”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Эрэлт хэрэглээ сэргэж эрүүл аялал эхэллээ

Эрэлт хэрэглээ сэргэж эрүүл аялал эхэллээ

   

    Тавдугаар сард тохиодог олон улсын Хөдөлмөрчдийн баярын амралтаар Хятад улсын зуун сая хүн аялан жуулчилжээ. Онлайн хэрэглээ өргөжиж, бүх төрлийн хэрэглээ аажмаар нэмэгдэж эхэллээ.

    Энэ бол Хятад улсын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах ажил хэвийн үе шатандаа орсны дараах анхны амралт. Онцгой энэ амралтын үеэр хөл хөдөлгөөн дахин сэргэж, хэрэглээ нэмэгдэн, соёлын аялал жуулчлалын зах зээл найдвартай, дэг журамтай ажиллаж, онлайн үйл ажиллагаа өргөжин тэллээ. Үүний зэрэгцээ хязгаарлагдмал аялал, нийтийн халбага савх хэрэглэх урсгал газар авав. “Нийтийн халбага савх” гэдэг нь нийтээрээ хэрэглэх халбага савх биш. Харин хүн бүрийн өмнө хоёр халбага, савх байрлуулж, тавагнаас хоол савхдахдаа нийтийн халбага, савхыг ашиглаж, амандаа хийхдээ өөрийн халбага, савхыг хэрэглэх арга хэлбэрийг хэлж байгаа юм. Ингэснээр Хятадын “нэг таваг”-наас иддэг “уламжлалт соёл”-ыг хадгалахын зэрэгцээ ариун цэвэр, эрүүл мэндийн асуудлыг ч зэрэг шийдэх боломжтой болж байна.

          Хөл хорио тавигдаж үйлдвэрлэл эмх цэгцтэй сэргэв

    05-р сарын 01-нд Шэньжэнь хотын Яньтай дүүргийн далайн эргийн цэцэрлэгт хүрээлэн дахин байгуулагдсаны дараа нээлтээ хийж, тухайн өдрийн 17:00 цагийн байдлаар тус цэцэрлэгт хүрээлэнд ирсэн хүмүүсийн тоо 4970-д хүрэв.

    Хятад улсын хэмжээнд тархсан цар тахлын нөхцөл байдал сайжирч байгаа тул хөл хорио тавигдаж, амралтын өдрүүдэд агаар салхинд гарах хүмүүс олшрон, аялал жуулчлалын эрч хүч дахин сэргэлээ.

    Бээжинд Хөдөлмөрчдийн баярын амралтаар 4.633 сая жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын нийт орлого 4.18 тэрбум юань байсан нь өнгөрсөн оны мөн үеийн 55 хувь, 36 хувьтай тус тус тэнцсэн байна. Шанхайд Хөдөлмөрчдийн баярын амралтаар 7.07 сая жуулчин хүлээн авч, 9.5 тэрбум юаний орлого олов. Гуандүн мужид амралтын үеэр нийт 18.615 сая жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын нийт орлого 10.36 тэрбум юаньд хүрсэн байна.

    Өмнөх жилүүдийн Хөдөлмөрчдийн баярын амралтаас ялгаатай нь энэ жил бүх газарт аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, үзэмжийн орнуудыг үе шаттай нээж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих ажлыг хатуу чанга хэрэгжүүлж байгаа юм.

    Ханжөү хотын 4А түвшнээс дээш байгалийн үзэсгэлэнт газрууд, онлайнаар урьдчилан захиалга өгөх системийг хэрэгжүүлдэг. Өдөрт жуулчдын ердөө 30 хувийг цэцэрлэгт хүрээлэнд оруулахыг зөвшөөрсөн. Шихү нуурын үзэсгэлэнт бүсийн зарим төлбөр хураах газруудад жуулчид тасалбар худалдаж авахын тулд урт оочирлон удаан хүлээх шаардлагагүй болж, иргэний үнэмлэх, эрүүл мэндийн кодоороо дотогшоо шууд нэвтэрч болдог болов.

    Хөл хорио тавигдсанаар цар тахлын нөлөөнд маш их өртсөн соёл, аялал жуулчлалын салбар сэргэж эхэллээ. Соёл, аялал жуулчлалын яамнаас авсан мэдээллээр энэ оны “5.1” Хөдөлмөрчдийн баярын амралтаар дотоодын аялал жуулчлалын зах зээл тогтвортой, дэг журамтай байсан бөгөөд нийт 115 сая дотоодын жуулчин хүлээж авч, 47.56 тэрбум юаний дотоодын аялал жуулчлалын орлого олсон байна.

    Бүрэн бус статистик мэдээллээс харахад 05-р сарын 05-ны байдлаар улс орон даяар "Дэлгүүр хэсэх, идэх, уух" зорилгоор олгосон хэрэглээний урамшууллын хэмжээ 10 тэрбум юаниас давсан. Орон даяар худалдаа эрхлэгчид хэрэглээг сэргээх ажлыг хурдасгах зорилгоор янз бүрийн хөнгөлөлт, урамшуулал үргэлжлүүлэн олгож байна.

    Хүмүүсийн хөл хориог цуцалсан нь нийтийн хоолны газар, бусад салбарт хүчтэй нөлөөлж байна. Олон улсын Хөдөлмөрчдийн баярын амралтын үеэр Бээжингийн бизнесийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа нээж, супермаркет сүлжээ, гэрийн үйлчилгээ, супермаркет борлуулалтын ложистик зэрэг зургаан салбарын гол аж ахуйн нэгжүүдийн ажлаа сэргээсэн нь 100 хувьд хүрч, хоолны газар, гоо сайхны салонуудын ажлын сэргэлт тус тус 79.5 хувь ба 68.3 хувийн үзүүлэлттэй байна. "5.1" баярын өдрөөс дөрөв хоногийн өмнө Гуанжөү дахь хоолны газрын нийт орлого нэг тэрбум юаниас давж, өнгөрсөн оны мөн үеийн 60 хувьтай тэнцжээ.

Ажлын сэргэлт гэдэг үг "5.1" баярын амралтын түлхүүр үг болов.

     05-р сарын 01-нээс 05-р сарын 04-ний хооронд гол хяналт шалгалтын жижиглэнгийн аж ахуйн нэгжүүдийн өдрийн дундаж борлуулалт баярын өмнөх долоо хоногтой харьцуулахад 30.1 хувиар өссөн байна.

    Онлайн хэрэглээ огцом өсч, хэрэглээний байдалд шинэчлэл өөрчлөлт шаардагдаж байна

    Далайн эргийн долгион гар утасны дэлгэцэнд орж, онлайн алдартнууд шууд нэвтрүүлэг хийж, зочдыг шууд нэвтрүүлгээр дамжуулан тоглоомын төрөл бүрийн туршлагад оролцохыг урьж байна. Жэжян мужийн жуулчлалын газраас эхлүүлсэн "Онлайн аялал" шинэ төслийн анхны шууд нэвтрүүлгийн үеэр 50000 хүн оролцсон байдаг.

- Энэ төрлийн онлайн аялал жуулчлал нь бараа бүтээгдэхүүний борлуулалтыг ахиулан онлайн хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангаж, бизнесийн шинэ загварыг бий болгожээ гэж Жэжян мужийн аялал жуулчлалын группын ерөнхий менежер Жэн Бө хэлж байна. Амралтын гурав хоногийн дотор далайн эргийн үзэсгэлэнт газруудын жуулчдын тоо 20 мянга гаруй болов. Аялал жуулчлалын салбарыг дахин сэргээхэд энэ шинэ загвар үр нөлөөгөө үзүүлэх нь илэрхий юм.

    Аялал жуулчлалын хажуугаар онлайн концертууд хүмүүст амралтаараа сонирхох сайхан зүйл боллоо. 05-р сарын 01-нээс 04-ний хооронд долоон жилийн түүхтэй Шэньжэнь хотын Поп хөгжмийн наадмыг энэ жил анх удаа онлайнаар шууд дамжуулав. Дуучид сэтгэлийг тайвшруулж, хайр, итгэл найдварыг хөгжимтэй уялдуулсан дуу хуураа онлайн иргэдэд сонордуулан итгэл сэтгэлийг нь хөглөлөө.

    Энэ наадамд оролцсон эхний гурван үзүүлэлтийн нийт тоо 10 саяас давсан байна. Онлайн хэрэглэгчид:

- Сонор баясгасан сайхан тоглолт боллоо. Онлайн хөгжмийн наадам хэдий ч сэтгэл маш их хөдөлгөлөө! гэж сэтгэгдлээ илэрхийлж байлаа.

    Цар тахлын нөхцөл байдал хүнд хэцүү байгаа өнөөдөр онлайн аялал жуулчлал, онлайн дэлгүүр, онлайн амралт зэрэг цахим хэрэглээ нэмэгдэж, хэрэглээний шинэ өсөлтийн цэгийг бий болгож байна. Алибаба группын мэдээллээс үзэхэд 04-ний орой нээгдсэн 05-р сарын 05-ны Худалдааны наадмын үеэр Шанхай хотын бараа бүтээгдэхүүний борлуулалт нэг минутад 100 сая юаниас давсан байна. Тээврийн логистикийн захиалгын хэмжээ өнгөрсөн жилээс 45 хувиар өсчээ.

    05-р сарын баярын үеэр Шанхайд нээгдсэн урлагийн музей, номын сангууд тус бүр 36600, 30 мянган зочин хүлээн авсан. Үүний зэрэгцээ томоохон музей, урлагийн галерей, соёлын томоохон газрууд 200 гаруй онлайн арга хэмжээнүүдийг зохион байгуулж, 1,013 сая удаа үзэж, иргэдэд сайн шоу үзэх, томоохон үзэсгэлэн үзэх, дэлгүүр хэсэх зэрэг боломжууд олгосон юм.

    Онлайн шинэ дүр төрх нь Шанхай хотын соёл, аялал жуулчлалын хэрэглээний шинэ өсөлтийн цэг болж байна. Амралтын үеэр иргэд онлайн болон бодитой дэлгүүр худалдаагаар үйлчлүүлж, амьдралын шинэ хэв маягаа эхлүүлсэн.

- Цар тахлын хугацаанд хүмүүс гэртээ байж, хатуу хөл хорио тогтоосон цаг мөчид эдийн засгийн салбарт төрөл бүрийн шинэ хэлбэр, загварууд байнга гарч ирэн, эдийн засгийн хөгжлийн шинэ цэгүүдийг авчирч байна гэж Хятадын Макро эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн судлаач Ван Юнь хэлсэн байна. Шинэ хэрэглээний хэлбэрүүд нь хиймэл оюун ухаан, үүлэн тооцоолол, том дата зэрэг шинэ технологиудад суурилдаг. 5G сүлжээ гэх зэрэг шинэ үеийн мэдээллийн дэд бүтцийг тасралтгүй хөгжүүлэх, өгөгдлийн элементүүдийн зах зээлд чиглэсэн тохиргооны шинэчлэлийг тасралтгүй гүнзгийрүүлэх замаар шинэ төрлийн аж үйлсийн шинэ өсөлтийг авчирч, хэрэглээг улам нэмэгдүүлэх болно.

"Аяллын урьдчилан захиалга" шинэ чиг хандлагыг бий болгон эрүүл, соёл иргэншилтэй болно

    Энэ 05-р сарын баярын өдөр нь өмнөх баярын өдрүүдээс ил тод ялгаатай болсон. Амны хаалт зүүж, биеийн халууныг хэмжиж, урьдчилан захиалга өгөх, аялал жуулчлал хийх хүний тоог хязгаарлах гэх зэргээр бүх газруудад чанга хорио дэглэм тогтоосон байдаг. Хүмүүс гар утсандаа эрүүл мэндийн код APP суулгах болж, ширээн дээр нийтийн савх, нийтийн халбага шинэ "стандарт" болж, соёл иргэншил, эрүүл мэндийн олон шинэ чиг хандлага түгээмэл болсон байна.

    05-р сарын 01-ний өдөр Шандүн мужаас Жинань хотод ирж жуулчилсан Ли овогт гэр бүлээрээ онлайнаар тасалбар захиалах, хүмүүс хоорондын зайг 1.5 метрийн зайтай байлгах, биеийн халуунаа хэмжүүлэх, эрүүл мэндийн кодоо уншуулах, гар утсаар тасалбараа уншуулж нэвтрэх гэх зэрэг дүрэм горимыг чанд мөрдөж явсан юм. Цэцэрлэгээр аялах үедээ тэд амны хаалт зүүж, бусад жуулчдаас зайгаа барихыг баримталж байв.

- Цар тахлын нөлөөнөөс болж энэ жил жуулчдын аялах зуршилд олон өөрчлөлт орсон бөгөөд аялал жуулчлалын захиалгад шинэ чиг хандлага бий болж байна гэж Тайшань байгалийн үзэсгэлэнт орнуудыг хариуцсан холбогдох хүмүүс ярьлаа. Жуулчдад иргэний үнэмлэхээрээ тасалбар авах арга хэмжээ хэрэгжүүлж, өдөрт жуулчлах жуулчдын тоог 34 мянга болгон хязгаарлажээ.

    Урьдчилан захиалга өгөөгүй иргэдийг хүлээн авахгүй зарчмыг хэрэгжүүлэв. "5.1" баярын өмнөхөн Хятад улсын олон газрын соёл, аялал жуулчлалын газрууд энэ журмаар үйл ажиллагаагаа явуулсан байдаг.

    Цаашид Бээжин хот “5.1" баярын аялал жуулчлалын туршлагыг нэгтгэн, байгалийн үзэсгэлэнт газруудад "хязгаарлалт, урьдчилан захиалга” гэсэн урт хугацааны менежментийг хэрэгжүүлнэ.

    Хоолны ширээн дээр нийтийн хулсан савхыг тавьсан нь хувийн хэрэглээнд зориулсан хуванцар савхнаас өөр байна. "5.1" хугацаанд Жэжян мужийн тосгоны хоолны газар энэхүү нийтийн савхыг нэмж оруулсан.

- Манай гэр бүлийнхэн нийтийн савх, олон нийтийн халбаганы хэрэглээг дэмждэг. Энэ бол хоолны эрүүл ахуйн шинэ загвар мөн. Хүүхдүүдийн нийтийн савхыг байрлуулсанд хүүхдүүд ч их дуртай байсан гэж Ханжөү хотын жуулчин хатагтай Чэнь хэлсэн юм.

    Жяньдэ хотын соёл иргэншлийн алба “5.1”-ний үеэр хотын 38 хоолны газруудад нийт 2000 ширхэг нийтийн хоолны савх, олон нийтийн халбага тараасан нь бизнес эрхлэгчид, хэрэглэгчдээс сайн үнэлгээг авчээ.

    Ширээ бүр дээр гар ариутгагч бодис, ариутгалын алчуур тавьсан ба бүх ажилтнууд хамгаалалтын малгай, нэг удаагийн бээлий, амны хаалт зүүж зочдод үйлчлэн, аюулгүй орчин бүрдүүлж өгч байна. Эдгээр нь эрүүл ахуйн журам хоолны газруудын шинэ "стандарт" болж байна.

    Хоолны газруудын соёлтой харьцуулахад гадаа хооллох соёл нь өөр байв. Шэньжэнь хотын цэцэрлэгт хүрээлэнд олон жуулчид хооллож байна. Хатагтай Ван далайн эрэг дээр шүхрээ барьж, бэлдсэн хоолоо гаргалаа.

- Гэр бүлээрээ далайн эрэг дээр хооллох нь өвөрмөц содон санагдаж байна. Энд амны хаалтаа авч хаян, байгалийн сайхныг сонирхож сэтгэлийн амар амгаланг эдлэн хооллож болно гэж таатай ярьж байлаа.

- Нийтийн аяга савх хэрэглэх нь том соёл иргэншлийн илэрхийлэл юм гэж Шэньжэнь хотын Иж бүрэн хөгжлийн судалгааны хүрээлэнгийн Аялал жуулчлал, үл хөдлөх хөрөнгийн судалгааны төвийн эрхлэгч Сүн Дин хэлж байсан юм. Цар тахал  хүмүүсийн дадал зуршлыг өөрчилж, хүн олноор цуглахгүй, хогоо дураар хаяхгүй болж, хүн бүр эрүүл, соёлтой, эрүүл ахуйн амьдралын хэв маягийг төлөвшүүлж, соёл иргэншлийн шинэ хэв маягийг практик үйлдлээрээ сурталчлах болно.

Зохиогч:ЖӨҮ КЭ, ВАН ЮЙШЯО, ХУАН ШЯО, ЧЭНЬ ГҮӨФЭН, ЧЭНЬ АЙПИН, ВАН ШЯОДАНЬ
Найруулагч:С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:www.xinhuanet.com
Мэдээ үзсэн:2429
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой