Дэлхийн эрүүл мэндийн салбарын хөгжлийг түргэтгэж, 2030 он хүртэлх тасралтгүй хөгжлийн мөрийн хөтөлбөрийн гол хэсгийг хэрэгжүүлэхэд анхаарна. 2016 оны 6 дугаар сарын 22-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Узбекистаны Дээд зөвлөлийн хууль тогтоох хорооны хуралд үг хэлэхдээ: Анагаах ухаан, эрүүл мэндийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, халдварт өвчний талаарх мэдээллийг харилцан солилцох, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчилгээний туслалцаа, уламжлалт эм эмчилгээний хүрээний харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж, хамтаар гар гараасаа барилцан эрүүл энхийн Торгоны замыг бүтээн босгоно. 2017 оны 1 дүгээр сарын 18-нд Хятадын Засгийн газар болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагатай хоёр тал “Нэг бүс-Нэг зам”-ын эрүүл мэндийн салбарын хүрээний хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ. Эрүүл энхийн Торгоны замын гол зорилго нь замын дагуух улс орнуудын эрүүл мэндийн үйлчилгээний нийтлэг түвшнийг сайжруулахад оршино. Голлон авах арга хэмжээнүүд нь замын дагуух улс орнуудын эрүүл мэндийн тогтолцоог бодлогын түвшинд сайжруулах, эрүүл мэндийн хүрээний олон улсын стандарт, дүрэм журмын зөрүүтэй байдал болон харилцааг сайжруулах, зонхилох халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүний нөөцийн сургалтыг сайжруулах, Хятадад үйлдвэрлэсэн эмийн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд хүргэхэд дэмжлэг үзүүлэх, өндөр чанартай, хямд үнэтэй Хятадын эмийн бүтээгдэхүүнийг “Нэг бүс-Нэг зам”-ын дагуух улс орнуудын ард түмэнд хүргэх зорилготой болно.





























































