”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ногоон- Торгоны зам

Ногоон- Торгоны зам

Хүрээлэн буй орчны асуудал бол хүн төрөлхтний нийтийн өмнө тулгарч буй хамтын асуудал юм. 2016 оны 06-р сарын 22-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Узбекистаны Дээд зөвлөлийн хууль тогтоох хорооны хуралд үг хэлэхдээ: Байгаль орчны хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, ногоон хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлж, хүрээлэн буй орчноо хамгаалах ажлыг эрчимжүүлэн Ногоон-торгоны замыг гар гараасаа атгалцан бий болгохыг уриалжээ. Үүнээс өмнө Хятадын албан ёсоор зарласан “Торгоны замын эдийн засгийн бүс болон 21 дүгээр зууны далайн Торгоны замыг хамтаар байгуулах ажлыг эрчимжүүлэх хүсэл эрмэлзэл болон ажиллагаа”-нд мөн тодорхой зааж хүчирхэг дэд бүтцийн бүтээн байгуулалт, ногоон хөгжил, хүлэмжийн хийг бууруулсан байдал болон байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааны менежмент, бүтээн байгуулалтын явцад уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг харгалзан үзэж, хөрөнгө оруулалт худалдааны явцад байгаль орчныг хамгаалсан соёлч боловсон хэрэглээг анхаарч, хүрээлэн буй орчин, биологийн төрөл зүйлийн болон уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж хамтаар Ногоон торгоны замыг бүтээн байгуулна. Ногоон торгоны зам нь тогтвортой хөгжлийн онолд үндэслэж, “Нэг бүс-Нэг зам” санаачилгын бүтээн байгуулалтын явцад ногоон хөгжил болон байгаль орчноо хамгаалах үзэл баримтлалыг зайлшгүй ажил хэрэг болгон хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлт болон байгаль орчноо хамгаалах харилцааг зөв зохистой шийдэж, замын дагуух улс орнуудын хүрээлэн буй орчны ачаалал даах чадварыг харгалзан хамтаар нэг цогц хүрээлэн буй орчныг бий болгоно. “Нэг бүс-Нэг зам” санаачилгын бүтээн байгуулалт нь хүрээлэн буй орчноо хамгаалах, элсний нүүдлээс хамгаалах, цөлжилтийг зогсоох, цэвэр эрчим хүч зэргийг голлох ногоон хөгжлийн баримжаатай үйлдвэрлэлийг онцолж, Ногоон торгоны замыг хөгжүүлэх боломжийг эрэлхийлж байна.

Найруулагч:Bandi
Эх сурвалж:solongonews.mn
Мэдээ үзсэн:6067
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой