2006 оны 10-р сард хуралдсан ХКНын 16 дахь удаагийн 6-р Төв Хорооны хуралдаанд Социализмын гол цөм үзэлсанааны тогтолцоог бий болгохоор дэвшүүлсэн бөгөөд Социализмын гол цөм үзэл санааны тогтолцоо нь марксизмын удирдамж, Хятад онцлог шинжтэй социализмын нийтлэг үзэл санаа, эх оронч үзэл,шинэчлэл,инновацийн үзэл санаа гэсэн дөрвөн үндсэн элементийг агуулж байгааг тэмдэглэв.
Шинэ эрин үед Социализмын гол цөм үзэл санааны тогтолцоог баримтлах нь марксизмыг баримталж, коммунизмын дээд үзэл, Хятадын онцлогтой социализмын нийтлэг үзэл санааг хатуу тогтоож, социализмын цөм гол үнэт зүйлүүдийг боловсруулж, хэрэгжүүлж, үзэл суртлын талбарт ноёрхох хүч, үг ярианы хүчийг тасралтгүй сайжруулж байгаагийн илрэл юм. Хятад улсын шилдэг уламжлалт соёлын бүтээлч чанартай өөрчлөлт, шинэлэг чанартай хөгжлийг дэмжин, хувьсгалт соёлыг өвлүүлж, дэвшилтэт социалист соёлыг хөгжүүлж, эх хувилбарыг нь мартахгүй, гадаад ертөнцөд шингээж, ирээдүйгээ харж, Хятадын оюун санаа, хятад үнэт зүйл, Хятадын хүч чадлыг илүү сайхнаар цогцлон бүтээж, ард иргэдийн оюун санааг дээшлүүлэхийн тулд удирдан чиглүүлж өгөх хэрэгтэй.





























































