Жил тутам уламжлал болгон зохион байгуулагддаг БНХАУ-ын “Хоёр чуулган” долоо хоногийн хугацаатай Бээжин хотноо хуралдсан билээ. Онцгой цаг мөчид болсон тус хуралд ард түмнээ төлөөлөн оролцсон ӨМӨЗО-ы төлөөлөгч гишүүд ямар санал сануулга өвөрлөн ирсэн бол?
УТЗЗ-ний гишүүн Жан Ливэнь: Их Хянган давааны ой шугуйн экологийг хамгаалах, нөхөн сэргээх томоохон төсөл, Өвөр Монголын тал нутгийн экологийг хамгаалах, нөхөн сэргээх томоохон төслийг төлөвлөн байгуулах хэрэгтэй.
УТЗЗ-ний гишүүн Шин Юунминь: Их сургуулийн оюутнуудын ажил олгох асуудалд бүх анхаарлаа хандуулж, их дээд сургуулиуд шинэ нөхцөл байдалд оюутнуудын ажил олгох асуудлыг шийдэх нь зүйтэй.
УТЗЗ-ний гишүүн А Лихүй: Үндэсний хэмжээнд Хятадын уламжлалт анагаах ухаан, монгол анагаах ухааныг хөгжүүлэх бодлогыг дэмжин уламжлалт анагаах ухааны салбарт илүү их үүрэг гүйцэтгэх боломжийг олгох хэрэгтэй.
УТЗЗ-ний гишүүн, Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн намын дэд дарга буюу захирал Алтансан: “Интернэт сүлжээ + монгол хэлний вичатын олон нийтийн тавцан”-г илүү сайжруулахыг сануулав.
БХАТИХ-ын төлөөлөгч Мөнх: Хил хязгаар буйд бөглүү бүс нутгийн өвчин халдварыг урьдчлан сэргийлэх таслан зогсоох системийг дэмжих хүчээ нэмэгдүүлэх хэрэгтэй.
БХАТИХ-ын төлөөлөгч Цолмон: Хөдөө орон нутгийн ус ундны аюулгүй байдлын төслийн бүтээн байгуулалтын асуудлыг дурдав.
БХАТИХ-ын төлөөлөгч Хао Маорүн: Баруун Ляахэ голын усны хэмжээгээр хотын бүтээн байгуулалт, газар тариалан, хотын хүн амын даац болон үйлдвэрлэлийг тогтоохыг сайжруулах хэрэгтэй.
УТЗЗ-ний гишүүн Юүнмэй: Монгол эм эмнэлгийн эрүүл хөгжлийг илүү ахиулж, чанадаг эмийн эх үүсвэрийн удирдлагыг дээд шатнаас чангатгах хэрэгтэй.
БХАТИХ-ын төлөөлөгч Ли Гүөчин: Орон нутгийн бодит байдалтайгаа уялдуулан ядуурлаас ангижруулах ажил болон хөдөө орон нутгийг хөгжүүлэх ажлыг холбох хэрэгтэй.
БХАТИХ-ын төлөөлөгч Жао Жяньтао: Улсаас ховор шоройны технелоги мэргэжлийн инновацын төвийг байгуулж, ховор шоройны суурь хэрэглээний судалдааг хурдасган, ховор шоройны аж үйлдвэрийн чанартай хөгжлийг ахиулах хэрэгтэй.
БХАТИХ-ын төлөөлөгч Ван Шяохун: Ажил мэргэжлийн боловсролыг дэмжих хүчээ сайжруулж, үндсэн суурь төхөөрөмжийн бүтээн байгуулалтын хөрөнгө мөнгийг нэмэгдүүлэх хэрэгтэй.
БХАТИХ-ын төлөөлөгч Мэн Шяньдүн: Банк болон санхүүгийн байгууламжийн дунд, жижиг аж ахуйн нэгжийг дэмжих зээлийг нэмэгдүүлэх хэрэгтэй.
БХАТИХ-ын төлөөлөгч Фэн Юйжэнь: Хорчины элсэрхэг газрыг засан сайжруулах төслийг эхлүүлэх хэрэгтэй.
Сүнь Жюньчин гишүүн: Шинжлэх ухаан эрдэм шинжилгээний ажилтнууд шинжлэх ухааны судалгаа, технологийн шинэчлэлийг хийхдээ "Монгол морины шандас"-аар шаргуу ажиллаж, техникийн олон бэрхшээлийг даван туулж, шинжлэх ухаан, технологийн гайхалтай ололт амжилтад хүрэхээр хичээн ажиллаж, аж үйлдвэрлэлийн өөрчлөлт дэвшил, шинэчлэл, шинэ генетик энергит мэргэн ухаан, хүч чадлаа зориулах хэрэгтэй.
БХАТИХ-ын төлөөлөгч, Өвөр Монголын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Бугатын багшийн дээд сургуулийн дэд профессор Ма Чүньюй:
”Монгол морины шандас”-ыг хүн хүмүүжүүлэх ажилтайгаа нэгтгэх хэрэгтэй
Сурган хүмүүжлийн ажилтнууд "Монголын морины шандас"-ыг сурч судлан, хөгжүүлж, хүчин чадлаа гарган, ганцаардмал байдал, хүнд хүчрийг тэсвэрлэж, шинжлэх ухааны судалгаа хийж, оюутан бүрд мэдлэг уламжилна.
БХАТИХ-ын төлөөлөгч Яан Фэйюнь: Үндэсний соёл, урлагийн шагнал байгуулах хэрэгтэй.