”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Цар тахлын эсрэг ”Найдварын гэгээ”

Цар тахлын эсрэг ”Найдварын гэгээ”

    Хятад улс хариуцлагатай том улсын хувьд цар тахлын үед дэлхийн бусад улс орнуудад эрүүл мэндийн хамгаалалтын материалаар идэвхтэй туслалцаа үзүүлж байна.

Дарга Ши Жиньпин G20 дээд хэмжээний уулзалтын үеэр:

- Хятад улс Хүн төрөлхтний хамтын нийгэмлэгийн үзэл баримтлалыг баримталж, урьдчилан сэргийлэх, үр дүнтэй тэмцэх чиглэлээр үр дүнтэй арга туршлагыг улс орнуудтай хуваалцан, эм, вакцины хамтарсан судалгаа хийж, халдвар тархсан орнуудад өөрийн хүчин чадлаараа тусламж үзүүлэхэд бэлэн байна гэж хэлсэн юм.

    Олон улсын нийгэмлэг ерөнхийдөө Хятад улсын тусламж халдварт хүнд нэрвэгдсэн орнуудад эмнэлгийн хамгааллын материалын хомсдолыг үр дүнтэй арилгаж, дэлхийн цар тахлын халдварыг зогсооход асар их тусламж үзүүлсэн гэж үзэж байна.

    Түгшүүртэй цагт тусламжийн гараа сунгалаа

   04-р сарын 08-ны байдлаар ДЭМБ-аас гаргасан цар тахлын хамгийн сүүлийн үеийн статистик мэдээгээр дэлхийн хэмжээнд нийт нас баралтын тоо 70,000-аас, харин батлагдсан тохиолдлын нийт тоо 1.28 саяас давсан байна.

    Дэлхийд даяаршлын хямрал нүүрлэж байгаа энэ үед Хятад улс бусад улс орнуудад тахлын эсрэг тэмцэлд нь идэвхтэй, үр дүнтэй тусалж байна. АНУ-ын Питерсоны Олон улсын эдийн засгийн хүрээлэнгийн веб сайтад Хятадын эмийн хэрэгсэл "Дэлхийд итгэл найдвар авчирсан" гэж бичсэн байна.

    Оросын хиймэл дагуулын мэдээллийн агентлаг Оросын Үйлдвэр, худалдааны яам Хятад улс 26 тонн хүмүүнлэгийн хэрэгсэл, тэр дундаа эмнэлгийн маск, хамгаалалтын маск, хамгаалалтын хувцас, нэг удаагийн бээлий, гутлын бүрхэвч, хэт улаан туяаны термометр зэргийг илгээжээ гэж нийтэллээ.

    Италид цар тахал дэгдэж эхэлсний дараа Хятад улс тэр дороо тусламж үзүүлэв. "Evening Post" сонинд Италийн Турин хот болон Бээжингийн хооронд “Агаарын гүүр” байгуулагдлаа. Энэ “Гүүр”-ээр олон улсын зах зээлээс олж авахад хэцүү байгаа Хятад улсаас хандивласан эмнэлгийн хэрэгслүүдийг тээвэрлэж байна.

    Үүнээс гадна, Хятад улс хөгжиж буй орнуудын тахал өвчинтэй тэмцэхэд нь идэвхтэй тусалж байна. Орон нутгийн цагаар 04-р сарын 06-ны үдээс өмнө Төв ба Баруун Африкийн 18 оронд илгээж байгаа Хятад улсын эмнэлгийн тусламжийн бараа ачсан тусгай үүргийн нислэг Бүгд Найрамдах Гана улсын нийслэл Аккрад ирэв.

Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь Ин 03-р сарын 31-ний өдөр:

- Хятадын Засгийн газар эмнэлгийн маск, N95 маск, хамгаалалтын хувцас, амьсгалын аппарат зэрэг материаллаг тусламжийг 120 улс болон олон улсын дөрвөн байгууллагад өгч байна гэж мэдэгдэв.

