15 хувиар бууруулахыг сурталчлав.
Гэхдээ энэ жил ажилгүйдлийн түвшин мэдээж өсөх болно гэдгийг бүгд мэддэг. Бид хамгийн сайн хүчин чармайлт, боломжит бүх арга хэмжээг авсан ч ажилгүйдлийн түвшин бага зэрэг нэмэгдэж, ажилгүй хүмүүсийн тоо ч нэмэгдэх болно. Ийм нөхцөлд бид ажлын байраар хангах ажлыг өргөжүүлэхийн дээр ажилгүйдлийг хамгаалах үйл ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр олон арга хэмжээ авах хэрэгтэй байна.
Засгийн газрын ажлын тайланд ажилгүйдлийн хамгаалалтыг бэхжүүлэх, даатгуулсан этгээд бүрэн хамгаалагдсан байх ёстой эсэхийг бэхжүүлэх байх ёстой гэж заасан. 2020 онд зарим шинэ арга хэмжээг санал болгов. Жишээлбэл, өмнө нь хэрэв та даатгалд нэг жилээс бага хугацаанд хамрагдсан бол ажилгүйдлийн даатгалын тэтгэмж авч чадахгүй гэсэн заалт оруулсан байсан бол энэ жилээс авах болмжтой. Өөр нэг жишээ бол зарим цагаач ажилчид байнгын оршин суугаа газартаа ажилгүйдлийн даатгалын тэтгэмж авч чадах боломжтой болсон юм.