”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хятадын ядуурлаас ангижруулсан туршлага дэлхий дахинд толь болж байна

Хятадын ядуурлаас ангижруулсан туршлага дэлхий дахинд толь болж байна.

Ойр үеийн Хятадын түүх болон улс төрийг судалдаг Их Британий нэрт эрдэмтэн болсны хувьд, Оксфордын их сургуулийн Хятад судлалын төвийн эрхлэгч Рана Миттер профессор олон жилийн турш Хятадын "хоёр чуулган"-ыг анхаарсаар ирсэн юм. Саяхан өндөрлөсөн Хятадын "хоёр чуулган"-ы талаар профессор Рана Миттер хэлэхдээ: Хятадын ядуугаас ангижруулах талын бодлого болон туршлага дэлхий дахинд толь болж байна, "Хоёр чуулган"-ы эдийн засгийн бодлогын агуулга бүх дэлхийн анхаарлыг татаж, шинэ коронавирусээс үүссэн уушгины хатгалгааны халдвар Хятадын эдийн засгийг өндөр нэмүү өртөг бүхий салбар руу хөгжүүлж, шинжлэх ухаан технологи болон эдийн засаг нийгэм улам уялдан хөгжихийг урагшлуулав гэжээ.

Оксфордын их сургуулийн Хятад судлалын төвийн эрхлэгч Рана Миттер профессор ХТРТ-ид тусгай ярилцлага өгөх үе хэлэхдээ: 2020 он бол Хятадын ядуугаас ангижруулах шуурхай ажиллагааны шувтаргын жил болно, хоёр чуулганаас боловсруулсан ядуугаас ангижруулах бодлогын хувьд, Хятадын ядуучуудын тоог багасгах дараагийн шатны шуурхай үүрэг бол бүс нутгийн хөгжлийн тэнцвэргүй асуудлыг төвлөрүүлэн зохицуулах явдал болно гэжээ.

Тэрээр хэлэхдээ: "Сүүлийн үед Хятадын засгийн газар мэдэгдэхдээ: хөгжлийн бодлогодоо өөрчлөлт оруулж, Гань Сү зэрэг баруун биеийн ядуу бүс нутаг болон эдийн засаг хангалттай хөгжөөгүй бүс нутгуудад дээрх бодлогоо чиглүүлэх болно гэсэн юм. Иймээс миний үзэхээр, ядууг бууруулах дараагийн шатны ажлын хамгийн их өрсөлдөөн сорилттой зүйл бол бүс нутаг хоорондын тэнцвэргүй байдлыг багасгах явдал юм, энэ бол ядуугаас ангижруулах ажлын дараагийн зорилт юм" гэжээ.

Профессор Рана Миттер цааш нь хэлэхдээ: Хятад улсын ядуугаас ангижруулан ядуугбууруулах талын туршлага дэлхий дахинд маш олон суралцууштай зүйл хангав, цаашлаад зарим туршлагыг нь эдийн засаг хөгжсөн орнууд хүлээн авч болох юм гэжээ.

Тэрээр хэлэхдээ: "Хятадын маш олон туршлагыг дэлхийн бусад бүс нутгийн хөгжилд ашиглаж болох юм, түүний нэгэн тодорхой жишээ бол эдийн засгийн онцгой бүсийн туршилтыг хэрэгжүүлэх явдал юм. Өнгөрөгч зууны 80-аад онд Дэн Шяопингийн удирдлага дор үүнийг эхлүүлсэн байдаг. Миний үзэж байгаагаар өөр нэгэн маш чухал зүйл бол шинжлэх ухааны судалгаа болон дэд бүтцийн бүтээн байгуулалтын талаарх хөрөнгө оруулалт юм. Хятад улс шинжлэх ухаан технологийн хөгжлийг удирдан дагуулах маш олон шалтгаантай юм, шударгаар хэлэхэд түүний дотрох нэг зүйл бол дээд түвшний шинжлэх ухаан технологийн нээлт судалгаанд үргэлжлэн ихээр хөрөнгө оруулах явдал юм. Эдгээрийг бас эдийн засаг хөгжсөн орнууд ч суралцаж болох юм. Учир нь эдгээр орнуудын шинжлэх ухаан судалгааны талаарх хөрөнгө оруулалт байнга хангалтгүй байж, шинжлэх ухаан технологийн нээлт судалгааг ч тийм их анхаардаггүй байдгаас болсон юм. Иймээс энэ тал нь олон улсын хамтын нийгэмлэгт маш ашигтай юм" гэжээ.

Түүнчлэн профессор Рана Миттер бас тэмдэглэхдээ: Энэ ондшинэ коронавирусээс үүссэн уушгины хатгалгааны халдварбогино хугацаанд Хятадын эдийн засагт нөлөө учруулсан боловчболомж тохиол авчирсан байна, энэ нь сүүлийн жилүүдэд Хятад улс эдийн засгийн хөгжлийн хэлбэрийн өөрчлөлтөө эхлүүлсэнтэй холбоотой юм. Хятад улс бүх дэлхий дээр хамгийнэрт цахим худалдааны хөгжлийг ахиулсан орнуудын нэг байж, харин халдварын байдал хүмүүсийн эдийн засгийн үйл ажиллагааны арга хэлбэрийг улам өөрчилсөнбайна гэжээ.

Тэрээр хэлэхдээ: "Хамгийн сонирхолтой санагдсан нэг зүйл гэвэл энэ удаагийн шинэ коронавирусээс үүссэн уушгины хатгалгааны халдвархүмүүс хийгээд эдийн засаг хоорондын харилцааны арга хэлбэрийг өөрчилсөн байна. Үүний нэгэн тод жишээ нь даруй цахим худалдаа болно. Хятадад Алибаба, Tencent зэрэг цахим худалдааны томоохон аж ахуйн нэгжүүд байдгийг бид бүгд мэднэ. Миний бодлоор иймэрхүү байдлыг өөрчлөх шаардлагагүй юм. Хүмүүс тэдний дөхөм дөт чанар болон хязгааргүй боломжийг гүнзгий мэдэрсэн байдаг. Миний үзэхээр, энэ чиглэл үргэлжлэн хурдаа авч, нэн алс хол явах болно" гэжээ.

ПрофессорРана Миттер тэмдэглэхдээ: Сүүлийн жилүүдэд Хятад улс өндөр нэмүү өртөгтэй ажил төрөл болон салбарт хөрөнгө оруулахыг улам чухалчлах болсонюм, үүний дотрох нэгэн чухал салбар бол даруй шинжлэх ухаан дээд технологийн салбар болно. Шинжлэх ухаан технологийн тэргүүн эгнээнд байгаа шинэ технологийн эдгээр салбар халдварын ноцтойцохилтод өртөөгүй юм. Халдварын дараа, шинжлэх ухаан технологи болон эдийн засгийн ажиллагаа улам уялдан хөгжих болно гэжээ.

Тэрээр хэлэхдээ: "Түүнчлэн энэ нь бас өөр нэгэн томоохон сэдвийг бий болгосон байна, тэр нь даруй шинжлэх ухаан технологийн хөгжил болно. Миний үзэхээр, хэрэглээний эдийн засаг Хятадын шинжлэх ухаан технологийн хөгжилд маш томдайчлах хүчин зүйл болсоор ирсэн юм. Хүмүүс төлбөр хийхдээ гар утсаа ашиглахаас биш харин бэлэн мөнгөөр хийхгүй болсон байна, ингэснээр бизнесмэнүүд мэдээллийн технологийг ашиглан хүмүүсийн хэрэглээний зуршлыг ойлгох болсон байна. Иймээс миний үзэхээр, шинэ коронавирусээс үүссэн уушгины хатгалгааны халдварын дараа, шинжлэх ухаан технологи хийгээд бизнес хоорондоо улам гүнзгий уялдах болно. Иймээс өндөр нэмүү өртөг бүхий салбарыг чухалчилсан хөгжил бол нэгэн боломж юм, харин халдварын улмаас өөрчлөгдсөн эдийн засгийн орчин нь дээрх үйл явцыг улам түргэсгэх болно" гэжээ.

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:cri
Мэдээ үзсэн:2634
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой