“Нэг бүс-Нэг зам” санаачилгын стратегийг урагшлуулахад хүний нөөцийн асуудал маш чухал. 2016 оны 6 дугаар сарын 20-нд Ши Жиньпин дарга Варшавт Торгоны замын олон улсын форумд оролцохдоо оюуны хүчийг тэргүүн эгнээнд тавих, бодлогын хүрээлэнгийн оюуны бүтээлийг эн тэргүүнд ашиглахыг уриалжээ. “Нэг бүс-Нэг зам” санаачилгын бүтээн байгуулалтын төсөв төлөвлөгөө, замын дагуух трассын судалгааг эрчимжүүлснээр эдгээр төлөвлөгөөний уялдаа, бодлогын зөвшилцөл, төлөвлөлтийн механизмдаа улс орнуудын Засгийн газрын оролцоо болон туслалцааг илүүтэйгээр авч үзэл баримтлалын сурталчилгаа, төрийн бодлогын тайлбар, ард нийтийн санал хүсэлтийг харгалзан үзэхэд сайн гүүр, зангилаа болно. Хоёр хоногийн дараа буюу 6 дугаар сарын 22-нд тэрээр Узбекистаны Дээд зөвлөлийн хууль тогтоох хорооны хуралд үг хэлэхдээ: Хятадын тал санаачлан “Нэг бүс-Нэг зам” санаачилгын технологийн хамтын ажиллагааны нэгдлийг байгуулж, бүх төрлийн мэргэжилтэн хүний нөөцийг сурган бэлтгэснээр хамтдаа ухаалаг Торгоны замыг буй болгоно гэж уриалжээ. Ухаалаг Торгоны замын гол зорилго нь замын дагуух улс орнуудын хүний нөөцийг бэлтгэх, оюуны хүчийг харилцан солилцоход оршино. “Нэг бүс-Нэг зам” санаачилгын замын дагуух улс орны хүний нөөцийн дутагдлын асуудал харилцан адилгүй байсаар байна. “Нэг бүс-Нэг зам” санаачилгын бүтээн байгуулалт явагдах явцад нэлээд олон шинэ асуудал, шинэ сорилт, оюуны хүч болон хүний нөөцийн дэмжлэг улам их шаардагдах ба талууд харилцан суралцаж, нөөц бололцоогоо харилцан нөхөж хамтаар шийдвэрлэх арга замыг эрэлхийлнэ.





























