Хятад улс тусламжийн гараа сунгаж, олон улсын нийгэмлэгийн сайшаал хүртлээ.

Сербийн Батлан хамгаалахын сайд 03-р сарын 27-ны өдөр:

- Сербийн ард түмэн Хятад хүмүүс бидний сайн найзууд гэж үздэг, хүнд хэцүү үед ган шиг бөх найрамдлыг бүтээлээ гэж хэллээ.

    Тринидад ба Тобагод цар тахал гарсны дараа Хятад улс Тобакогийн Засгийн газарт тахлын эсрэг тусламжийн материал цуглуулж өгчээ. Тринидад ба Тобагогийн Ерөнхий сайд Жон Рэйли: "Хятад бол итгэж болох жинхэнэ найз" гэж хэлсэн байна.

   Үйлдвэрлэлийн хүчин чадал хүчтэй, үйлдвэрлэл сэргэсээр

   "Хятад улс бол бусдын ач тусыг мартдаггүй" гэж Хятад улсын Олон улсын судалгааны академийн гүйцэтгэх дэд дарга Руань Зүнзэ хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Түүний өмнө Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан ГХЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурал дээр Олон улсын нийгэмлэгээс үзүүлж буй улс төрийн дэмжлэг болон бусад 79 улс, 10 улсын байгууллагаас Хятад улсын ард түмэнд тахлын эсрэг материал хандивлаж, тусламж үзүүлж байгааг бид хэзээ ч мартахгүй гэж мэдэгдэв.

- Тиймээс Хятадад тархсан тахлын байдлыг үндсэндээ хяналтад орвол Хятад улсад тусалж байгаа улс орнуудад хариу тусламж үзүүлэх болно гэж Руань Зүнзэ цохон тэмдэглэв.

Британий "Финанс Таймс" сонинд Европын Холбооны Комиссын дарга Фэн Делейн:

- Хятад улс халдварт өвчинтэй тэмцэхэд ЕХ-д дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлээд "Хятад улс энэ оны нэгдүгээр сард ЕХ-ны өгсөн дэмжлэгийг мартаагүй гэж хэлснийг бичсэн байна.

- Нэмж дурдахад, Хятад улс бол Хүн төрөлхтний хувь тавилангийн хамтын нийгэмлэгийн үзэл баримтлалыг баримталдаг. Тахал өвчинд хил хязгаар гэж байдаггүй. Хэрэв тархалт дэлхий даяар үргэлжлэх юм бол энэ нь эцэстээ Хятадад нөлөөлөх болно. Энэ үед бусдад туслах нь бас өөртөө тусалж байгаа явдал юм гэж Руань Зүнзэ хэлсэн байна.

Урьд нь улсын дотоод, гадаадад тархаж буй цар тахлын эсрэг дарга Ши Жиньпин:

- Цар тахал олон газар орнуудад тохиолдож байгаа бөгөөд байдал түгшүүртэй байна. Олон улсын хамтын нийгэмлэг үйл ажиллагаагаа эрчимжүүлж, хамтарсан хамгаалалт, хамтарсан хяналтад олон улсын хамтын ажиллагааг үр дүнтэй явуулж, тахлыг даван туулахын тулд хүчтэй хүчин чармайлт гаргах хэрэгтэй гэж онцолсон юм.

- Хятад улс бусад оронд эмнэлгийн материалын идэвхтэй туслалцаа үзүүлж байгаа нь Хятадын маск ба бусад эмчилгээний эд зүйлс үйлдвэрлэх хүчин чадлыг илтгэнэ. Цар тахал гарсны дараа Хятад улс эмнэлгийн тусламж үйлчилгээний үйлдвэрлэлийг идэвхтэй хийж байв. Материал үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлээ үргэлжлүүлж, холбогдох аж ахуйн нэгжүүдийн эмнэлгийн эд материал үйлдвэрлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор холбогдох эд зүйлсийг үйлдвэрлэхэд шаардлагатай материал үйлдвэрлэхийг дэмжлээ гэж Худалдааны яамны Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Олон улсын зах зээлийн судалгааны хүрээлэнгийн захирлын орлогч Бай Мин хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.

    Цар тахал гарсан даруйд Sinopec Group-ын намын бүлэг цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих нөхцөл хэцүүдэж байгаа байдалд хандуулж, өөрийн түүхий эд үйлдвэрлэлийн давуу талыг ашиглаж,  масканд зориулсан үндсэн түүхий эдийн хомсдол зэргээс шалтгаалан бараа нийлүүлэх ажлыг яаралтай зохион байгуулахаар шийдсэн гэж мэдээлж байна. Хөвөн даавуу нь маск үйлдвэрлэх үндсэн материал юм.

 Даарсан хүнд дах бэлэглэж, хамтдаа нэгдэн ажиллана

- Цар тахлын гэнэтийн дэгдэлттэй холбогдуулан олон улс орон хэрхэхээ олохгүй тэвдэж байна.  Олон улсын хамтын нийгэмлэгийн өнөөгийн эрэлт хэрэгцээ эмнэлгийн хэрэгслийн эрэлт хүнд байдалд байна. Жишээлбэл, олон бүс нутагт "маск дутагдалтай" нөхцөл тулгараад байгаа юм. Иймээс Хятад улс олон улсын нийгэмлэгт эмнэлгийн эд материалын тусламж хүргэж байна. “Тусламж нь үнэндээ даарсан хүнд дах бэлэглэсэн хүмүүсийн үйлдэл юм" гэж Руань Зүнзэ цохон тэмдэглэлээ.

Цаашид Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгт үргэлжлүүлэн хэрхэн туслалцаа үзүүлэх вэ?

   Руань Зүнзэ:

- Хятад улс өөр өөр нөхцөл байдалд хандуулан өөр өөр тусламж үзүүлэх болно. Эмнэлгийн нөхцөл сайтай өндөр хөгжилтэй орнуудын хувьд тэд одоо "баян боловч худалдан авах бараа нь байхгүй" гачигдалд тулгараад байгаа тул бид Хятад дахь тэдний худалдан авалтад дэм үзүүлэх болно гэж хэллээ.

    Бай Мин эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийг үргэлжлүүлэн дэмжихийн тулд Хятадын Засгийн газар янз бүрийн бодлого баримтлах хэрэгтэй гэж үзэж байна. Холбогдох аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлийн хүчин чадлаа өргөжүүлж, эмнэлгийн хэрэгслийн чанарыг хангах ёстой гэж үзэж байна.

"Их 20"-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр дарга Ши Жиньпин:

- Одоогийн байдлаар олон улсын хамтын нийгэмлэгийн хамгийн их хүсч байгаа зүйл бол тууштай итгэл, хамтын хүчин чармайлт, нэгдсэн хариу арга хэмжээ авах, олон улсын хамтын ажиллагааг иж бүрэн бэхжүүлэх, цар тахлыг даван туулах хүчийг нэгтгэн, хүн төрөлхтний өмнө тулгарсан томоохон халдварт өвчнийг ялахад нэгдэх явдал юм гэж илэрхийлсэн байна.

    Үүнтэй холбогдуулан Руань Зүнзэ дэлхийн бүх улс орнууд хоорондоо нягт холбоотой гэж үзэж байна. Тиймээс нэг улс орны ялалт хангалттай биш тул гагцхүү дэлхий даяар ялсан тохиолдолд энэ тахлын эсрэг дайнд эцсийн ялалт байгуулсан гэж бид хэлж чадна. Ирээдүйд Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгтэй хамт зогсож, тахал өвчний сорилтыг шийдвэрлэхэд хамтран ажиллах болно.

Зохиогч:ЖАО ХАО, ЖЯ ИНИН
Найруулагч:Saraa
Эх сурвалж:www.xinhuanet.com
Мэдээ үзсэн:2559
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой