”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Түмний анхаарлыг татсан “Хоёр чуулган”

Түмний анхаарлыг татсан “Хоёр чуулган”

Жил бүрийн 03-р сард уламжлал болгон зохион байгуулагддаг БНХАУ-ын “Хоёр чуулган” энэ жил онцгой нөхцөл байдлаас шалтгаалан хойшлоод 05-р сард Бээжин хотноо хуралдсан билээ.

Синьхуа агентлаг БНХАУ-д суугаа элчин сайдуудаас “Хоёр чуулган”-ы хугацаанд Хятад болон бусад улс орнуудын хоорондын хамтын ажиллагааны ололт амжилт, халдварын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, хяналтын хамтын ажиллагаа, Хятад улсын ядуурлаас ангижруулах ажил болон чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах, технологийн шинэчлэлийн салбарт хамтран ажиллах хэтийн төлөв зэрэг асуудлын  эргэн тойронд ярилцлага өрнүүлснийг та бүхэнтэйгээ хуваалцаж байна.

Коста Рикагаас БНХАУ-д суугаа Элчин сайд Родриго Делгадо Сото: Зөвхөн эв нэгдэл, хамтын ажиллагаа л цар тахлын тархалтыг даван туулж чадна.

- Одоогийн байдлаар цар тахалтай тэмцэх нь хамгийн тулгам байгаа юм.Зөвхөн эв нэгдэл, хамтын ажиллагаа л цар тахлын тархалтыг даван туулж чадна. 

Коста Рика, Хятадын харилцааны хөгжил сайн байгаа бөгөөд сүүлийн саруудад хоёр орны харилцаа хурдацтай сэргэлээ.Хоёр улсын харилцаа холбоо, солилцоог бэхжүүлж, цаашдын хамтын ажиллагааны боломжийг бүрдүүлж байна.

Коста Рика, Хятад хоорондоо нягт харилцаатай, ялангуяа “COVID-19”-ийн халдвартай тэмцэх хамтын ажиллагаанд хоёр улс бие биенээ ойлгож, тусламж үзүүлсэн.Хятад улсын тусламж болон хоёр орны найрамдалт харилцаа нь Коста Рикад маш их ач холбогдолтой юм.Цар тахалтай тэмцэхэд хоёр орон эв нэгдэлтэй хамтран ажилласан нь хоёр талын цаашдын худалдааны хамтын ажиллагаанд эерэг нөлөө үзүүлнэ.

Энэ удаагийн цар тахлын дэгдэлт нь олон улсын дэмжлэг дутагдаж буй эдийн засгийн нэгжүүдийн хувьд “хор хөнөөлтэй” юм. Тиймээс бүх талуудын эрх ашгийг хамгаалах, цар тахлын дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийг бууруулах зорилгоор олон улсын хамтын ажиллагааг чангатгах хэрэгтэй.

Ядуурлыг бууруулах чиглэлээр гаргасан амжилтад Делгадо Хятад улсыг сайшаав.

- Хятад улс ядуурлыг бууруулахын тулд ядуурлыг бууруулах урт хугацааны тогтвортой төлөвлөгөөг ашигладаг.Хятадын ядуурлыг бууруулах ажил нь тодорхой бодлого, тодорхой зорилттой.Олон улсын хамтын нийгэмлэг нь илүү сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Хятадтай хамтран ажиллаж, сайн сайхан ирээдүйг нээх болно.

Коста Рика, Хятадын цаашдын хамтын ажиллагааны талаар Делгадо ярихдаа: - Аж үйлдвэр, худалдаа, технологи, боловсрол болон бусад салбарууд нь хоёр орны цаашдын хамтын ажиллагааны анхаарлын төвд байх болно гэлээ.

Малайзын БНХАУ-д суугаа Элчин сайд РажаДатукНохванЗайнаАбидин: Хятад улс чинээлэг нийгмийг байгуулах нь дэлхийн эдийн засгийн хөгжилд илүү том боломжийг олгоно.

- Хятад улсын ядуурлаас ангижруулах, бүх талаар чинээлэг нийгмийг байгуулах зорилт нь Хятад улсын хэрэглээний асар их боломжийг нээж, дэлхийн эдийн засгийн хөгжилд илүү том боломжийг бий болгоно.

Хятад улсын ядуурлыг бууруулах чиглэлээр гаргасан ололт амжилт нь магтууштай.Энэ нь хэдэн зуун сая хүнийг ядуурлаас ангижруулж дахин ядуурахгүй боломжтой болгосон.Хятад улсын ядууралтай тэмцэхэд ялалт байгуулсан нь Хятадын түүхэн дэх томоохон ололт төдийгүй дэлхийн түүхэн дэх томоохон ололт юм.

Дэлхийн хамгийн олон хүн амтай орны хувьд Хятад улсын ололт амжилт нь дэлхийн тогтвортой байдалд хувь нэмэр оруулсан.Хятад улс инновац, шинжлэх ухаан, технологийн салбарт хийж буй дэвшил нь гайхалтай.Хятад улсын ололт амжилт нь Малайз, Хятадын хамтын ажиллагаанд шинэ боломжийг нээж өгч байна.Бид хоёр орны шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны хэтийн төлөвт маш их итгэлтэй байгаа бөгөөд энэ чиглэлээр харилцаа холбоогоо бэхжүүлэх хэрэгтэй.Малайзын Засгийн газар нь Huawei зэрэг Хятадын компаниудын 5G-ийн бүтээн байгуулалтад оролцохыг дэмжиж, үргэлж нээлттэй байдаг.Малайз нь мөн Хятадын шинэлэг компаниудыг Малайзад суурьшуулахыг уриалж байна.

Хоёр орны цар тахалтай тэмцсэн хамтын ажиллагааг Нохиван Заина Абидин хэлэхдээ: - Цар тахал дэгдсэнээс хойш Хятад улсын Засгийн газраас томилсон халдвартай тэмцэх эмчилгээний мэргэжлийн баг Малайзын олон олон эмнэлгийн байгууллага, улсын их сургууль, судалгааны байгууллагуудад газар дээр нь шалгалт хийсэн ба цар тахалтай тэмцэх ажлын талд онлайнаар олон удаа туршлага солилцож, Малайзын халдвартай тэмцэх ажилд системтэй, эмх цэгцтэй арга хэмжээ авахад тусалсан. Хятад бол улсын дотооддоо халдварт өвчнийг тасалж чадсан улс орны нэг юм.Хятад улсын халдварт өвчний эсрэг ажиллагаа туршлага нь Малайз зэрэг орнуудад онцгой ач холбогдолтой.

Бразилын БНХАУ-д суугаа Элчин сайд: Бразил, Хятад хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанд асар их орон зай бий.

- Хятад улсын эдийн засгийн өсөлт нь дэлхийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлж байна.Бразил, Хятад хоёр улс эдийн засаг, худалдааны нягт харилцаатай бөгөөд харилцан нөхөх цаашдын хамтын ажиллагааны өргөн боломж байна.

Хятадын нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшил нь дэлхий нийтийг гайхшруулж байна.Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд Хятад улсын эдийн засаг өсөж 700 сая гаруй хүнийг ядуурлаас гаргав.Энэ нь Хятадын ард түмэн болон дэлхийн бусад бүс нутагт эерэг нөлөө үзүүлсэн юм.Хятадын ард түмэнд шууд нөлөөлөхөөс гадна Хятадын эдийн засгийн хөгжлийн үйл явц нь дэлхийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлдэг.Олон улсын валютын сангийн мэдээллээр дэлхийн эдийн засгийн өсөлтөд Хятадын эдийн засгийн өсөлтийн хувь хэмжээ 30 орчим хувьд хүрэх төлөвтэй байна.

 “COVID-19”-ийн халдвар нь Хятадын эдийн засагт болон Бразил, Хятад хоёр орны эдийн засаг худалдааны харилцаанд нөлөөлсөн байна.Хятад улс бол Бразилын түүхий эд, хүнсний томоохон импортлогч учраас Бразил улс нь Хятадын эдийн засгийн өсөлтийн сэргэлт, дотоодын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх чиглэлээр Хятад улсын бодлогын хүрээнд гаргаж буй хоёр талын хамтын ажиллагааны шинэ боломжуудад ихээхэн анхаарал хандуулж байна.

Хятад улс нь Бразилын хөрөнгө оруулалтын чухал түнш байсаар ирсэн бөгөөд хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асар их нөөцтэй.Энэ нь хоёр улсын хувьд сайн талтай юм.

Бразил улсад “COVID-19”-ийн халдвар дэгдсэнээс хойш Хятад улсаас хувийн хамгаалалтын хэрэгсэл, агааржуулагч, вирус илрүүлэх урвалж ханган тусалж, хоёр орны цаашдын хамтын ажиллагаагаа бэхжүүлсээр иржээ.Хятад улс “COVID-19”-ийн халдвартай тэмцэх байсан онцгой цаг үед Бразилын олон компани, байгууллагууд Хятадад тусламж үзүүлсэн байна гэлээ.

ОХУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайд Денисов: “Хоёр чуулган”-ыг хуралдуулж байгаа нь Хятад улсын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах нөхцөл байдал сайжирч байгаагийн эерэг дохио юм.

- Энэ жилийн хувьд “Хоёр чуулган” өндөр ач холбогдолтой юм.Хятад улсын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах нөхцөл байдал сайжирч байгаа тул улс төрийн ийм чухал шийдвэрийг гаргах шаардлагатай.

Хятад болон дэлхийн улс орнуудын хувьд энэ бол түүхэн ач холбогдолтой үйл явдал.Өнөөгийн нөхцөл байдалд “Хоёр чуулган”-ы бүх асуудал илүү чухал юм.Эдгээрийн дотор нийгэм, эдийн засгийн салбарт тулгамдсан асуудал нь онцгой анхаарал татаж байна.

Энэ жилээс эхлэн Орос, Хятад улсын эрүүл мэндийн болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах байгууллагууд нягт харилцаатай, хамтран ажиллаж ирсэн нь бие биедээ итгэж байгаагаа нотолж байна.Одоо хоёр тал юу хийх хэрэгтэй вэ гэвэл үр дүнтэй эм олж, халдвараас урьдчилан сэргийлэх, вакциныг боловсруулж хамтарч ажиллах шаардлагатай.

Ямар ч улс орон “COVID-19”-ийн халдварыг бие даан даван туулж чадахгүй.Зөвхөн хамтын хүчин чармайлтаар л улс орнууд бэрхшээлийг даван туулж чадна.Энэ тал дээр олон улсын хамтын ажиллагаа чухал.Олон улсын байгууллагуудын хэвийн, утга учиртай ажлыг дэмжих нь илүү чухал юм.

Хоёр талын худалдааны хэмжээ багасч байгаа ч тийм ноцтой зүйл биш бөгөөд бид үүнийг богино хугацаанд нөхөж чадна гэж найдаж байна.Би энэ талаар өөдрөг үзэлтэй байна.

“COVID-19”-ийн халдвар нь ОХУ, Хятад улсын эдийн засаг худалдааны харилцаанд тодорхой нөлөө үзүүлсэн боловч тийм ч ноцтой биш.Дараа нь хоёр орны эдийн засгийн харилцааг цаашид хөгжүүлэхийн тулд хоёр тал илүү хүчин чармайлт гаргах шаардлагатай байна.

Тэрээр онцлохдоо, “COVID-19”-ийн халдвар дэгдсэн хэдий ч Орос, Хятад улс 2024 он гэхэд хоёр улсын худалдааг 200 тэрбум ам.долларт хүргэх зорилгоо орхихгүй гэлээ.

Пакистаны Хятадад суугаа элчин сайд НагманаХашми: Хятадын эдийн засгийн сэргэлт дэлхийн эдийн засгийн сэргэлтэд шинэ түлхэц болно

- Сүүлийн хэдэн арван жилд Хятад улс дэлхийн улс төр, эдийн засгийн салбарт улам бүр чухал үүрэг гүйцэтгэж, “Хоёр чуулган”-ы ач холбогдол улам бүр нэмэгдсээр байна. Олон улсын нийгэмлэг нь ХIII сонгуулийн БХАТИХ-ын Ⅲ чуулганаар хэлэлцэх үндэсний эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний төсөлд ихээхэн анхаарал хандуулж байна. Түүнчлэн эмнэлгийн эрүүл мэнд, яаралтай тусламжийн менежментийн тогтолцоог сайжруулах арга хэмжээг “хоёр чуулган” дээр авч хэлэлцэхийг хүлээж байна.Иргэний хуулийн төслийг хэлэлцэх асуудалд би маш их анхаарал хандуулж байгаа тул хянан батлагдсан иргэний хуулийн төслүүд нь хүмүүсийн аз жаргалтай амьдралыг баталгаажуулж, амьдралын чанарыг сайжруулж чадна гэж найдаж байн.

Пакистан, Хятад хоёр улс нь худалдаа, дэд бүтэц, аж үйлдвэр, соёлын салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийн тулд хамтын ажиллагааны төрөл бүрийн механизмыг боловсронгуй болгох чиглэлээр хоёр талын хамтын ажиллагааны хэд хэдэн гэрээ байгуулсан.Хоёр орны хамтын ажиллагаа цаашид улам бүр өргөжнө гэдэгт итгэж байна.

Пакистан Хятадтай хамт цар тахлын эсрэг тэмцэх болно.Хятадын олон нийтийн байгууллагууд, төрийн агентлагууд, аж ахуйн нэгжүүд бидний хүсэлтэд идэвхтэй хариу өгч, Пакистан тахалтай тэмцэхэд үр дүнтэй дэмжлэг үзүүлсэн.Олон чухал материал, эмнэлгийн хэрэгслийг бидэнд хандивлалаа.Хүнд үед нөхрийн чанар танигдна гэдэг. Хятад улс  Пакистанд үзүүлж буй тусламж нь Пакистан, Хятадын найрамдал улам бүр бэхжих болно гэдгийг дахин нэг удаа нотоллоо.

Цар тахал дэгдэлтийн хямралд Хятадын эдийн засгийн байдал тогтвортой байна.Хятадын эдийн засгийн сэргэлт дэлхийн эдийн засгийн сэргэлтэд шинэ түлхэц болно гэлээ.

Лаосын Хятадад суугаа Элчин сайд КамбаНтван: Лаос, Хятадын халдварт өвчний эсрэг хамтын ажиллагаа нь хоёр орны харилцааг шинэ түвшинд хүргэх болно.

- Лаос, Хятадын халдварт өвчний эсрэг хамтын ажиллагаа нь хоёр орны харилцааг шинэ түвшинд хүргэх болно гээд “COVID-19”-ийн халдвар дэгдсэний дараа Хятад улс цар тахлыг зогсоох, эмчлэх чиглэлээр Лаос улстай хамтарч ажиллахын тулд халдварын эсрэг эмнэлгийн шинжээчдийн багийг Лаос руу яаралтай явуулсан. Лаос, Хятадын халдварт өвчний эсрэг хамтран ажилласан нь хоёр орны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах чиглэлд хамтын ажиллагаагаа илүү бэхжүүлэхэд тустай.

Энэ оны Хятадын “Хоёр чуулган” нь чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах үүргээ гүйцэтгэх эцсийн жил юм.Энэ нь Хятадын ард түмэнд маш их ач холбогдолтой бөгөөд Лаос, Хятадын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх томоохон боломжийг бий болгоно.Хятадын нийгмийн ядуурлын түвшин огцом буурч, иргэдийн амьжиргааны түвшин сайжирсаар байна.Энэ нь дэлхий нийтийн хувьд том ялалт төдийгүй хүн төрөлхтний түүхэн дэх чухал туршлага юм гэлээ.

Тайландын Хятадад суугаа Элчин сайд АтаюСисам: Хятадын шинжлэх ухаан, технологийн огцом өсөлт нь хөгжиж буй орнуудад үлгэр жишээ болдог.

Хятадын хүчирхэг арга хэмжээ нь “COVID-19”-ийн халдварын тархалтыг үр дүнтэй таслан зогсоох төдийгүй улс орнуудад цар тахлын эсрэг тэмцэхэд үнэтэй туршлага боллоо.

Өвчин халдвар улсын хил хязгаар, үндэстэн ястны ялгаа гэж байдаггүй.Ийм хүнд үед хоёр улс хамтран ажиллаж, бие биенээ дэмжиж байгаа нь хоёр орны ард түмний гүн гүнзгий найрамдалт харилцааг харуулж чадлаа.Цар тахлын эсрэг хамтын ажиллагаа, ялангуяа нийгмийн эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах нь хоёр орны харилцааг цаашид хөгжүүлэхэд түлхэц үзүүллээ.

Сүүлийн жилүүдэд шинжлэх ухаан, технологийн шинэчлэлд Хятад улсын ололт амжилтыг маш өндрөөр үнэлсэн.Хятад улсын шинжлэх ухаан, технологийн хурдтай өсөлт нь бусад хөгжиж буй орнуудад үлгэр жишээ болохуйц түүхэн үйл явдал болж байна.

Энэ жил мөн Тайланд, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгаа. Одоогийн байдлаар хоёр улс өндөр хурдны төмөр зам, 5G технологи, дижитал эдийн засаг гэх мэт чиглэлээр томоохон хамтын ажиллагааны төслүүдэд чухал ахиц дэвшил гаргаж, Хятад улсын GBA, Тайландын "Дорнын эдийн засгийн коридор"-ын хамтын ажиллагаа улам бүр нэмэгдсээр байна. Хятад улстай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, харилцан яриа, солилцоо хийхээр дамжин Тайландыг хамарсан бусад улс орнууд Хятадын туршлагаас суралцаж, ард түмнээ ядуурлаас ангижруулах, олон иргэдэд сайн сайхан амьдралыг бий болгоход нь туслах болно гэлээ.

Уругвайн Хятадад суугаа Элчин сайд Фернандо Луглис: Ядуурлыг арилгахад Хятад улс дэлхийн хэмжээний үлгэр дуурайл болох нь эргэлзээгүй.

Уругвайн хувьд Хятадын дотоод байдлын хөгжилд анхаарал хандуулах нь маш чухал юм.Учир нь Хятад улс манай гол түнш бөгөөд хамгийн том худалдааны орон юм.Хятадын эдийн засгийн өсөлт Уругвайн ард түмэнд шууд нөлөөлж байна.Уругвай бол өндөр чанарын хоол хүнс үйлдвэрлэгч, Хятадын эдийн засагтай маш сайн харилцан нөхдөг.Илүү хөгжингүй, илүү их хэрэглээтэй Хятад улс нь Уругвайн ажил, амьдралтай нягт холбоотой байдаг.  “COVID-19”-ийн халдвар дэгдсэн нь дэлхийн эдийн засагт ялангуяа түнш улс орнуудад асар их нөлөө үзүүлж байгаад Уругвай сэтгэл түгшиж байна.Хятадын эдийн засгийн бат бөх суурь, Хятадын ард түмний хүчин чармайлт нь тун удахгүй тус улсын эдийн засгийг сэргээх боломжтой гэж найдаж байна.

Уругвай, Хятад хоёр шинжлэх ухаан, технологид их хэмжээний хөрөнгө оруулсан улсууд юм.Уругвай нь энэхүү технологийг үнэлдэг бөгөөд энэхүү шинэ технологиос ашиг хүртэхийн тулд Хятад болон олон улсын хамтын нийгэмлэгийн бусад гишүүдтэй ярилцахад бэлэн байна гэв.

АНЭУ-аас Хятадад суугаа Элчин сайд АлиЗахири: "Зовсон цагт нөхрийн чанар танигдана" - халдварын эсрэг тэмцэлд нэгдсэнээр хоёр орны найрамдал, хамтын ажиллагааг өндөр түвшинд авчрах болно.

 “COVID-19”-ийн халдвар дэлхий даяар тархаж байгаа бөгөөд Хятад улс найрсаг орнуудад тусламжийн гараа сунгаж, халдварт өвчинтэй тэмцэх туршлагаа хуваалцаж байна.Энэ нь "Эрүүл торгоны замыг" хамтран бий болгох үзэл баримтлалтай нийцэж байгаа бөгөөд дэлхийн нийтийн эрүүл мэндийн засаглалд Хятад улс идэвхтэй оролцож байгаагийн чухал илрэл юм.

“COVID-19”-ийн халдварын эсрэг Хятадын мэргэжилтнүүд, эмч нар Абу Даби дахь эмч нартай холбоо барьж, Хятад улсын халдварын эсрэг туршлагаасаа хуваалцан хамтран ажиллаж байна.Хоёр талын сайн сайхан хамтын ажиллагаа нь хоёр орны ард түмнийг улам бүр ойртуулж, хоёр орны харилцааг урьд өмнө байгаагүй байдлаар хөгжүүлэхийг уриалах болно.Хятад улс “COVID-19”-ийн халдварын тархалтыг амжилттай таслан зогсоож, эдийн засаг, нийгмийн дэг журмыг эмх цэгцтэйгээр сэргээж байна.Хятад улс дэлхийн хоёр дахь том эдийн засаг болж хурдацтай хөгжиж, дэлхийн эдийн засагт чухал оролцоотой бөгөөд туршлага нь эдийн засгийн шинэчлэлийг идэвхтэй сурталчлах, инновац, ногоон хөгжлийг дэмжих, нээх, өргөжүүлэх, гадаадын хөрөнгийг идэвхтэй нэвтрүүлэх болно.

Сүүлийн жилүүдэд Хятадын Засгийн газраас аялал жуулчлалын эдийн засаг, цахим худалдаа, боловсрол, технологи зэргийг хурдтай хөгжүүлсэн.Үүний зэрэгцээ ажил эрхлэх боломжийг нэмэгдүүлж, ядуурлыг бууруулах, нүүлгэн шилжүүлэх ажлыг дэмжиж, тариаланчдын орлогыг нэмэгдүүлэх, ядууралтай тэмцэхэд чиглэсэн олон арга хэмжээ авч байна.Сүүлийн 40 жилийн хугацаанд Хятад улсын амьдрал ядуу буурай 800 сая гаруй хүн ядуурлаас гарчээ.Энэ нь маш том амжилт юм.Хятад бол АНЭУ-ын хамгийн том худалдааны түнш, хоёр тал эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, технологи, хиймэл оюун ухаан, хүрээлэн буй орчныг хамгаалах, хүнсний аюулгүй байдал, соёл боловсрол зэрэг салбарт нягт хамтын ажиллагаа явуулдаг.

АНЭУ нь 5G-ийг бүх салбарын ирээдүй гэж үздэг.Энэ чиглэлээр хоёр улсын хамтын ажиллагааг нягтруулж, төрөл бүрийн салбарт технологийн шинэчлэлийг сайжруулж, хоёр орны хөрөнгө оруулалт, худалдааны солилцоог өргөжүүлнэ гэлээ.

Бангладешийн Хятадад суугаа Элчин сайд МахбуУзЗаман: Хятад бол тахалтай тэмцэх дэлхийн гол хүч юм.

Халдвар дэгдсэнээс хойш Бангладеш, Хятад улсын Засгийн газрууд хоорондын эмнэлгийн хэрэгслийн харилцан солилцоо нь хоёр орны “COVID-19”-ийн халдвар дэгдэлтийн хямралын үед бие биедээ тусалж, бие биенээ дэмжиж байгааг харуулж байна. Халдвар нь хүн төрөлхтөнд аюул учруулж байгаа тул Олон улсын хамтын нийгэмлэг халдварын эсрэг тэмцэхийн тулд хамтран ажиллах ёстой.Хятад улс тахалтай тэмцэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд дэлхийн хэмжээнд тархалттай тэмцэхэд гол хүч болж чадсан нь маш гайхалтай.

Хятад улс хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том ядуурлыг бууруулах арга хэмжээг авсан бөгөөд улс орны шинжлэх ухааны дэвшил, эдийн засгийн хөгжлийг богино хугацаанд гайхамшигтай замаар оруулсан гэж үзэж байна.Хятад улсын ядуурлыг бууруулах арга бодлого, туршлагыг бусад орнууд суралцах нь зүйтэй юм.

Хятад улс Бангладешийн худалдаа, хөрөнгө оруулалтын чухал түнш юм.Энэ жил Бангладеш, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож юм.Цаашид хоёр улс шинэ боломжийг бий болгож, хоёр орны хамтын ажиллагааны боломжийн талаар дэлгэрүүлж, хоёр орны хамтын ажиллагааны эрч хүчийг нэмэгдүүлнэ. Хоёр улс дижитал дэд бүтэц, эдийн засгийн засаглалын чиглэлээр хамтран ажиллаж, эдийн засгийн гол талбарууд болон стратегийн салбаруудын шинэ боломжийг нээж, хөрөнгө оруулагчдад таатай орчныг бүрдүүлж, хоёр талын худалдаа, соёлын солилцоог ахиулж, хоёр орны харилцааг жинхэнэ утгаар нь ахиулж чадна гэж найдаж байна гэв.

Португалийн Хятадад суугаа элчин сайд ДуАожи: Цар тахлаар шалтаг болгон нэг улс орон, үндэстнийг буруутгахыг эсэргүүцэж байна.

Хятад улс дэлхийн үйл хэрэгт чухал оролцогч юм.Хятадын аль ч салбарт гаргасан шийдвэр, сонголт дэлхийн бусад орнуудад гүнзгий нөлөөлнө.Сүүлийн жилүүдэд хоёр улсын хооронд өндөр түвшний айлчлал тогтмол явагдаж байгаа нь хоёр орны солилцооны түүхэнд урьд өмнө байгаагүй өндөр үзүүлэлт болжээ.Хоёр талын харилцаа маш эерэг замаар хөгжиж, түүхэн дэх хамгийн дээд түвшинд хүрсэн.

Хятад улс ядуурлыг арилгахад дэлхийн анхаарлыг татсан томоохон амжилтуудыг гаргаж, илүү шударга, цэцэглэн хөгжсөн нийгмийг бий болгожээ.Өнгөрсөн 40 жилийн хугацаанд Хятад улсын шинэчлэл, нээлтийн үйл ажиллагаа явагдаж, эдийн засаг тогтвортой хөгжиж, иргэдийн амьдрал ахуй сайжирлаа.Өнөөдөр техник технологийн дэвшил, материаллаг хөгжил нь Хятадын ард түмэнд төдийгүй дэлхийн бусад улс оронд ач тустай юм.Хятад улс харилцан ашигтай байхын тулд хоёр орны эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг цаашид нээж, хөгжүүлнэ гэдэгт итгэж байна.

Хятад улс анагаах ухаан, биотехнологи, харилцаа холбооны технологи, тээврийн инженерчлэл, агаарын тээврийн зэрэг олон салбарт байнга ахиц дэвшил гаргадаг орон юм.Үүнтэй холбогдуулан Хятад, Португалийн эрдэмтэн, судлаачид шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны төслийн үр дүнг олон улсын зах зээлд гаргах боломжтой бүтээгдэхүүн болгон хувиргахын тулд илүү нягт хамтран ажиллана гэдэгт итгэж байна.Португали Хятадаас их хэмжээний эмнэлгийн материал худалдаж авсан бөгөөд Хятадын олон байгууллагууд халдварын эсрэг материалыг Португалид төрөл бүрийн хэлбэрээр хандивласан.Энэ нь хоёр орны найрсаг хамтын ажиллагааны үлгэр жишээ юм.Португали, Хятад улс анагаах ухаан, шинжлэх ухаан, технологийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хүний хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна.

Цар тахлаар шалтаг болгон нэг улс орон, үндэстнийг буруутгахыг эсэргүүцэж байна.БНХАУ-ын авч байгаа арга хэмжээ нь олон нийтэд нээлттэй бөгөөд бүх саналыг шинжлэх ухаанд үндэслэх ёстой.Хятадын цар тахлын эсрэг ажиллаж гаргасан амжилтад маш их баярлаж байна.Учир нь Хятад үүнийг хийх чадвартай.Бид мөн үүнээс суралцаж Португалийн ард иргэдийн эрүүл мэндийн төлөө чадах бүхнээ хийлээ гэжээ.

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:www.xinhuanet.com
Мэдээ үзсэн:2677
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой