”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ши Жиньпин: - Ард түмэндээ ашиг тусаа үргэлжлүүлэн өгнө

Ши Жиньпин: - Ард түмэндээ ашиг тусаа үргэлжлүүлэн өгнө

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн  дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 05-р сарын 22-ны үдээс хойш XIII сонгуулийн БХАТИХ-ын III чуулганы Өвөр Монголын Төлөөлөгчдийн багийн хянан зөвлөх хэлэлцүүлгийн хуралд оролцов. Тэрээр:

- ХКН-ын суурь нь, амин судас нь ард түмэнд байна. Намаас ард түмнийг нэгтгэн дагуулж хувьсгал, бүтээн байгуулалт, өөрчлөлт хийсний үндсэн зорилго нь ард түмнийг сайн сайхан амьдруулахын төлөө юм. Хичнээн их өрсөлдөөн, дарамт шахалттай тулгарсан ч, хичнээн их үрэгдэл болон үнэ өртөг гаргасан ч энэ тал дээр ямагт хувирахгүй, өчүүхэн ч гуйвшгүй. Ард түмнээр гол болгох хөгжлийн үзэл санааг баримтлах нь намын хүслэн, итгэл бишрэл, мөн чанар зорилт, уг санаа үүрэг хариуцлагыг илрүүлж буйгаар барахгүй, басхүү намын тэмцлийн туулж өнгөрсөн болон үйлдэл туршлагын гүнзгий дүгнэлт болно. Ард түмнийг дээдлэх, тэдэнд найдах, ард түмэнд тасралтгүй буян хийх, аливааг иргэдэд бат үндэслэх зарчмыг баримтлахын зэрэгцээ олон төрлийн шийдвэрт бодлого төлөвлөлт, бодитой ажилдаа үүнийг найдваржуулж, цар тахлаас сэргийлэн хянах ба эдийн засаг, нийгмийн хөгжлийг нэгдсэн журмаар төлөвжүүлэх ажлыг сайн хэрэгжүүлэх явцад найдвартай болгох хэрэгтэй гэж чухалчлав.

Фэй Дүнбин, Хө Жаолян, Ше Зигүө, Хөхбаатар, Мэйхуа нарын таван төлөөлөгч ядуурлыг арилгах ажлын амжилт, нутаг бэлчээрийн экологийг хамгаалж бүтээн байгуулах эрчмийг чангаруулах, нүүдэл Намын ажлын үйл хэргийг улам хэрэгжүүлэх, амьтны халдварт өвчнөөс сэргийлэн хянах чадварыг дээшлүүлэх, үндэстний нэгдлийг дэвшүүлэх ажлыг сайн хийх зэрэг асуудлын хүрээнд үг хэлэв. Дарга Ши Жиньпин төлөөлөгчидтэй саналаа хуваалцлаа.

Тэрээр хүн бүрийн яриаг анхааралтай сонссоны дараа үг хэлсэн юм. Эхлээд засгийн газрын ажлын тайланг бүрэн дэмжиж байгаагаа,  Өвөр Монголын өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн ажлуудыг бүрэн баталж байгаагаа мөн илэрхийлэв. Өвөр Монголын нөхдүүд "Монгол морины эрч хүч"-ийг сурталчлан, Намын Төв Хорооны шийдвэрийг тууштай хэрэгжүүлж, иргэдэд төвлөрсөн хөгжлийн сэтгэлгээг баримталж, тогтвортой байдал, дэвшилд нийцүүлнэ гэж найдаж байна. Ажлын ерөнхий өнгө аяс, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг баримталж, гурван том "Тулаан"-д тууштай тэмцэж, "Зургаан тогтвортой байдал"-ыг тууштай хийж, "Зургаан баталгаа"-ны даалгаврыг бүрэн хэрэгжүүлэн, тахлын нөхцөл байдалд үзүүлэх сөрөг нөлөөллийг эцэслэн шийдвэрлэж, шийдэмгий ялалт, сайн сайхан нийгмийг цогцоор нь бүтээж, ядуурлын эсрэг үндсэн ажлуудыг шийдвэрлэн, шинэ эрин үед социалист орчин үеийн улс орныг байгуулах аянд Өвөр Монголын хөгжлийн шинэ түүхийг бичээрэй гэж хэлсэн байна.

Ши Жиньпин дарга мөн:

- Манай нам өөрийн гэсэн онцгой ашиг сонирхолгүй бөгөөд олон түмний эрх ашгийг үргэлж мөнхөд тэргүүнд тавьдаг. Энэ бол бусад намуудаас ялгарах марксист нам гэдэг утгаараа манай намын онцлог юм. Цар тахал дэгдэж байх үед бид хүмүүсийн амь нас, бие махбодийн эрүүл мэндэд аюулгүй байдал хамгийн тэргүүнд байх ёстой гэдгийг анхнаас нь тодорхой хэлсэн. Шилдэг эмч, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, улсын хэмжээнд нэн шаардлагатай байдалд үндэслэн бүхий л хүчээ тахлыг эмчлэхэд зориулсан. Эмчилгээний зардлыг Төр хариуцдаг. Иргэдээ дээдлэн, амь нас, эрүүл мэндийг нь хамгаалахын тулд ямар ч хохирол  гаргасан хамаагүй. Бид гаднаас орж ирэх, дотооддоо дахин хэцүү байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, хяналтыг бэхлэх, урьдчилан сэргийлэх, хянах тогтолцоог чанд сахиж, “COVID-19”-ийн дэгдэлт гарахгүй байхыг батлах шаардлагатай гэж хэллээ.

Ши Жиньпин дарга “Ард түмэн бол манай намын эрх мэдлийн хамгийн том хүчин зүйл” гэдгийг онцолсон. Энэхүү халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах тэмцэлд Намын Төв хорооны нэгдсэн удирдлага дор улс даяар хүн амын дайчилгаа, оролцоо, хамтарсан урьдчилан сэргийлэх, хамтарсан хяналтын хамгийн хатуу тогтолцоог бий болгож, хувиршгүй, хүчирхэг хүчийг нэгтгэв. Ард түмний өргөн цар хүрээ нь нийт нөхцөл байдлыг ойлгодог, ерөнхий байдлыг харгалзан үздэг, цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах үндсэн хүчийг бүрдүүлж, тахлаас урьдчилан сэргийлэх, хянах тэмцлийн ерөнхий нөхцөл байдалд ухамсартайгаар хамтран ажилласан. Манай улсын социалист ардчилал бол ард түмний язгуур эрх ашгийг хамгаалахад хамгийн өргөн цар хүрээтэй, жинхэнэ, хамгийн ашигтай ардчилал юм. Бид ард түмний ардчиллыг бэхжүүлж, ард түмний мэргэн ухаан, хүч чадлыг нам, ард түмний үйл хэрэгт илүү сайн нэгтгэх ёстой. Өвөр Монголын Өөртөө Засах Орон бол Хятад улсьн хамгийн эрт байгуулагдсан үндэстний өөртөө засах орон. Үндэстний орны өөртөө засах тогтолцоог боловсронгуй болгож, үндэстэн хоорондын  солилцоог бэхжүүлж, үндэстний бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хурдыг түргэсгэж, бүх үндэстний эв нэгдэл, ахиц дэвшлийг тэргүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн ажиллах ёстой гэж дурдсан.

Дарга Ши Жиньпин:

- Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах, эдийн засаг, нийгмийн бүтээн байгуулалтын ажлыг сайн төлөвлөхийн тулд ард түмэндээ нягт найдах ёстой. Энэ удаагийн тахал Хятад улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд ихээхэн нөлөөлсөн боловч тодорхой хэмжээгээр шинэ боломж авчирлаа. Хятадын эдийн засгийн тогтвортой байдал, урт хугацааны сайжруулалтын үндэс өөрчлөгдөөгүй. Идэвхтэй байхын тулд зөвхөн өнөөгийн байдалд суурилаад зогсохгүй, урт хугацааны хэтийн төлвийг хэрэгжүүлэх, томоохон төслүүдийн бүтээн байгуулалтыг дэмжих, зах зээлийн хөгжлийг дэмжих, аж үйлдвэрийн бүтцийг тохируулах ажлыг түргэсгэх, орон нутгийн засаглалын чадавхийг сайжруулах. Ялангуяа, дунд болон урт хугацааны стратегийн ажлуудыг судалж төлөвлөх, үр дүнтэй арга хэмжээ авах шаардлагатай байна. Өндөр чанартай хөгжил, үр ашигтай засаглалыг бий болгох, стратеги төлөвлөлт, томоохон төлөвлөгөө, томоохон шинэчлэл, бодлогуудыг зорилтот түвшинд төлөвлөх, хямралыг туулах ажлын эрхийг санаачилгатайгаар атгах, хөгжлийг санаачилгатай сайн урагшлуулах хэрэгтэй.

- Ард түмний ашиг тусыг хамгийн чухал ололт гэж үзэх ёстой. Эдийн засаг, нийгмийн хөгжлийг ахиулах бидний эцсийн зорилго бол хүмүүсийн сайн сайхан амьдрах хэрэгцээг тасралтгүй хангахын тулд юм. Иргэдийн амьжиргаа, аюулгүй байдлыг ямагт анхаарч, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, нийгмийн хамгаалал, эмнэлгийн тусламж, орон сууц, өндөр настны тусламж үйлчилгээ, хоол хүнсний аюулгүй байдал, нийгмийн аюулгүй байдал зэрэг практик асуудлыг шийдвэрлэхийн тулд хичээн ажиллах ёстой. Эдгээр  асуудлын өөрчлөлтийг олон түмэнд үзүүлэх, үр өгөөжийг нь хүртээхийн тулд бид шаргуу ажиллах болно. Аж үйлдвэрийн ажил эрхлэлтээр ядуурлыг бууруулах ажлын ололт амжилтыг нэгтгэн өргөжүүлэх, ядуурлыг бууруулахьн тулд нүүлгэн шилжүүлсний дараа дэмжлэг үзүүлэх ажлыг сайн хийх, ядуурлыг бууруулах, хөдөөгийн сэргэлт хоорондын органик холбоог дэмжих шаардлагатай байна. Коллеж, их сургууль төгсөгчид, цагаач ажилчид, тэтгэвэрт гарсан цэрэг армийнхан гэх зэрэг хүмүүсийг ажиллуулах ажлыг сайн хийх шаардлагатай байна. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, хот, хөдөөгийн нийгэм, байгууламжийг бэхжүүлэх, бусад өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах чадавхийг бэхжүүлэх, эх оронч эрүүл мэндийн компанит ажлыг өргөн хүрээнд явуулж, хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг илүү сайн хамгаалах ёстой. Экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг бэхжүүлэх, экологийн тэргүүлэх чиглэл, ногоон хөгжлийн чиг баримжаа,  цэлмэг тэнгэр, цэнгэг ус, цэвэр ариун нутгийн хамгаалтыг үргэлжлүүлэн,  эх орны умард нутгийн  номин ногоон хана хэрмийг илүү бат бэх болгох  шаардлагатай. Намын гишүүд, боловсон хүчин, тэр дундаа тэргүүлэх боловсон хүчин нь тэдний гарт байгаа эрх мэдэл, албан тушаалыг нам, ард түмэн олгодог. Түүнчлэн нам, ард түмний төлөө аливаа зүйлийг хийхэд ашигладаг. Тэдгээрийг ард түмний ашиг тусын тулд ашиглах ёстой гэх ухамсартай байх. Бүх шатны удирдах ажилтнууд эрх мэдэл, улс төрийн ололт амжилт, ажил мэргэжлийн тухай зөв ойлголттой байх ёстой. Тэд хоосон зүйлийг бишрэхгүй, нэр алдар хөөцөлдөхгүй байх, орон нутагтаа буян хийх хэрэгтэй.

- Манай нам удаан хугацаанд эрх барихын тулд ард түмэнтэйгээ байнга мах, цусан холбоотой байж, олон түмэнтэйгээ хүчээ, бодлоо нэгтгэн бэрхшээлийг туулан жаргал зовлонгоо хамтдаа хуваалцана. Намын Арван наймдугаар их хурлын дараа бид намаа тууштай, хатуу удирдаж, авлигыг хатуу эсэргүүцэн шийтгэж, "Дөрвөн суртал"-ыг шударгаар засч залруулан, Намын олон нийтийн боловсролын үйл ажиллагаа, "Анхны санааг бүү мартаарай, эрхэм зорилгоо санаарай" гэсэн сэдэвчилсэн сургалт хийнэ. Энэ бол намын гишүүд, боловсон хүчний өргөн хүрээг хамарч, хамтдаа амьсгалж, хувь заяагаа хуваалцан, зүрх сэтгэлээ хүмүүстэй холбоход чиглүүлэх явдал юм. Бид авлигыг эрс эсэргүүцэж, хэлбэр хөөцөлдөх, хүнд суртлыг тууштай эсэргүүцэх ёстой гэж Ши Жиньпин хэлсэн байна.

 

 

 

 

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж:xinhuanet.com
Мэдээ үзсэн:3116
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой