Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Лаос улсад хоёр дахь ээлжийн тусламжийн материал хандивлав

БНХАУ-ын Батлан хамгаалах яам нь Лаосын Үндэсний Батлан ​​хамгаалах яаманд тахлын эсрэг эмчилгээний хоёр дахь ээлжийн туслалцаа үзүүлэв.

БНХАУ-ын Батлан Хамгаалах Яам Лаосын Үндэсний Батлан ​Хамгаалах Яаманд тахлын эсрэг эмчилгээний хоёр дахь ээлжийн туслалцаа үзүүлэв.

БНХАУ-ын Батлан Хамгаалах Яамнаас Лаосын Үндэсний Батлан Хамгаалах Яаманд хандивласан хоёр дахь ээлжийн тахлын эсрэг эмчилгээний эд материалыг ачсан Хятадын агаарын цэргийн хүчний онгоц энэ сарын 02-нд Лаосын нийслэл Вьентьян хотод хүрэв. Лаос дахь Хятадын Элчин Сайдын Яамны цэргийн офицер Чэнь Юнжин болон Лаосын  армийн ерөнхий логистикийн хошууч генерал Вэн Кан нар хүлээлгэн өгөх ёслолд оролцов.

Чэнь Юнжин хэлэхдээ: - Хятад улсын тахлын эсрэг тэмцэлд үнэтэй хувь нэмэр, дэмжлэг туслалцаа үзүүлсэнд Лаосын нам, Засгийн газар, цэргийн болон энгийн иргэдэд чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна. Дэлхий даяар тахал тархаж байгаатай холбогдуулан Хятадын Ардын чөлөөлөх арми нь олон тооны улс орнуудын батлан хамгаалах хэлтэс, цэргийн хэлтэстэй тахлын эсрэг чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг идэвхтэй явуулж байна. 04-р сарын сүүлээр Хятадын арми нь тахлын эсрэг эмчилгээний багийг Лаост илгээж дэмжлэг туслалцаа үзүүлж, мөн үеэр тахлын эсрэг эхний ээлжийн материалуудыг хандивлаж байсан юм. Өнөөдөр Лаосын армийн яаралтай хэрэгцээг шийдвэрлэхийн тулд агаарын цэргийн нисэх онгоцоор агааржуулагч, монитор зэрэг хоёр дахь ээлжийн тусламжийн эмнэлгийн хэрэгслүүдийг хүргэн ирлээ. Хятад, Лаосын зэвсэгт хүчний хамтын хүчин чармайлт нь Хятад, Лаосын тахлын эсрэг хамтын ажиллагааны чухал нэгэн хэсэг болсны хувьд Хятад, Лаосын хувь заяаны хамтын цогцыг бий болгоход эерэг хувь нэмэр оруулж, мөн хүн төрөлхтний эрүүл мэндийн хамтын цогцыг бий болгоход бодит хувь нэмэр оруулна гэдэгт бид итгэж байна гэжээ.

Лаосын армийн ерөнхий логистикийн товчооны хошууч генерал Вэн Кан Хятад улсаас дэлхийн тахлын эсрэг тэмцэлд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэв. Мөн Хятадын армид  цаг алдалгүй эмчилгээний баг илгээсэн, их хэмжээний эмнэлгийн хэрэгслийг  хандивлаж, ах дүүгийн сэтгэлийг харуулан, Лаосын армийн тахлын эсрэг ажлыг хүчтэй дэмжсэнд чин сэтгэлээсээ талархал илэрхийлэв.

Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:news.cn
Мэдээ үзсэн:8083
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7